Сирийн
иргэний дайнд Башар Асад ялж байна уу
Зураг
хөрөг нь Дамаскийн гудамжаар дүүрэн өлгөөтэй байгаа Ерөнхийлөгч Башар Асад
эдүгээ өмнөхөөсөө хавьгүй илүү бахархалтай харагдах болов. “Асад Сирийн иргэний
дайнд ялалт байгуулж байгаа юм биш үү” хэмээн Британийн Daily Telegraph сонинд бичжээ.
Ердөө
хэдхэн долоо хоногийн өмнө босогчид Дамаск хотын хойд, зүүн болон баруун өмнөд
фронтыг тэр чигт нь эзэлж, тэдний мина, бөмбөг нийслэл Дамаск хотын төв талбайд
дэлбэрч, ард иргэд нь бүслэгдсэн хотод амьдарч байна гэсэн сэтгэгдэлтэй байлаа.
Асад ч ер нь горьдлогогүй болсон хэмээн үзэж байсан тоймч, ажиглагчид түүнийг
гадаад руу дүрвэхээс өөр аргагүй боллоо хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл
эдүгээ Засгийн газрын цэргийн сэтгэл санаа, байлдааны бэлтгэл нь сэргэж, Башар
Асад чухал байрлалуудыг ар араас нь босогчдоос буцаан авсаар байна. Тэр сөрөг
хүчнийхэнд шийдвэрлэх үхлийн цохилт өгөхөөр бэлтгэж байна хэмээн өнөөх
ажиглагчид үзэх болов. Засгийн газрын цэрэг Ливаны хил дээрх Кусейр хотын
төлөөх тулааныг эхлүүлэхээс өмнө Дамаскийн эргэн тойронд болон улс орны төв
хэсэгт стратегийн чухал байрлалуудыг эзлэн аваад байна. Башар Асадын арми Дераа
хот болон хөрш Иордан улс руу орох замыг нээж, хойд нутаг дахь босогчдын
хөдөлгөөнийг таслан зогсоож чаджээ.
Сирийн
эрх баригч дэглэмийг мөдхөн нурж унана хэмээн таамаглаж байсан Германы BND тагнуулын
алба одоо Башар Асад оны эцэс гэхэд Сирийн өмнөд хэсгийг тэр чигээр нь буцаан
авна хэмээн дүгнэж байна. Энэ талаарх Германы тагнуулын газрын илтгэлийг Spiegel сэтгүүл
олж нийтэлсэн аж. Хэдийгээр Сирийн эрх баригчид улс орны ихэнх хэсэг дээр
хяналтаа тогтоогоогүй байгаа ч нийлүүлэлт, хангамжийн гол зам, сувгуудыг хянаж,
ямар ч үед босогчдод цохилт өгөх боломжтой байгаа юм.
“Мэдээж Башар Асад
мөдхөн ялалт байгуулна гэж хэлэх нь эртэдсэн хэрэг болно” хэмээн Daily Telegraph бичжээ. Гэвч босогчид
сэтгэл санааны уналтад орж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байж боломгүй болжээ.
Сирийн сөрөг хүчин хүчтэй хуваагдаж, тэнд багтсан лалууд болон иргэний, төрийн
төлөөлөгчид ноцтой хагаралдаан, зөрөлдөөнд хүрээд байна. Тэд эв санаагаа
нэгтгэж, санаачилгыг гартаа авч чадахгүй бол энэ хагарал улам гүнзгийрч, Башар
Асадад сайхан өгөөш болно хэмээн ажиглагчид үзэж байна.
No comments:
Post a Comment