Monday, November 5, 2018


Алтайд аз нь гийсэн анчин Бенни

2004 он юм байна аа. Осетийн Беслан хотод 9-р сарын 1-нд сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар юм болсон.

Үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм. Бернардо, Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселонагаас Аэрофлотын онгоцоор Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Бесланы хэрэг явдлын улмаас Барселонагийн нисэх буудал дээр Оросын онгоц бууны онцгой зөвшөөрөл гэнэт нэхээд байхгүй юм чинь онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлыг дараа хяналт шалгалтаа бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй, төөрөөд алга болжээ. Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа өөөө... 

Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа. “Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. (Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ). Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг хайрцаг, 20 ширхэг, сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас, солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.

Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Ариунболд) отог дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ андаа гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир) унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хувааж аваад нутгийн газар анчдаа дагуулаад үүрийн таван цагийн үед андаа гарлаа. Манай баг нэлээн яваад уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчихдог л доо.

Анчнаа буулгаад за бууд л гэлээ, чоно зуу орчим метрийн зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал мунгинаад нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж билээ. Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их харамсаж, шогшроод л....

Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж харж аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой дээр байсан. Бенни буудчих уу гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа. Оноогүй ээ. Ангийн гурав дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.

Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан дунд ороод хэвчихэж. Мань хэд дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудууллаа. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн давхиж, доод жалга руу гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж байхад Бенни бас хоёр, гурав буудаад л авлаа. Онодоггүй ээ. Тэхнүүд жалга руу орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй. Заяа “Эд нар энэ доор хурчихлаа” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхнүүд чинь ар араасаа гараад ирлээ шүү. Бид ч, газарт анчин, Бенни бид гурав, ил цагаан газар дээр шомбойж суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л тайван яваад байдаг юм байна, ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж байгаад л аваад хаялаа даа... Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур гүйхэд нь дахиад нэг сум тавьтал урд талын хааг нь хуга буудаж, тэх ч годройтож унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан. Тэх нарны өөдөөс юм хардаггүй гэж. Нөгөө тэхнүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн бидний яг чанх араас, тэхнүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.

Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно уулын энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэвэй.....

Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа.  Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи дахиад гараад ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно” гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад энгэрээр гүйж явна даа. Ам руугаа буугаад амаа өгсөөд гишгэ л гэлээ, жолооч оо. Сайн гишгэж өгдөггүй шүү... “Үгүй чи  жаахан гишгээд өгөөч” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан зэгстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаалаа. Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд ингэж отог руугаа буцаж явсан юм.

Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, зэгс хөдөлж нэг чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчнаа бэлэн байгаараа гээд л байлдааны бэлэн байдалд орлоо. Өнөө чоно ч зэгс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.

Бенни машины арын запас дугуйн дээр буугаа тавьж хараалж байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан хүнийг одоо л анчин боллоо гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай буу үүрсэн анчид таван тивд бараг бүх анг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм, бараг бүгдээрээ.

Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв. Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг ч болоосой, тэгвэл ай яая аа....” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад явдаг юм даа..... Машин ч шаасан гадас мэт зогсож, Бенни үсэрч буугаад хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш бүр давхиж явсан юм шүү... ) үнэгийг дагуулж шагайж байгаад л буудсан чинь үсэртэл нь авдаг юм даа... Очоод үзтэл хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.

Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг амьтад буусан даа. Жагаа ах дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж унагчихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо, хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө  л дөө.

Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай, уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж бодож байлаа. Харин үд өнгөрөв үү үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л ороод ирлээ. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрэлтэй орж ирж байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчныхаас нэлээн том эвэртэй сайхан амьтан унагасан байсан шүү. Их азтай, манантай юу ч хараглахгүй нэг орой дээр гарахаар явган өгсөж явтал өдөр 11 цагийн үед манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг л дөө.

Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж. Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав” гэж өгөөд л “Паа, шинэ өмднүүд” гэж орилоод л, ха ха....

Маргааш хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно агнадаг юм. Тэнд дөрвөн өдөр ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөсөө унагасан бол, Гильермо хоёр дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө “нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг тарвага юм байна лээ шүү.



Испанид хөл газар хүрэлгүй тансагласан нь

Хэдэн жилийн өмнө Испани явснаа бичмээр санагдлаа л даа. Аян замын тэмдэглэл хэмээн улаан буландаа өнгө нэмж, мөн хажуугаар нь өөрийгөө рекламдангаа... хэ хэ...

