Борис Жонсон: Европын холбооноос гарснаар бэрхшээл арилахгүй
“Европын холбооноос гарснаар Британийн бэрхшээл шийдэгдэхгүй.
Британичуудын залхуу байдал, пүүс, компаниуд хөрөнгө оруулах сонирхолгүй байгаа
нь гол бэрхшээл юм” хэмээн Лондон хотын дарга Борис Жонсон мэдэгдлээ.
Британийн Засгийн газрын нөлөө бүхий сайд Майкл Гоув, Филипп Хаммонд нар
Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах шаардлагатай хэмээн мэдэгдэл хийсний
дараа Б.Жонсон ийнхүү ярьжээ. Бүх нийтийн санал асуулга явуулбал британичууд
Европын холбооноос гарахын төлөө санал өгнө хэмээн сайд нар мэдэгдэж байв.
Харин Ерөнхий сайд Дэвид Камероныг залгамжлах хүнээр нэрлэгдээд байгаа Лондон
хотын дарга өөр бодолтой байна. Их Британи Европын холбооноос гарвал эдийн
засгийн хүндрэл, бэрхшээлээс сална хэмээн үзэж байгаа нь алдаатай бодол хэмээн
Борис Жонсон үзэж байгаа аж
No comments:
Post a Comment