Зургийн тайлбар: Английн хөлбөмбөгийн холбооны анхны ерөнхийлөгч Артур Пембер.
Хөлбөмбөгийг үүсгэн бий болгосон англичууд аравдугаар сард Уэмбли цэнгэлдэхэд 150 жилийн ойн баяраа тэмдэглэнэ
Хөлбөмбөгийг
үндэслэгчдийн үр хүүхдүүдийг хайж байна
Английн
хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөг хэмээх агуу спортыг үүсгэн байгуулсан найман
эрийн үр хүүхдүүдийг хайж эхэлжээ. Эбенезер Кобб Морли, Артур Пембер, Чарльз
Уильям Алкок, Фрэнсис Мауль Кэмпбелл, Жон Фостер Алкок, Херберт Томас Стюард,
Жорж Твайзелл Ваун, Жеймс Тернер нар одоогоос 150 жилийн өмнө Лондоны Freemasons'
Tavern бааранд цуглаж хөлбөмбөгийн 13 үндсэн дүрмийг зохиосон юм. Энэ уулзалт
1863 оны аравдугаар сарын 26-нд болсон бөгөөд тухайн үед спортын долоо хоног
тутмын Bell’s Life сонин дээрх 13 дүрмийг
нийтэлж байжээ. Ланкаширийн их сургуулийн Хөлбөмбөгийн олон улсын хүрээлэнгийн
түүхч Жейн Клейтон дээрх бичиг баримттай танилцаж судалсан байна. Английн
хөлбөмбөгийн холбоо Клейтоны санаачилгаар орчин үеийн хөлбөмбөгийг үүсгэсэн
хүмүүсийг хэн болохыг тодруулж, үр хүүхдүүдийг нь хайх ажлыг эхлүүлжээ.
Мэдээж
тэд бүгд хөлбөмбөгт дурлагчид, тоглогчид, мөн Forest Club, Blackheath FC, Crusaders
FC зэрэг багийн удирдагчид байсан юм. Харин амьдрал дээр бол өмгөөлөгч,
худалдаачин, бараа зөөгч завины эзэн, сэтгүүлч, уран барилгач, офисийн ажилтан
байжээ. Гэвч тэдний тухай бүртгэл, мэдээлэл тун бага байдаг хэмээн Клейтон
өгүүлэв. Тэдгээр цөөхөн баримт бичгийн нэг нь Лондоны домогт Уэмбли цэнгэлдэхийн
музейд хадгалагдаж ирсэн, Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан 1863 оны
протокол-ном юм.
Энэ
номноос хөлбөмбөгийн спортын оригинал дүрмүүдээс гадна 1863 оны арваас
арванхоёрдугаар сарын хооронд хийсэн зургаан уулзалтын тэмдэглэгээ, протоколыг
уншиж болно. 1886 он хүртэл Английн хөлбөмбөгийн холбооны анхны нарийн бичгийн дарга,
дараа нь 1874 он хүртэл ерөнхийлөгч нь байсан өмгөөлөгч Эбенезер Кобб Морли өөрийн
гараар энэ протоколыг хөтөлжээ. Түүний өмнө хөлбөмбөгийн холбоог тэргүүлж байсан
Артур Пембер 1868 онд Америк руу цагаачилж New York Times сонины сэтгүүлч болсон юм. Пембер Америкт
очоод арван хүүхэдтэй болсон бөгөөд эдүгээ тэнд үр хүүхэд нь амьдарч байгаа нь
ойлгомжтой.
Найман
үндэслэгчийн үр удам Латин Америкт ч байж болохыг судлаачид сануулж байна.
Британийн цагаачид 1836 оноос ч өмнө Латин Америкт хөлбөмбөгийг дэлгэрүүлсэн
байжээ. Аргентинд 1867 онд хөлбөмбөгийн шинэ дүрмээр анхны тоглолтыг хийсэн байдаг.
Гэвч Латин Америк дахь хөлбөмбөгийн хөгжлийн талаар мэдээлэл бараг байдаггүй
бөгөөд ийм мэдээлэл олдвол их тус нэмэр болно хэмээн Жейн Клейтон ярилаа.
Хөлбөмбөгийг
үндэслэгчдийн удам угсааг тодруулах зар түгсэний дараа олон хүн холбоо барьж,
үндэслэгчидтэй холбоотой бичиг баримт, бүртгэлээ авчирчээ. Тэднийг үр хүүхэд нь
мөн болохыг тогтоохын тулд хөлбөмбөгийн холбоо төрсний гэрчилгээ, захидал болон
бусад холбогдолтой бичиг баримтыг хайж байна. Зарим хүн хөлбөмбөгийн “эцгүүдийн”
зураг хөргийг авчирч өгсөн нь жинхэнэ олзуурхууштай зүйл болж байгаа аж.
Судалгааны бүрэн гүйцэд үр дүнг 2013 оны есдүгээр сард танилцуулах ажээ.
Английн хөлбөмбөгийн холбоо аравдугаар сард 150 жилийн ойгоо тэмдэглэхдээ орчин
цагийн хөлбөмбөгийг үндэслэсэн найман эрийн үр удмаас тодруулж, олж чадсан
хүмүүсээ урьж оролцуулахаар төлөвлөж байна.
“ВВС”
No comments:
Post a Comment