2010 оны, арваннэгдүгээр сар. “С1”-ийн гэх Амараа андтай хэрхэн Эль-Класико, бүр тэрэн дотроо Барса Реал Мадридын 5-0 оор нам авдаг тоглолтыг хэрхэн амьдаар нь үзсэнийг зарим нь мэдэх байх, энэ тухай тусад нь бичиж байсан л даа.
Тэр үед бодож санасан ч юм байхгүй, сайхан гар явдаг байж, нөгөө мөрөөдлөөрөө жигүүрлэж диваажинд амьдарна гэдэг шиг л юу бодож төлөвлөж, ирээдүйгээ харсан ч юм байхгүй сайхан гар... Амраа бид хоёр мессенжердэж нэг нэгнээ худлаа үнэн дөгөөж, онгироож байгаад л явчихсан л даа. Тэр үед мөнгө төгрөг, хуримтлал ч гэж байсангүй. Гэнэт виз гараад, мөнгөний эрэлд гараад арайхийж л онгоцны зардал болох 950 доллар олж авсан. Кармааны мөнгө гэвэл уртаашаа 350 доллар, 100 евротой явсан даа, хөөрхий. Одоо бодохоор өөрийгөө өрөвдөх ч шиг, шоолох ч шиг.. Амраа бол мэдээж овоо мөнгөтэй явсан, телевизийн хүн ивээн тэтгэгч энэ тэртэй нь мэдээж.
Тэгээд Аэрофлотоор Москвагаар дамжин Барселона хотын Эль-Прат нисэх буудалд газардахад Анабель хэмээх галзуу найз хүүхэн маань (надтай яг чацуу) тосч авсан даа. Амрааг Барселонад амьдардаг танил монгол хүүхэн тосч, хостель буюу хамгийн хямдхан буудал руу авч явж байгаа юм... хэ хэ... Манийг нь болохоор каталан хүүхэн тосч машиндаа суулган шууд л гэр рүүгээ авч явсан даа.. Онгоцны буудлын Arrival-аар гарч ирэхэд хоёр талаас бид хоёр чинь бөөн хашгираан орилоон болж тэврэлдэн авч билээ. Анабель бол 2005 онд Монголд нөхөртэйгээ аялж байсан, бид Хөвсгөлд нэг бааз дээр таараад сайхан танилцаж, буу халж анд нөхөд болсон л доо. Анабелийн нөхөр Хесус маш их ажилтай тул нет мээт ордоггүй, Анабель офисийн ажилтай болохоор бид хоёр байнга л мессенжерддэг байж билээ. Тэгээд л бие биенээ магтана “Чи бол хамгийн хөөрхөн, сайн хүүхэн” л гэнэ. Намайг бас “Чи хамгийн сайхан, хөөрхөн монгол залуу” л гэнэ. Янз бүрийн юм ярьж буу халах завсраа нэг нэгнээ ингэж магтдаг байж билээ. Хөвсгөлийн бааз дээр танилцаад орой гэрт нь орж одод түгтэл буу халаад гарч ирэхэд тэнгэр дүүрэн од, Анабел, Хесус хоёр дуу “Ваав, ямар гоё юм бэ” гээд л дуу алдаад явчихна. Дараа нь харилцаж байхдаа “Бид одо түгтэл буу халаад л... оддыг харж дуу алдаад л...”  гэхээр “Тийм ш дээ, ямар гоё байлаа” ... л гэдэг. Тэгээд л чи ирээч, хэзээ ирэх гэж байна, байр сав, хоол унд, унаа унаш бүгд бэлэн. Ирээч ээ л гээд байдаг байлаа. Би ч очно оо, очно гэсээр байгаад таван жил харилцсан даа.
Тэгээд ч очсон. Уул нь 2009 онд эхнэр охинтойгоо явах гээд Германы элчингээс виз гараагүй, дараа жил нь ганцаараа явцан л даа. Тэгээд л очсон, дуу шуугиантай тосч аваад гэртээ аваачсан. Аа тийм, гэртээ аваачахаасаа өмнө Тибидабо гээд Барселона хотыг алган дээрээ тавьсан мэт тольддог уулын оргил дээр гаргасан юм байна шүү. Испанийн Каталон мужийн нийслэл зүгээр л алган дээр, Камп Ноу нтр бол зүгээр л хамар дор байгаа мэт харагдаж байсан. Тэгээд л гэрт нь очоод гэвтцэн. Хесусынх 3 давхар нийтийн орон сууцанд боловч нэг айл 0-3 давхар хүртэл босоогоор нь эзэмшдэг юм байна лээ. Подвалд нь хоёр машины гарааш, нэг давхарт нь гал тогоо, зочны өрөө, хоёр давхрын хоёр жигүүрт нь нэжгээд унтлагын өрөө, гурван давхар нь тэр чигээрээ боди, жим. Би нэг унтлагын өрөөг нь эзэлж байгаа юм. Тэр хоёр завгүй ажилтай ч намайг бас авч явсөөн. Барселоны хотын төвөөр зугаалж, гүнцэг барьж, дэлгүүр хэсч мэсээд л. Тэгээд би өглөө гараад л явдаг юм. Амраатай, Батчимэгтэй уулзаж Барселона, Камп Ноу, далайн эрэг, 1992 оны олимп болсон Монтжиук уул, хотхон энэ тэрээр хэснэ. Аа нээрээ нэг монгол айлд зочилсон юм байна. Тусгаар тогтнолын өдөр таараад тэнд хүүтэйгээ амьдардаг Туул эгчийнд очлоо. Арайхийж нэг дэлгүүр олж аваад жаал жуул бэлэг, вино нтр аваад орлоо. Туул эгч ч үнэхээр амттай сайхан хуушуур, сүүтэй цай хийж маниусын дайлаад сайхан хууч хөөрч суугаад их сайхан байсан.
Мэдээж Барселона хотод үзэж харах юм барагдахгүй. Бид хоёр 11 сарын 24-нд очлуу даа. 29-н ч боллоо. Гол зорилго болох Эль-Класико руу явлаа. Мань чинь нээрээ урьд өдөр нь Каталоны парламентад ажилладаг эхнэр, нөхөртэй яриад түншийн үнэмлэхээр нь Барса-Мадрид үзэхээр болцон байсан л даа. Цэнгэлдэхийн суудлыг жилээр нь авчихдаг фэнүүд байдаг даа. Мань хос хоёулаа тийм үнэмлэхтэй, тэрийгээ уншуулаад л ордог. Муу хүний заяа завагт гэгчээр тэр хоёр хоёулаа Каталоны парламентад ажилладаг, Эль-Класикотой өдөр Каталоны парламентын сонгууль болоод эхнэр нь толгой өндийх завгүй ажилтай байж таараад.. Өө, Нямка миний үнэмлэхээр үз үз л гэсэн... Угаасаа эхнэр нь стадионд тоглолт үзэх зав байхгүй байсан юм байна лээ. Мэдээж хөлбөмбөг үзүүлж, гэртээ байлгаж байгаа хүмүүстээ ноолууран ороолт, монгол архи, жижиг сажиг монгол сувенир авч очихоо мэдэлгүй яахав, тийм үү... хэ хэ.
Жоан Карлес, Эстер  хоёр ч хөлбөмбөг үзүүлэхээсээ өмнө хуучин Барселонагаар авч явж, тансаг зоогонд оруулж билээ. Их л гоё, тансаг хоолтой газар байсан. Санамсаргүй тооцооны хуудсыг нь харахад 97 евро гарцан байсан л даа. Гурван хүн хоол идэхэд иймэрхүү гарч байсан. Манайхаар бол Moderm Nomads маягийн зиндааны газар юм уу даа. Тэгээд бас Анабель, Анабелийн аав ээж хоёр нь намайг авч давхиж, Барселона хотоос 50 км-ийн зайд байдаг Монсеррат хэмээх ариун дагшин, үзэсгэлэнтэй уул руу гарч, бас л гоё газар хооллож ундалж явсан. Монсеррат нь яг манай Тэрэлж шиг хад хясаатай их гоё, маш том уул, дээрээ маш том, гайхалтай сүмтэй.
