Monday, May 6, 2013






Том Круз “Биелэгдэшгүй даалгавар-5”-д тоглоно

Холливудын нэрт жүжигчин Том Круз “Биелэгдэшгүй даалгавар-5” кинонд тоглох гэрээг Paramount Pictures кино компанитай байгууллаа. Т.Круз ийнхүү зөвшөөрсөн ч киноны зохиолыг хэн бичих, найруулагчаар хэн ажиллах нь тодорхойгүй байна. Энэ киноны өмнөх анги “Биелэгдэшгүй даалгавар: Фантом ёслол” 150 сая доллараар бүтэж, дэлхийн кино театруудаас 700 сая долларын орлого олсон юм. “Биелэгдэшгүй даалгавар-5” 180 сая доллараар босох бололтой. Харин Том Круз 25 сая долларын хөлс авах гэрээ байгуулжээ.

Италид ажилгүйдэл дээд түвшиндээ хүрнэ

Энэ онд Италийн эдийн засгийн өсөлт 1.4 хувиар буурна хэмээн Istat үндэсний статисткийн газраас мэдээлэв. Эдийн засгийн бууралт 0.5 хувьтай байна хэмээн тооцоолж байсан ч бодит байдалд дээр гурав дахин их гарч байгаа аж. Италийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2014 онд 0.7 хувьтай байх бөгөөд ажилгүйдэл урьд өмнө байгаагүй 12.3 хувьд хүрнэ хэмээн үзэж байна.

Хэрэггүй эд зүйлсээ хоол хүнсээр сольж болно

Италийн Милан хотод анхны солилцооны зах нээгджээ. Статистикээс үзэхэд, Италийн 10 иргэний долоо нь хоол хүнсний хэрэглээгээ багасгахаас аргагүй болсон, эсвэл чанар муутай хүнс худалдаж авдаг болсон байна. Миланд шинээр нээгдсэн зах дээрээс бяслаг, утсан мах, хиам, ногоо, жимс, дарс болон Италийн хөдөө нутгаас ирсэн бусад хүнсний бүтээгдэхүүнийг авч болно. Ингэхдээ мөнгөөр бус, гутал, хувцас, цаг, зураг, ном, СD зэрэг хэрэглэхээ больсон бараагаар арилжиж авах ажээ.

Дуучин бүсгүй сансарт ниснэ

Британийн нэрт дуучин Сара Брайтман 2015 оны аравдугаар сард сансарт нисэхээр болжээ. Роскосмос болон АНУ-ын Space Adventures компани энэ тохиролцоонд гарын үсэг зурсан байна. Дуучин бүсгүйг сансарт нисгэхэд шаардлагатай бэлтгэл, үйл явцыг хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа юм.
Сара Брайтман родилась 1960 онд төржээ. Гурван октаваас илүү цартай сопран хоолойтой тэрээр дэлхий даяар 30 сая цомгоо борлуулсан юм. Брайтман 40 гаруй улс оронд 180 алтан, мөнгөн цомгоо гаргасан байна.

10 жилийн өмнө алга болсон гурван эмэгтэй олджээ

АНУ-ын Кливленд хотын нэгэн байшингаас арван жилийн өмнө сураггүй алга болсон гурван эмэгтэй олджээ. Цагдаа нар 2003 онд 16 настайдаа алга болсон Аманда Берри, 2004 онд 14 настайдаа хулгайлагдсан Жина Дехесус, 2002 онд сураггүй болсон Мишель Найт нарыг нэгэн хувийн орон сууцны хонгилоос олж сулласан байна.
Ариель Кастро хэмээх 52 настай этгээд гурван охиныг 10 жилийн турш гэртээ нууж байжээ. Гурван эмэгтэйн нэг нь жаахан хүүхэдтэй байсан нь Кастрогийн хүүхэд байж магадгүй байна. Цагдаа нар Кастрог баривчилжээ.

Филипп Киркоров анх удаа хүүгийнхээ зургийг үзүүлэв

Орос, Болгарын нэрт дуучин Филипп Киркоров 2011 оны эцсээр анх удаа эцэг болсон билээ. Түүний охин Алла-Викториа Америкт түрээсийн эхээс мэндэлсэн юм. Дуучин эр хайртай охиноо “Миний гүнж” хэмээн нэрлэдэг аж. Оросын попын хаан 2012 оны зургадугаар сард Болгарт концертэн дээр хүүтэй болсноо зарласан юм. Мөн л АНУ-д түрээсийн эхээс төрсөн хүүдээ Мартин гэдэг нэр өгчээ. Эдүгээ нэрт дуучны хүүхдүүд ой хагастай, арван сартай болжээ. Киркоров төрсөн өдрөөрөө Твиттер хуудсандаа охин Алла-Викториа, хүү Мартиныхаа зургийг нийтэлсэн байна. Анх удаа хүүгийнхээ зургийг танилцуулж байгаа дуучин “Хүүхдүүд минь миний хамгийн том аз жаргал” гэж бичжээ. Харамсалтай нь тэрээр хүүгийнхээ наашаа бус, цаашаа харсан зургийг шүтэн бишрэгчиддээ харуулсан байна.

No comments:

Post a Comment