ХМТ-ны
тагнуул Москвад баривчлагдав
ОХУ-ын
Холбооны аюулгүйн албаныхан АНУ-ын элчин сайдын яамны ажилтан Райан Фоглыг тагнуулын
хэрэгт сэжиглэн баривчилсан нь томоохон дипломат шуугиан дэгдээгээд байна.
Ихээхэн хэмжээний мөнгө, хиймэл үс, сахалтай явж байсан Фогл Москва хотноо
Оросын тусгай албаны ажилтанд жилийн нэг с ая доллар санал болгон элсүүлэх гэж
байхдаа гардуулжээ.
Райан
Фогл А4-ийн цаасан дээр “Эрхэм нөхөр өө. Бид таны туршлага, хамтын ажиллагааг
үнэлээд 100 мянган доллар санал болгоход бэлэн байна. Хэрвээ та тодорхой
асуултад хариулбал илүү их мөнгө өгч болно. Үүнээс гадна та удаан хугацаанд
хамтран ажиллавал жилд нэг сая доллар санал болгож байна. Мэдээлэл бүрт нэмэлт
шагнал өгөх болно” гэж бичээд аваад явж байжээ. Түүнийг баривчлах үеэр биеэс нь
хэд хэдэн хиймэл үс, дэнлүү, хутга, нарын шил, нэлээдгүй бэлэн евро гарч иржээ.
Мягмар
гаригийн шөнө Москва хотод баривчлагдсан АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн
хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Фогл нь Холбооны мөрдөх
товчооны үндсэн тагнуулч болох нь тодорхой болсон байна. Түүнийг ОХУ-ын
Холбооны аюулгүйн албаны байранд хүргэж шаардлагатай мэдүүлгийг авсны дараа
АНУ-ын элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ.
Москва дахь АНУ-ын
дипломат төлөөлөгчийн газрын ажилтан баривчлагдсантай холбогдуулан ОХУ-ын
Гадаад хэргийн яам Америкийн элчин сайд Майкл Макфолыг яаралтай дууджээ. Гэвч
элчин сайд Макфол энэ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Сүүлийн үед Америкийн
тагнуулын алба Оросын хууль сахиулах байгууллага, тусгай яамны ажилтнуудыг
элсүүлэх, урвуулах оролдлогыг нэг бус удаа хийснийг Холбооны аюулгүйн алба
онцлон тэмдэглэв. ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны Сөрөг тагнуулын газар нууц
мэдээлэл эзэмшдэг ажилтнуудаа байнгын хяналт, шүүрдэлтийн дор байлгадаг ажээ. Оросын
Гадаад хэргийн яам Райан Фоглыг “Persona-non-grata”-гаар (“Тааламжгүй этгээд”) зарласан тул тэрээр 48
цагийн дотор ОХУ-ыг орхин гарах ёстой болжээ.
No comments:
Post a Comment