Барса- Мадрид тоглолтын талаар тусад нь бичсэн тул энд бичихгүй. Ингэж л Барселона хотод өөд уруугүй, өглөө үдэшгүй дайлуулж цайлуулж, хөл газар хүрэхгүй найм хонож, Амраа Франц руу, би чинь Мадрид руу явбаа... Барселонагаас явахад Анабель, Хесус хоёр ихэр хүүхдийн тоглоомон тэрэг, эвлүүлдэг тоглоом, вино юу юу ч билээ дээ баахан бэлэг өгөөд. Сүүлдээ por favor, por favor хэмээн заримаас татгалзаж нтр... хэ хэ... Ачаа ихэдвэл илүү ачааны мөнгө төлөхгүй л гэж... ха ха.
Мадридад их хөгтэй. Сурсан зангаараа Мадридад бас л нэг айлд бууна хэмээн төлөвлөсөн байлаа. Монголд хоёр ч удаа ирж аргаль угалзын ан хийж байсан эхнэр нөхөр хоёрын бууна. Чадахгүй бол бас нэг анчныд бууна гэчихсэн байлаа, хэ хэ...  Хоёуланд нь би хамт явж байсан. Хоёр дахь удаа ирэхдээ зөвхөн намайг хэлмэрчээр авч явна гэж ирсэн хүмүүс л дээ. 60 орчим насны, аав ээж шиг минь хүмүүс. Увс руу угалзын анд явахад хамт явна гэсэн монгол талын захирал маань хадмынх нь бие муудаад араас чинь очий гээд үлдсэн. Би тэр  хоёрыг авч Увсын Сагилд очоод эхний өдрөө л ангаа хийчихээд буцаад ирж билээ. Маш том угалз унагасан, тун ч сэтгэл хангалуун, гарын мөнгө бол букаа их өгч байгаа юм чинь. Эхнэр нь “Нямка бол бидний сахиусан тэнгэр, ангийн тэнгэр” нтр гээд л...
Мадридад энэ хоёр дээрээ очно гэчихсэн байлаа. Барселонагаас гарахаас нэг өдрийн өмнө утсаар ярьсан чинь “ Бид нар Трухильод байна” гэж байна. “За би яваад очно оо” л гэлээ. Трухильо нь Мадридаас 400-500 кмийн зайтай жижигхэн хот л доо. Мань хоёрын нэг гэр нь тэнд, гэр ч гэж шилтгээн л дээ, маш том. Нөгөө гэр нь Мадридад байдаг. Нөхөр нь өв залгамжилсан том газрын эзэн, Испанийн бухын тулаанд ашигладаг toro bravo буюу зоригт бухны фермтэй.
Автобусаар Мадридад буулаа, нэг үүргэвч, нэг том чемодан, бас Анабелийн бэлэг гэж нөгөө гараар дүүрэн нөхөр Мадридын гудамжаар жаал алхлаа. Бас нэг анчинтай ярих гэсэн ч утас нь болж өгсөнгүй. “За яахав, Мадридад нэг буудал олж ганц хоночоод” маргааш Трухильо явъя гэж бодлоо. Хямдхан хостель байдаг юм болов уу гэсэн чинь олдох ч үгүй юм байна лээ, тэр гудамжнаас нь. Интернэтээс л урьдчилж судалж, ярьж очихгүй бол газар дээрээс нь хямдхан хостель нтр олно гэж гонжийнжоо гэдгийг яс махандаа мэдэртэл ойлгосон доо. Ачаагаа  чирч явсаар байгаад Сантьяго Бернабеу орлоо. Нар зөв нэг тойрч, дэлгүүрээр нь орж Реалын өмсгөл, бараа мараа сонирхов. Үргэлжлүүлэн бэдэрч, 16.00 цагийн үед л дээ, за нэг буудал олж орохгүй бол гудамжинд хонох биз гэж бодоод нэг гайгүй буудал байхаар нь орлоо. Ресепшнээс “Танай хамгийн хямда өрөө ямар үнэтэй вэ” гэхэд компьютерээ жаал ухаж байснаа “Манай хамгийн хямд өрөө 180 евро” гэв. 350 доллар, 100 евротой явж байсан хүн чинь тархин дундуураа сзхдүүлсэн мэт болж бушуухан буцаж гарав.
Яадаг юм билээ, бас нэг анчин руу залгана аа гэж шийдээд утсаар ярих газар хайлаа. Сантьяго Бернабеугийн яг замын эсрэг талд Congreso de Madrid ч билүү нэг ордон байна. Таксофон байж юуны магад гээд орлоо. Үүдний харуул сахалтай нэг өвөө маркийн хүн “Яах гэж байна” хэмээн хэрэг зориг асуув. “Утас байвал утсаар ярих гэсэн юм” гэтэл “Байхгүй” гэв. За за гээд эргэтэл “Яаралтай юм уу” гэж байна. Яаралтай л гэж наалаа. “За за, тэгвэл тэр буланд очоод нэг таксофон байгаа, ярь ярь” гэв. Очоод нэг анчин залгах гээд утсыг хайгаад олдоггүй, чемоданаа ухлаа, хамаг байдаг юм онгичиж... Цаан сууж байсан хоёр хүүхэн хараад байдаг, утсаа олсонгүй, бантсандаа нөгөө анчин эхнэр, нөхөр рүү залгая хэмээн халаасанд бэлэн байгаа цаасаа гаргаж ирээд залгав. Нөхөртэй нь ярьтал “Нямка, бид нар Мадридын гэртээ ирцэн байна, хүрээд ир ээ” гэдэг байгаа. Ёстой усгүй цөлд бэдэрч, харангадаж яваад ус олсон мэт баярлаж “За за, одоохон очлоо” л гэлээ. Утсаар яриулсанд талархлаа хэмээн мөнгийг нь төлөөд тарааж хаясан юм хумаа эмхлэн гадаа гараад шууд л такси зогсоогоод л явцан... хэ хэ.
Нөгөө хоёр дээр ирлээ. Орон сууцанд боловч лифт нь эртний мэт нээх гоё, гэр ч гэж гэр, хичнээн ч өрөөтэй юм, гэрийн үйлчлэгчтэй. Надад нэг өрөө зааж өгч, гэрийнхээ түлхүүрийг өгөөд “Хөргөгчинд ундаа, жимс, зууш бүгд байгаа. Хүссэнээрээ аваад гарч болно. Өдөр хоол иднэ гэвэл хэлчих. Хоол хийгээд байж байна. Найз хүүхэн Маке руу яриад чамайг Мадридаар авч яв гэж хэлье”....
Маргааш найз хүүхэн нь ирээд охиноо дуудаад (охин нь бараг миний үе), охин нь машинтайгаа нөхөртэйгээ ирээд л намайг чинь бас л тансаглуулсаан.... Атлетико Мадридын стадионы дэлгүүрээр орж “Хүүхэд чинь хэдтэй вэ, энэ таарах уу” гээд гоё гоё цамц, футболк авч өгөөд, Asador Fronton гээд Реалынхны ордог нээх гоё ресторанд оруулаад л... Зөндөө юм үзүүлсээн.. Хааны ордон, Алмудена сүм, Plaza Mayor буюу манайхаар Сүхийн талбай гээд л.... Би зарим өдөр ганцаараа тэнэж Zara мара орж бас жижиг сажиг худалдаа хийнэ л дээ.
Тэгээд Ла лигийн дараагийн тойргийн Реал-Валенсиа тоглолтыг алдарт Сантьяго Бернабеуд үзсэн дээ. Роналдо хоёр гоол хийж хожсон. Энэ тоглолтыг бас л үнэгүй үзчихсэн. Нэг анчин (Реалын фан, жилийн үнэмлэхтэй) руу яриад л үнэмлэхий авч байгаад л орчихсон доо. Тэр Камп Ноу, Сантьяго Бернабеу бол үнэхээр гайхалтай, дуу алдмаар гоё стадион. Угаасаа хөлбөмбөгийн тоглолт үзэх гол зорилго байсан л даа. Ингэж л Испанид 14 хонож, олон сайхан юм үзэж, гоё гоё тоглолт үзэхдээ ёстой л хөл минь газах хүрээгүй дээ. Хүний урманд байранд, хоолонд, хөлбөмбөгт ганц ч евро гаргаагүй. 
Сонирхолтой байх болов уу гэж л үүнийг бичлээ. Мөн хэл сайн сурвал юунд хүрч болдгийг ... ха ха..  ойлгосон биз дээ. Муу хэлнийхээ, хөлбөмбөгийнхөө буянаар л явсан дөө. Дахиад явна аа, эхнэр хүүхэдтэйгээ. Намайг баярлуулсан хүмүүст бүгдэд нь гоё бэлэгтэй очно л гэж боддог юм.  


