Аутизмтэй Альберт Эйнштейн
Н.Мөнхжин
Эдүгээ 14 настай америк хөвгүүн Жэкоб Барнетт хоёр настайдаа л аутизм өвчинтэй
(хөгжлийн хурц дутагдалд
орж, харилцаа, төсөөлөл, хөдөлгөөн нь доголдож, ганцаардмал болдог өвчин) хэмээн оношлогдож ярьж
чадахаа больжээ. Тэрээр дөрвөн настайдаа эргэж хэлд орохдоо шууд л дөрвөн
хэлээр ярих болсон аж. Энэ хугацаанд эцэг эх нь тусгай мэргэжилтэн хөлслөн
хүүгийнхээ хөдөлгөөн, оюун ухааныг хөгжүүлэх тусгай дасгал, эмчилгээ хийлгэж
байжээ. Эргэж хэлд орохдоо гайхамшигтай авъяасаа харуулсан Жэкоб явсан гудамж,
замын нэрийг цээжилж гэртээ ирээд л шууд л зурж тэмдэглэдэг байжээ. Тэрээр
аутизмтэй байхдаа эргүүлдэг шоон цагаан толгойгоор тоглож, олсоор шалан дээр
математикийн дүрс, тэмдэг хийж суудаг хүү байв. Тэрээр дөрвөн настайдаа тодорч,
11 настайдаа их сургуульд элсчээ. Одоо Жэкоб Индианагийн их сургуулийн квант
физик судлаач, багшаар ажиллаж цалин авч, квант физикээр доктор хамгаалахаар
зүтгэж байна.
No comments:
Post a Comment