Туркийн хотод гурван дэлбэрэлт боллоо
Туркийн Рейханлы хотод нэг өдрийн дотор гурван
дэлбэрэлт болж, нутгийн иргэдийг цочирдуулав. Эхлээд хүн ихтэй гудамжинд 15
минутын зайтай хоёр дэлбэрэлт болж 42 хүний аминд хүрчээ. 140 орчим хүн шархдаж
бэртээд байна. Туркийн эрх баригчид Рейханлы хотод болсон халдлагад Сири улсыг
буруутгалаа. “Сирийн дэглэм Сирийн дүрвэгсдийг бай болгон сонгож авсныг бид
мэдэж байна. Үүндээ Рейханлы хотыг сонгож авсан бололтой” хэмээн Туркийн дэд
Ерөнхий сайд Бюлент Арынч мэдэгдэв. Рейханлы хот нь Туркийн Хатай мужийн
Сиритэй залгаа хил дээр байдаг аж. Тус хотод Сирид иргэний дайн эхэлснээс хойш
эх орноо орхисон олон мянган сири хүмүүс амьдардаг ажээ.
Хятадад уурхайд 27 хүн амиа алдлаа
Хятадын баруун өмнөд хэсгийн нүүрсний уурхайд
дэлбэрэлт болсны улмаас 27 уурхайчин амиа алдаад байна. 81 уурхайчныг аварчээ.
Тэдний 16 ньгэмтсэн тул эмнэлэгт хүргэлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв.
Уурхайд хий дэлбэрэх үеэр 108 уурхайчин ажиллаж байжээ. Ослын улмаас 37
уурхайчин газар дор боогдоод байсан аж. Сүүлийн хоёр хоногт тус улсад хоёр ч
удаа уурхайн осол гараад байна. Тавдугаар сарын 10-нд бас нэг уурхайд осол гарч
12 уурхайчин амь насаа алдсан юм. Хятадын уухайнууд дэлхийд хамгийн аюултайд
тооцогддог. 2012 онд уурхайн ослоор Хятадад хочр мянган хүн амиа алдаж байжээ.
Хойд Солонгост төхөөрөмж нийлүүлсэн Тайванийн
компанийг шийтгэв
Хойд Солонгост цэргийн зорилгоор ашиглаж болох
тоног төхөөрөмж нийлүүлсэн Тайванийн компани болон түүний удирдлагын эсрэг АНУ
хориг арга хэмжээ авчээ. Тайванийн Trans Multi Mechanics компанийн АНУ дахь
данс, активийг царцааж буйг АНУ-ын Сангийн яам мэдэгджээ. Харин чухам ямар
тоног төхөөрөмж нийлүүлснийг зарласангүй. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
үйлдвэрлэдэг Trans Multi Mechanics корпорац Тайванийн Тайчжун хотод төвлөрдөг
ажээ.
Chrysler 469 мянган автомашинаа зах зээлээс татна
Америкийн автомашины Chrysler Jeep маркийн 469 мянган автомашинаа араа дамжуулалтын доголдлоос болж зах
зээлээс татахаар болжээ. 2005-2010 онд үйлдвэрлэсэн Jeep Grand Cherokee,
2006-2010 оны Jeep Commander маркийн жийпнүүдийг эргүүлэн татах шийдвэр
гаргажээ. Автомашиныг асаах үед араа солих хайрцаг нейтрал байдал дээр
автоматаар тавигдаж автомашин өнхрөх аюултай болж байгаа юм. Ийм тохиолдол 26
удаа бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн байна. Эргүүлэн татах төмөр хүлгүүд нь голдуу
Америк, Канадад борлуулагджээ.
Рафсанжани дахин Ираныг удирдах санаатай байна
Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжани
Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. “Би ард түмэндээ
үйлчлэхээр ирлээ. Намайг сонгох эсэхийг ард түмэн л мэднэ” хэмээн 78 настай экс
төрийн тэргүүн хэллээ. Рафсанжани 1989-1997 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Эдүгээ тэрээр Улс төрийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зөвлөлийг тэргүүлж
байна. Энэ нь Ираны дээд удирдлагын зөвлөх байгууллага юм. Ираны Ерөнхийлөгчийн
сонгуульд одоогоор 400 орчим хүн бүртгүүлээд байна. Ажиглах зөвлөл нэр
дэвшигчдийг Үндсэн хуулийн шаардлагад нийцэж буй эсэхийг шалгаж шигшиж үлдээх ажээ.
Ираны Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 14-нд болно.
Гаванад ижил хүйстний эрхийг хамгаалан жагслаа
Кубын нийслэл Гавана хотод ижил хүйстнүүдийн
эрхийг хамгаалсан жагсаал болж олон зуун хүн оролцжээ. Жагсагчид “конга”
бөмбөрийн нүргээнд бүжиглэж, “Ижил хүйснийг ялгаварлах үзэлд-Үгүй”, “Социализмд-Тийм”
хэмээн хашгирч байв. Ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх жагсаалыг Куба дахь
Сексийн боловсролыг дэмжих төвийн тэргүүн, арлын удирдагч Рауль Кастрогийн охин
Мариэла Кастро удирджээ. Гагцхүү тэрээр дээрх жагсаалыг хориглохгүй байхыг
Кубын эрх баригчдад ятгаж чадсан хэмээн таамаглаж байна.
Сури Круз хувцасын брэнд гаргана
No comments:
Post a Comment