      


    




El Clasico-г үзсэн минь

2010 оны арваннэгдүгээр сар. “С1” телевизийн Амарсайхан бид хоёр гэж нэг л El Clasico ярьсан хүмүүс байлаа. Ажил дээрээсээ мессенжерээр “За, хэзээ явах вэ, одоо энэ улирлын Camp Nou дахь Барса-Реал Мадрид-ыг үзье, виз гарчихвал очоод асуудалгүй, тэнд “Барса”-гийн гишүүний (socio) үнэмлэхтэй танилууд зөндөө байна, хоёулаа бараг билет ч авалгүй цэнгэлдэх рүү орчихно” гэж нэг нэгээ онгироосоор бараг л хоёр жил болоод байсан байх. Нэг өдөр дахиад л мессенжердэв. Амараа “За, ерөөсөө одоо явцгаая, би “С1”-ээс бид хоёрын зардлыг дааж байгаа гээд бичиг хийлгээдхэе. Тэгээд Чехийн элчин дээр ороод Шенгений виз аваад л сүнгэнэчихье. “Хурд” хамтлагийнхан Европ руу аялан тоглолт хийхдээ Чехийн элчингээс виз авсан байна лээ” гэж байна. “За тэг, би Испани руу танилууд руугаа яриад El Clasico-гийн билет буюу цэнгэлдэхийн суудлыг жилээр нь захиалчихсан байдаг үнэмлэхийг нь “бат араанд” нь хийгээдхэе” л гэлээ. Тийм үнэмлэхтэй хүмүүсийн үнэмлэхээр өөр хүн орж болдог юм. Тэгээд л танилуудаасаа хоёр үнэмлэх олно гээд тооцоолчихсон хэрэг. Энэ бол 2010 оны арваннэгдүгээр сарын 29-ний Camp Nou дахь El Clasico-гоос долоо хоногийн л өмнө өрнөж буй яриа.  

Испани руу ч эрчимтэй холбогдов. Эхнэр, нөхөр хоёр socio байдаг юм. Тийшээ ярьтал “Өө, Нямка ирж Эль Класико үзэх гээ юу, тэг тэг. Манай эхнэрийн үнэмлэхээр ор. Харин би өөрөө үнэмлэхээрээ орж үзнэ” гэв. Амраад үнэмлэх олох санаатай өөр хэд хэдэн хүмүүс рүү ярьтал “Өө, тийм чухал тоглолтыг бид нар өөрсдөө” үзнэ гэдэг байгаа. За яахав очиж байгаад учрыг нь олно доо гэж хоёулаа ярилцлаа.

Шенгений виз ч “нүд ирмэхийн” зуур бүтэв. Яг жилийн өмнө бас л Эль Класико үзэхээр эхнэр, жаахан охиныхоо хамт УБ дахь Герман элчин рүү ороод виз авч чадаагүй болохоор “Чехийн элчин бас юу гэдэг юм бол доо” гэж би дотроо жаахан түгшингүй л байснаа нуух юун. Гэтэл зурагтаар орой болгон гардаг нүүрний буянтай хүн чинь өөр юм аа. Чехийн элчингийн консул Таборска гэдэг залуувтар хүүхэн бид хоёроос визний ярилцлага авхаар болов. Ярилцлагын кабинд нь эхлээд Амрааг ороод ир гэлээ. Мань хашир ороод л “За бид хоёр Чех, Герман, Франц, Испани улсын том том цэнгэлдэхээр орж нэвтрүүлэг, бичлэг бэлтгэнэ. Чехээр орж Прагийн алдарт “Спарта”, “Славиа” багуудын үүх түүх, цэнгэлдэхийг сурвалжилна. Энэ хоёр бол агуу баг, Прагийн дерби бол бас л “аймаар” дербинүүдийн нэг” энэ тэр гээд л авч өгч байна аа. Тэгтэл консул хүүхэн шилнийхээ цаанаас гарч хаалгаараа гарч ирээд Амраа бид хоёртой гар барьж баяр хүргээд “Та Чехийн хөлбөмбөгийг маш сайн мэдэж байна. Манай нөхөр спортын гэрэл зураг сонирхдог хүн байгаа. Очоод уулзаарай. Чамд тусална” гээд бүр уяраад явчихдаг юм байна. Би гэдэг хүн тэр визний ярилцлага энэ тэрд орсон ч үгүй, бид хоёрын виз шууд “ОК” болж байгаа нь тэр. Аав, ээж минь хоёулаа ажиллаж байсан Чех улсын элчин сайдын яам, консулаас Шенгений виз авсандаа баярлаж, билэгшээж байлаа.

