Гэгээн
цагаан өдрөөр Лондоны төвд гарсан аймшигт аллага
Тавдугаар
сарын 22-нд Лондоны зүүн өмнөд дүүргийн цэргийн хуарангийн гадаа гэгээн цагаан
өдрөөр хоёр этгээд хутга, балиусаар зэвсэглэн нэгэн цэргийн албан хаагч руу амийг
нь хөнөөжээ. Иргэдийн нүдэн дээр болсон энэ аллагын дараа балмад этгээдүүд
тэрхүү цэргийн толгойг тасдах гэж оролдсон аж. Алуурчдын нэг нь аллага үйлдсэн
шалтгаанаа тайлбарлан видео бичлэг хийлгэсэн нь ITV телевизийн
сайтад тавигдсан байна. Бичлэг дээр гартаа цус болсон хутга, балиус барьсан хар
арьст нөхөр “Бид хоёр энэ хүнийг алсан ганцхан шалтгаан бий. Лал шашинтнууд
өдөр бүр алуулж байна. Аллахын нэрийг барьж тангаралаглая, та нар биднийг
тайван орхихгүй бол бид хэзээ ч тэмцлээ зогсоохгүй. Тэд бидэнтэй яаж тэмцдэг,
бид бас тэгж тэмцэх болно. Та, та нарын үр хүүхэд дараагийнх нь байх болно” хэмээн ярьжээ. Үүний дараа тэрээр
аллагын гэрч болсон эмэгтэйчүүдийн төлөө уучлал гуйгаад “Гэвч манай эмэгтэйчүүд
бас ийм зүйлийг харахаас өөр аргагүй болдог” хэмээн нэмж өгүүлэв. Эцэст нь мань
залуу, энгийн хүмүүсийг нулимаж байгаа Засгийн газрыг хүлхэн унагахыг уриалаад
камераас холдон зам дээр хэвтэх цогцос руу явж байгаа нь харагдана.
Аллагын
гэрч болсон нэг иргэн CNN-д ярихдаа “Хутгаар зэвсэглэсэн хар арьстай хоёр
этгээд цэргийн албан хаагч руу дайрч олон удаа хутгалсан. Үүний дараа тэдний
нэг нь эргэн тойронд цугласан хүмүүсийг зураг авч, бичлэг хийхийг гуйсан.
Тэдний хүсэлтээр нэг хүн камер гаргаж бичлэг хийсэн” гэсэн байна. Эл аймшигт
аллага Лондоны зүүн өмнөд хэсгийн Вулвич дүүрэгт болжээ. Хэргийн газар ирсэн
цагдаа нар гэмт хэргтнүүдтэй буудалцаж шархдуулан баривчилсан байна. Эдүгээ
балмад этгээдүүдийг Лондоны хоёр өөр эмнэлэгт цагдаагийн хамгаалалтад байлгаж
байна.
Аллагад
өртсөн эр нь Лондоны төв хэсэгт алба хаадаг цэрэг байсан бөгөөд Вулвич дахь
Хатан хааны их бууны анги руугаа буцаад явж байжээ. Гэгээн цагаан өдрөөр
Аллахын нэр барьж аймшигт аллага үйлдсэн хоёр этгээд нь Нигерийн иргэд байсан
хэмээн бичиж байна. Францад айлчилж байсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид
Камерон айлчлалаа зогсоон эх орондоо яаралтай буцаж иржээ. Тэрээр Лондоны
гудамжинд болсон аллагыг лалуудын террорист ажиллагааг хэмээн нэрлэсэн юм.
No comments:
Post a Comment