Хоёр
өдрийн дотор дөрвөн пуужин харвав
Хойд
Солонгосын тал өчигдөр зүүн эргээсээ ойрын тусгалтай пуужин харважээ. Ийнхүү
тус улс сүүлийн хоёр хоногт өөрийн үйлдвэрлэлийн дөрвөн пуужин харваж туршаад
байна. Өнгөрсөн хагас сайнд мөн зүүн эргээсээ ойрын тусгалтай гурван пуужин
харвасан нь Япон тэнгист унасан билээ. Хойдууд өдөөн хатгасан үйлдлээ
зогсоохгүй байгаад Сөүл харамсаж буйгаа илэрхийлжээ.
Пхеньян
ямар пуужин харвасан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд
Солонгос дунд тусгалын “Мусудан” пуужин харвахаар бэлтгэж байсан ч тавдугаар сарын
эхээр энэ пуужингаа буулган хураасан юм.
Израиль,
Америкийн тагнуулчдыг Иранд цаазалжээ
Гадаад
орнуудын талд тагнуулын ажиллагаа явуулсан Ираны хоёр иргэнийг Тегеранд
цаазалжээ. Нэг нь Израильд, нөгөө нь Америкийн талд мэдээлэл дамжуулсан хэмээн
буруутгагдсан юм. Мохамед Хейдарийг Израилийн “Моссад” тагнуулын албанд Ираны
аюулгүй байдлын нууц мэдээллийг дамжуулж мөнгөн урамшуулал авсан, Коруш
Ахмадийг АНУ-ын Тагнуулын төв газарт төрөл бүрийн нууц баримт материал
дамжуулсан хэмээн үзсэн байна. Ираны эрх баригчид Израиль, Америкийн тусгай албадыг
Тегераны цөмийн хөтөлбөрийг бусниулахад чиглэсэн кампанит ажил өрнүүлж банйа
хэмээн буруутгаж байна.
Эверестэд
гарсан анхны ихэр
Энэтхэгийн
оюутан Нунши Малик, Таши Малик нар дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд гарсан
анхны ихрүүд боллоо хэмээн The Times Of India сонин мэдээлэв. Энэтхэгийн
Дехрадун хотын уугуул 21 настай ихэр охид хоёр хөтөл шерпийн хамт дэлхийн ноён
оргил дээр гарчээ. Хөтөч шерпүүд нь мөн ихэр хэмээн сонинд онцлон бичжээ.
Ихрүүд гуравдугаар сараас хойш ууланд байрлаж байгаад цаг агаар тааламжтай
болонгуут дайралтаа хийсэн байна.
Энэ
онд Эверестэд 350 гадаадын уулчин гараад байгаагийн 80 нь Энэтхэгийн, 74 ннь
Америкийн уулчид ажээ. Хэд хоногийн өмнө 80 настай япон уулчин Юичиро Миура
Эверестийг байлдан дагуулахаар авиралтаа эхлүүлсэн юм. Тэрээр дэлхийн зулайд
гишгэсэн хамгийн өндөр настнаар тодрохоор хөдөлсөн ч зорилгодоо хүрэх эсэх нь
тодорхойгүй байна.
“Боко
харам” Нигерийг орхиж байна
Нигери
дахь лалын “Боко Харам” бүлгийн дайчид цэргийнхний довтолгоог тэсэлгүйгээр улс
орныг бөөнөөрөө орхин гарах болжээ. Нигерийн арми тус бүлэг төвлөрдөг хойд
нутагт өргөн хэмжээний цэвэрлэх ажиллагааг эхлүүлж, босогчдод томоохон цохилт
өгөх болсон юм. Өчигдөр гэхэд л 14 босогчийг устгаж, 20 орчмыг баривчилжээ.
2202
оноос хойш Нигерид үүссэн “Боко Харам” бүлэг “Аль-Кайда”-тай хамтран ажиллаж, олон
арван халдлага, дайралт хийж, хоёр мянга орчим хүний аминд хүрээд байгаа билээ.
Нигерийн эрх баригчид өрнөдийн орнуудын, тэр тусмаа АНУ-ын дэмжлэгтэйгээр “Боко
Харам” бүлгийг шахан зайлуулах ажиллагааг амжилттай явуулж байна.
Аварга
солир дэлхийтэй ойрхон өнгөрнө
1998
QE2 хэмээх нэртэй, 2.7 км орчим овортой аварга солир дэлхийд ойртож байна.
НАСА-гийн мэдээллээр, эл солир зургадугаар сарын 1-нд манай дэлхийгээс 5.8 сая
км-ийн зайтай нисч өнгөрөх ажээ. Сүүлийн 200 жилд ийм том хэмжээтэй сансрын
биет дэлхийтэй ийм ойрхон өнгөрч байгаагүй юм. Эрдэмтэд энэ ойртолтыг ашиглан солирт
радарын хэмжилт хийж, химийн найрлагыг нь судлахаар бэлтгэж байна. Мөн аварга
солирын гарал үүсэл, цаашдын хөдөлгөөн, шилжилтийг нь тогтоох оролдлого хийх
ажээ.
Маколей
Калкин өөрийгөө хөнөөж байна
“Гэртээ
ганцаараа” киноны од Маколей Калкин элэгний хорт хавдар тусах магадлал асар
өндөр болсныг түүний найз нөхөд, ойр дотныхон нь батлан хэлж байна. Эдүгээ 32
настай жүжигчин амнаасаа тамхи салгахаа больж, архийг дахин хэтрүүлэн уух
болжээ. Калкин 2012 оны сүүлчээр хар тамхинд мансуурч байхдаа амиа хорлохоор
завдаж байсан билээ.
Тэрээр одоо өдөрт 60
ширхэг буюу гурван хайрцаг тамхи татаж байгааг найз нь хэвлэлд ярьсан байна. Үр
дүнд нь түүний шүд шарлаж, элэг нь муудаж эхэлжээ. Мань эр байнга бүгшүүлэн
ханиалгаж байгаа ч хорт зуршлаасаа салах бодолгүй байгаа аж. Үүний хажуугаар “Гэртээ
ганцаараа”-гийн баатар архи, энергийн ундааг тогтмол хэрэглэж байгаа нь эрүүл
мэндийг нь эрс муутгажээ. Маколей элэгний хорт хавдар тусах магадлал тун өндөр
байгааг эмч нар сануулсан байна.
No comments:
Post a Comment