Амраа бид хоёр визээ авахдаа 24-нд ниснэ гэчихсэн байдаг. Гэтэл виз нь 22-нд гарч байдаг. Нэг хоногийн дотор жаахан мөнгө олж авах санаатай гараад л жирийлээ. Телевизийн хүн ч яахав “Танайхыг нэвтрүүлгийнхээ дундуур зад рекламдаад өгнө” гээд зардал, халаасныхаа мөнгийг зовлонгүй олсон бололтой. Би ч яахав замын зардал, жаал жуулхан халаасны мөнгө олж авлаа.

Тэгээд л Испанийн Барселона хот руу ниссэн дээ. Барселоны El Prat нисэх буудал буугаад гарч иртэл бид хоёрын чемодан гарч ирсэнгүй. Москва дээр буугаад Шереметьевогийн лайтай урт хоолойгоор чадал мэдэн гүйсээр арай гэж дараагийн онгоцондоо амжиж суухдаа “Чемодан ч энэ онгоцонд орж амжаагүй байх даа” гэж бодож байсан минь алдсангүй. Амраа телевизийн хүн болохоороо бичлэг энэ тэр хийх гээд байдаг, ачаагаа иртэл гурав хоног Барселонаар “гудамж метрлэж” өдөр бүр Camp Nou дахь Барса-гийн албан ёсны дэлгүүрээр орсон гэж байгаа.

Бид хоёр Эль Класико болохоос дөрөв хоногийн өмнө Барселонад очсон ч Амраагийн билет буюу socio-гийн үнэмлэх бүтэхгүй л байлаа. Бүх танилууд руугаа яриад тусыг эс олов. Улирлын хамгийн чухал тоглолт учраас кассан дээр билет байхгүй. Харин дамын билет бол байна аа, 250, 300, 500 евро гэж байлаа. Тэгсээр Амраа тоглолт болох өдөр 350 еврогоор дамын билет авсан юм. Харин гоё суудал таарсан байна лээ дээ, хажуугийн голын секторт хоёр клубын удирдлагууд суудаг тавцангийн ойролцоо. Тэндээс Camp Nou-гийн талбай үнэн гоё харагддаг юм байна лээ.

Миний суудал хаалганы ард ташуу байдалтай, өндөр нь дундуур хавиар таарав. Мань нь нөгөө танилынхаа socio-гийн үнэмлэхээр үнэгүй орчихсон хэрэг л дээ. За тэгээд цэнгэлдэхийн уур амьсгал гэж үнэхээр яриад байх ч юм байхгүй. Барса-гийн хамгийн заналт өрсөлдөгч, тэгээд каталанууд гэж “майр” үндсэрхэг үзэлтэй, Реал Мадрид-ыг бол дарангуйлагч, бидний мөнгийг завшигч, тусгаар тогтнолд садаа бологч Мадридын төвийн Засгийн газрын баг гэж үздэг болохоор үнэн заналтай хашгиралдана. Хөлбөмбөг сонирхогчид 5:0 ээр дууссан энэ тоглолтыг санаж байгаа биз. Барса-г жинхэнэ төгс төгөлдөр тоглолт үзүүллээ гэж мэргэжилтнүүд санал нэгдэж байсан. Реал-ынхан ч шар нь гозойж, Рамос тоглолтын төгсгөлд Мессигийн хойноос гүйж байхдаа санаатайгаар шилбэ рүү өшиглөн унагаж, шууд улаан хуудас авсан даа. Тэгээд зогсохгүй Барса-гийн тоглогчид бүчээд авахаар Пуйолийг шууд мангасдан унагааж билээ. Талбайг орхиод гарч байхдаа өөдөөс нь ирж бас “цор цор” гэсэн Шавиг бас л мангасдаад хаясан. Яахав Рамосын энэ үйлдэл спортын бус байсан ч хүмүүс иймэрхүү хэрүүл маргаанд бас дуртай байдаг юм байна лээ.

За тэгээд Барса-Мадрид-ын тоглолтын дундуур хэрүүл тэмцэл тасрахгүй юм. Роналдо хажуугаар гарсан бөмбөгийг тоглолтод оруулахаар авах гэтэл Пеп Гвардиола албаар бөмбөгийг өгөлгүй займчуулж маяглаад Роналдод түлхүүлсэн. Тэгсэн цэнгэлдэхэд цугласан Барсагийн фэнүүдийн харааж хашгиралдаж байгааг ээ.....

Ер нь тэд Роналдог нэг нүдээрээ ч үздэггүй юм билээ. Халаалт хийх гээд л гарч ирэнгүүт нь шүгэлдээд л “Энэ португал бол янхны хүүхэд” гээд л хашгираад байх юм. Тоглолтын турш ингэж хашгирсан даа. Бүр цэнгэлдэхэд орж ирсэн арван хоёр, гуравтай жаалууд хүртэл ингэж хашгирахыг сонсоод сонин л санагдаж байлаа. Сантьяго Бернабеуд Эль Класико болохоор Мессиг бас л янз бүрээр “газар дор ортол нь” харааж зүхдэг гэсэн.

Муу Моуриньогийн үйлийг нь үзчих юм байна лээ. “Моуриньо, сандлаасаа босооч”, “Моуриньо, театр руугаа тонил” гээд л Кубын “Гуантанамера” гэдэг дууны аяан дээр дуулаад байх юм. Моуриньо ч сандлаасаа босолгүй байсаар тоглолт дууссан. Мань эр Челси-д байхдаа Барса-тай Аваргуудын лигт таарч байсан. Месси “Стамфорд Бриж”-ийн буланд бужигнуулж байхад Асиер дель Орно ч билүү тоглогч гулсаж орж ирээд Мессигийн хөлийг хугалах нь уу гэтэл Месси дээшээ үсрэн самбаачилж гэмтэхээс сэргийлж байсныг санаж байгаа биз. Тоглолтын дараа Моуриньо “Месси сайхан жүжиг үзүүллээ. Барселона ч театруудаараа алдартай л даа” гэж ёжилсон мэдэгдлээ хийж байв. Барса-гийн фэнүүд үүнийг нь марталгүйгээр “Театр руугаа зайл” хэмээн орилж байсан нь тэр. Барса-гийн бут ниргэлтээр өндөрлөсөн тоглолт ямар болсон талаар нурших нь илүү байх. Тоглолт дуусаад цэнгэлдэхээс гарч явахад гудамжаар дүүрэн Барса-гийн фэнүүд. Гэтэл нэг нөхөр “А Ronaldo le hemos dado por el culo” хэмээн тэнхээ мэдэн хашгирч байна. Бусад нь сонсоод хангалуун инээмсэглэх аж. Үгчилбэл “Роналдогийн бөгсөөр нь сайхан хийж өглөө дөө” гэж байгаа нь тэр.

Ямар ч байсан Барса-Реал Мадрид-ын тоглолт бол аргагүй л дэлхий нийтийн анхаарлыг татсан тоглолт юм байна. Барса 5:0 оор хожсоныг ч хэлэх үү, фэнүүд тун додигор. Амраа маань ч Барса-гийн фэн болохоор испаниар Manita буюу 5:0-ийн “амьд” гэрч болсондоо нүүрэнд нь мишээл тодроостой.

 Тоглолтын өмнө болон дараа нь Испанийн спортын том сонинууд болох “Marca”, “As ёстой бичих шиг л болно доо. 100 хуудастай сонины 80 нь Эль Класикогийн бичлэг, сурвалжлага, хэвлэлийн хурал, үйл явдал, зураг сэлтээр дүүрэн. Уншаад уншаад уйдамгүй сурвалжлага гэвэл тэрийг л хэлнэ.

Ингэж л нэг гайхамшигтай Эль Класико үзсэн дээ. Үүний дараа миний бие Испанийн нийслэл Мадрид хот болон алдарт Сантьяго Бернабеуд тоглолт үзэхээр, Амраа Франц, Герман, Чехээр орж сурвалжлагаа үргэлжлүүлэхээр салж билээ. Дараа нь нутаг буцахдаа Шереметьевогийн нисэх буудал дээр таарч тус тусын сонин сайхнаа хуучилсаар Монголдоо ирэхэд сайхан байлаа.

Хөлбөмбөгт шимтэн дурладаг хүний хувьд нэг мөрөөдлөө биелүүлсэн. Харин жинхэнэ нэг том мөрөөдөл үлдсэн нь цуутай Anfield-д хөл тавьж, копуудын хамтаар You’ll never walk alone-оо дуулж, хайртай багийнхаа тоглолтыг үзэх. Нэг л сайхан өдөр энэ мөрөөдөл биелэх нь дамжиггүй билээ. We’ll Never walk alone!

Б.Нямдорж KopNyamka

Thursday, November 1, 2018


Las dos cajas

16

Predestinado – ерөөлтэй, заяагдсан
Sacerdocio – чармайлт, зориулах
Profético - зөнтэй
Complaciente – хангалуун, баяртай
Sensible – эмзэг, энхрий

17

Vulgar – энгийн, бүдүүлэг, соёлгүй
Zumbar – дүнгэнэх, дуугарах
Precoz – эрт,  цагаасаа эрт, төрөлхийн
Portento – гайхалтай, авьяаслаг
Imbécil – тэнэг, эрүүл бус
Embrutecido - тэнэгтсэн
pavoroso dilema – аймшигтай сонголт, эргэлзээ, асуудал
malvado – муу, сөрөг, муу санаатай
chichon – хавдалт, бондойлт
vecindario – хөршүүд, хороолол
presidio – хоригдох, эрх чөлөөгөө хасуулах
grillete – гав гинж
confortar – хүч өгөх, сэргээх, тайвшруулах
voluntad – хүсэл, сонирхол
inmoral – ёс суртахуунгүй
corromper – зэврэх, илжрэх
vanidad – сайрхал, ихэрхэл
imprudente – болгоомжгүй, бодлогогүй
reclinarse – тулах, түших
seno – цээж, энгэр
ineffable – үгээр илэрхийлшгүй, гайхалтай
deliquio – ухаан алдах, тамирдах

18

columbrar – ялгах, ажиглах
estética – гоо сайхан
maniaco – галзуу, солиотой
rebuscada – хэтэрхий ээдрээтэй, дэндүү боловсруулсан, хуурамч
pedantesco – онгироо, сайрхуу
trivialmente – жижиг, дэмий, ач холбогдолгүй
impío – үл итгэгч, шашингүй
profanacion – доромжлол, сүйтгэл
blasfemia – доромжлол, үл хүндэтгэл
voluptuoso – сэрэл хөдөлгөсөн, шалиг
peregrino – тэнэмэл, өвөрмөц
corrientemente – энгийнээр, нийтлэг, ердийн
gacetillero – нийтлэлч, сэтгүүлч
contener – биеэ барих, тэвчих, агуулах
persuadir – ятгах, итгүүлэх
craneoscopia – тархи, оюуны чадварыг таних ухаан

19

filarmonitangibilidad – хөгжмийн хорхой
palabreja – дэмий үг
filo – ир, оргил
gis, ere, tetigi, tactum - хэмнэл
habas contadas – яг таг,  эргэлзээгүй
improvisarse – гэнэт бэлтгэлгүй хийх, гэнэт зохиох
desvanecerse – уурших, алга болох, ухаан алдах, унах
marro – нүр олох, товчдох тоглоом
emulacion – дууриал, дуурайх
eminente – нэртэй, алдартай, цуутай
provechoso – ашигтай, үр дүнтэй
campanólogo – хонх, шилэн аягаар хөгжим тоглогч
relucir – гэрэлтэх, гялалзах
desahogado – баян, чинээлэг
amaneramiento – жүжиглэл, эмэгтэйлэг байдал
incorreccion – алдаа, хайнга байдал
notabilidad – нэртэй хүн, нэр төр
empeñarse – зүтгэх, зөрүүдлэх
desacreditar – гутаах, толботуулах

20

desafiar – өдөх, дуудах
despreciar – үл тоох, дутуу үнэлэх, доромжлох
ignominia – шившиг, гутамшиг
preciarse – үнэлэх, онгирох, сагсуурах
bienaventurado – ариун, ерөөлтэй, сайн, цайлган, даруухан, азтай, жаргалтай
mancebo – залуу, хөвгүүн
efusion – хайр, энэрэл, баяр, хөөр
encarnado - улайсан
exclusivista – өөрийгөө хэтэрхий үнэлэгч
distraccion – сатаарах, анхаарал сарних
afin – ойр, адил, төстэй
melena – үс гэзэг, зогдор
extravagancia – ер бусын, гайхалтай, галзуу
aparentar – төсөөлөх, харагдах, дүр эсгэх
corresponder – зохицох, хариулах, нөхөх
estupefacto – хөшсөн, гайхсан
menear – сэгсрэх, хөдөлгөх

21

tapia – хана, хэрэм, хашаа, хаалт
compungido – барайсан, гунигласан
ademan – дүр, хэв, хандлага, төрх, хөдөлгөөн
degollado -  хоолой, хүзүүг огтлох, тасдах
ajusticiado - цаазын ялтан
verdugo – цаазлагч
porcion – хэсэг, хувь
cuchicheo – шивнээн, цуу яриа
vanidad – сайрхал, ихэрхэл, бахархал
privacion – хомсдол, алдагдал
platear – мөнгөлөх, мөнгөөр хучих
remover – хутгах, хөдөлгөх, сэдрээх
osar – зориглох, зүрхлэх
dulzura – уянга, зөөлөн таатай амт
ahogado - бүгчим
emanacion – үнэр гарах, тархах
impuro – бохир, заваан
apacible – намуун, дөлгөөн, амгалан
desperezarse – суниах, мөчөө тэнийлгэх
ingenuo – цайлган, цагаахан, гэмгүй

22

relente – шүүдэр, чийг
impalpable – үл баригдам, үл үзэгдэм, үл анзаарагдам
exento – ангид, чөлөөтэй
amañado – зассан, хуурсан, зальдсан
recomponer – засах, сэргээх
remedo - дуурайх
ayes -  санаашрал, харуусал
sublime – гайхалтай, шүтмээр
monotonía – ердийн, уйтгартай, нэг янз
vision benéfica – хүнлэг, буянтай зөн, төсөөлөл, совин, дүрслэл, харц
virtud – сайн тал, сайн чанар
vislumbrar – ялгах, харах, бөртөлзөх
frenetico – ууртай, хилэнтэй, элийрэл, галзуурал, хөөрөл
aguardar – хүлээх, тэвчих
aurora – үүрийн гэгээ
alba – үүр цайх
retorico – уран илтгэгч
inefable – үгээх хэлшгүй, гайхамшигтай
gorjeo – шулганах, жиргэх, шаагих
ruiseñor – алтан гургалдай
desencanto – гутрал

23

asiduo – байнгын, тууштай
espontaneamente – сайн дураараа, өгөөмрөөр
prudente – нягт нямбай, хэрсүү
moderado – аядуу, зөөлөн
modesto – даруухан, энгийн
parsimonioso – удаан, дөлгөөн
aurea – алтлаг, гялалзсан
mediocrita – дундаж, нийтлэг
profanar – гутаах, доромжлох
grosero, material – бүдүүлэг, биет бодит
inspiracion – урам зориг
axioma – зарчим, нотолгоо, үнэн
anticuado – хуучирсан, хоцрогдсон
asercion – баталгаа, нотолгоо, онч
chiflarse – дурлах, татагдах

24

medianía – дундаж хүн, явцгүй
desaire – дургүйцэл, эс хүсэл
desquitarse – нөхөх, өшөө авах
servidumbre – хамаарал, үүрэг, боолчлол, ачаа
despecho - хорсол, харуусал
eclipsar – хаах, харанхуйлах, арчих, арилгах
amanerar – хэв оруулах, хиймэл болгох
portento – гайхамшиг, ид шид, авьяастай хүн
superfluo – хэрэггүй, илүүдэл
prosaico – бүдүүн, бааз, энгийн
ineptitud – чадваргүй, авьяасгүй
vulgar – энгийн, нийтлэг, бүдүүлэг
exacerbar – уурласан, хилэгнэсэн, хүндэрсэн, үгдэрсэн
trascendental – чухал, гол

25

Penitencia – шийтгэл, өчиг, харуусал
Repugnancia – хорсол, зэвүүцэл
Escrupuloso – нягт, нямбай, сэжигч
Cominero – баясагч, далдагнагч
Irracionalутгагүй, дэмий, бутархай
Aptitud – ур чадвар
Martirio – зовогч, нажидаа эдлэгч
Mudo – хэлгүй, чимээгүй, үггүй
Acometer – дайрах, довтлох, оролдох, хөндөх
Desengano – гутрал, бүтэлгүйтэл
Retorcerse las entranas – дотор, сэтгэл зүрхээ эргүүлэх
Saeta – нум сум, зүү
Impresa -
Desaire – доромжлол, үл хүндэтгэл
Desden – доромж, дорд
Resorte tirante – чанга, эрчилсэн, татуургатай хариг
Suspension – зогсолт, таслалт
Perniquebrado -
Descalabro хохирол, сүйрэл, азгүйтэл
Acendradо – цэвэр, өө сэвгүй, төгс
Persuadir – ятгах, итгүүлэх
Cenirse – тааруулах, тохируулах
Encararse – тулах, нүүр тулах
Redivivo – сэргэсэн, дахин гарч ирсэн, амилсан
Obstinar – зөрүүдлэх, гөжүүдлэх
Injuriar – дайрах, доромжлох

26

Implicito - далд
Acerbar – таагүй, хатуу чанд, балмад
Profano – үл мэдэгч, үл хүндэтгэгч, доромжлогч
Remordimiento – харуусал, тавгүйтэл
Extravagancia – хачин, чамин
Mediania - дундаж
Revelarse – харагдах, илчлэгдэх, ялгагдах
Eminencia – нэр төр, оргил
Discurrir – бодох, эргэцүүлэх, зохиох
Sofisma – худал, заль, мэх
Vigoroso – эрчтэй, хүчтэй, идэвхтэй, чийрэг
Inspiracion – түлхэц, урам зориг

27

Corte – өргөө, нийслэл, дагалдагчид
Afan – оргилсон хүсэл  
Farol – гэрэл, дэнлүү
Deshacer – задлах, будлах, эвдлэх
Antepecho – хашлага
Musiquero ноотны тавиур
Carmesi – час улаан
De balde – үнэгүй, зардалгүй
Cerillera – тамхи, шүдэнз зардаг хүн
Granuja – зальтай этгээд
Empenarse – өрөнд баригдах
Convite – цайллага, дайллага
Contrata – гэрээ, тохиролцоо
Despecharse – уурлах, харуусах, дэлбэрэх
Ganga – тун бага хүчин чармайлтаар ашиг өгдөг ажил, наймаа

28

Trasto – хэрэггүй, хуучин зүйл
Filantropico – буянтай, хүнлэг, өгөөмөр, бусдын төлөө
Retozar – тоглох, энхрийлэх
Recio – хатуу, хахир, хүчтэй, бат бөх
Lacio – хатсан, хорчийсон, сульдсан
Mustio – баргар, гунигтай
Clero – лам нар, санваартнууд
Habilitado хууль ёсоор төлөөлөх, хөөцөлдөх
Jota – бүжиг, бүжгийн ая
Prostitucion – үл хүндэтгэл
Decente – нэр төртэй, зөв, цэвэр
Tizne – хөө, тортог
Calloso - эвэршсэн
Torpe – удаан, хүнд
Loza – керамик, шаазан, шавар
Pillastre - зальтай
Galon – цол, саа
Senorio – ганган хээнцэр байдал
Desembrutecerse - таашаах
Usura – хүү, ашиг, шунал, зээл

29

Bullicioso – дуу шуутай
Compostura – даруу төлөв байдал
Comedimiento - даруу төлөв байдал
Lupanar – улаан дэнлүүний газар
Prudente – болгоомжтой, даруухан
Superfluo – хэрэгцээгүй, илүүдэл
Pesadumbre – гуниг, харуусал
Labriego – газарчин, тариачин
Ricazo – баян, баян хүн
Insolencia – үл хүндлэл, увайгүй байдал
Golleria – илүүдэл, ганган, хээнцэр, тансаг зоог
Baturro – хөдөөний, Арагон нутгийн
Tapadito – битүү, бүтээсэн, хаасан
Manton – нөмрөг, цацагтай том алчуур
Languido – гутранги, сэтгэлээр унасан, туранхай, сул
Resignado – эвлэрсэн, бууж өгсөн, татгалзсан
Populacho – замбараагүй хүмүүс, доод зиндааны хүмүүс

30

Mancho - бохир
Imparcial
Impasible – ажиггүй, мэдрэмжгүй, хүйтэн
Parroquianos – хэрэглэгчид, үйлчлүүлэгчид
Ora - одоо
Balaustre - хашлага
Contorsion – хөдөлгөөн, төрх, дохио зангаа
Excentrico – хачин, ер бус
Pirueta – үсрэх, эргэлдэх, огцом хөдлөх
Finura – нарийн нягт, ганган, чимхлүүр
Adulado – долигонох, бялдуучлах

31

Subteniente – бага дэслэгч
Caballeria – суман, хороо
Derredor -
Sable - сэлэм
Calabaza – няцаасан, татгалзсан
Plebe – доод зиндааныхан
Marcial – цэргийн, эрч хүчтэй, жавхайсан
Enternecimiento – догдлол, сэтгэл хөдлөл
Fijeza – нэвт шувт, хүчтэй, бат нот
Arrebatado – автсан, эзлэгдсэн
Contemplacion – харах, ажиглах
Intacto – бүхлээр нь, өөрчлөлгүй, өө сэвгүй
Disgustado – дургүй хүрсэн, уурласан, сэтгэл үл ханасан
Sentimentalismo – эмзэг, мэдрэг байдал

32

Alferez – дэслэгч
Desconsolado – гунигласан, барайсан
Bacalao – сагамхай загас
Tapon – намхан, одой хүн
Chapa бөглөө, ялтас
Entranas – дотор, сэтгэл
Platonico – өгөөмөр, бусдын төлөө
Casta – цэвэр, ариун, нэр төртэй

33

Corneta - бүрээ
Blasfemar – муулах, доромжлох, хараас
Imprecar -яллах, доромжлох, хараах, мууг хүсэх
Deprecar – гуйх, хүсэх
Menoscabo – алдагдал, хохирол, унах, үнэ цэнэ, а/х, нэр төр буурах
Tricornio – цэргийн малгай, хоёр талыг нь нугалсан малгай
Reverencia – хүндэтгэл, бөхийлт
Baturro - хөдөөний, Арагон нутгийн
Majadero – тэнэг, бүдүүлэг
Estratagema – хууралт, заль мэх, арга
Atonito – гайхсан, ангайсан, хөшсөн
Servil – даруухан, дорд, бялдууч
Derredor – эргэн тойрон, орчин
Desconsuelo – гуниг, харуусал
Asfixia – давчдах, багтрах

34

Idear – санаа төрөх, бодож олох, зохиох
Sacro – магтуу, шашны магтаал
Uncion – үнэн сэтгэл
Sagrario – шүтээн, тахил, тахилын сав
Extasis – хөөрөл
Infame – жигшүүртэй, бузар, муухай
Desafinar – хөг алдагдах
Antepecho – хашлага, хаалт
Indisposicion – өвдөлт, өвчин

35

Convaleciente – өвчтөн, илааршиж буй, тэнхээрч буй
Capricho – хүсэл, маяг, бааш
Verja – төмөр хаалт, хайс, тор
Risuena – баяртай, хангалуун
Cruce – салаа, зангилаа

36

Raida – арилсан, үрсэн
Camposanto – католикуудын оршуулга