Эдийн засагч Оскар Эспиноза: Куба улс өөрөө
өөрсдийгөө мэрж идэж байна
Кубын
эдийн засагч Оскар Эспиноза Чепе Гаванын их сургуулийг төгсөнгүүтээ л Фидель Кастрогийн
дэргэдэх судалгааны багт ажилллаж байжээ. Гэвч “Үзэл суртлын хорлон сүйтгэх
ажиллагаа” хийснийхээ төлөө 2003 оны Хар хавраар 20 жилийн ял сонсчээ. Тэрээр
саяхан суллагдаж, Кубад буцаж ирэх болзолтойгоор арлыг орхин явах зөвшөөрлөө
авчээ. Оскар Эспиноза социалист гүрэнд дипломат алба хашиж байхдаа ЗХУ-ын
удирдагч Горбачевийн перестройка-г “хажуунаас” нь харж мэдэрсэн нэгэн. Дараа нь
Кубын Үндэсний банкинд ажиллаж байхдаа Кубын эдийн засгийн тогтолцоо буруу
гэдгийг олж мэдэн байнга эрх баригчдад сануулж, мэдэгдэл хийсээр тэрс
үзэлтнүүдийн нэг болон хувирчээ. Түүний “АВС” сонинд өгсөн ярилцлагыг
сонирхуулъя.
-Кубад шинэчлэл явагдаж байна уу, үгүй юу?
-Рауль
Кастрогийн явуулж буй эдийн засгийн маш хязгаарлагдмал, хангалтгүй шинэчлэл нь
асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Бид 90-ээд оны онцгой үеийн хямралаасаа
гарч чадсангүй. Хоёр мөнгөн тэмдэгттэй, улс орны хөрөнгө алдагдсан, үнэгүйдсэн
хэвээр байна. Куба улс сүүлнээсээ эхлэн өөрийгөө иддэг матар мэт өөрөө
өөрсдийгөө мэрж идэж байна. Нэг сая 300 мянган төрийн албан хаагч илүүдэж
байгааг Засгийн газар мэдэж байгаа. Энэ тал дээр зорилго тавьсан ч
хэрэгжсэнгүй. Ажиллах хүчийг дахин зохион байгуулалтад оруулалгүйгээр үйлдвэрлэл
болон бодит цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Хоёр мөнгөн тэмдэгт хэрэглэдгийг
халж, ажлын байран дээр сахилга батыг тогтоож, авлигын эсрэг тууштай тэмцэх
хэрэгтэй.
-Цагаачлалын шинэ бодлого, дөнгөж төрж байгаа
хувийн сектор... Эдгээр нь коммунист дэглэм нээлттэй болж буйн илрэл мөн үү?
-Энэ
нь олон хүнийг хууль ёсны дагуу гадагшаа гаргаж, илүүдэж буй олон хүнээс салж,
тэднийг Куба руу мөнгө гуйвуулагч болгон хувиргах бодлого гэж бодож байна. Гадаад
ертөнцөд нээлттэй бодлого мэт харагдаж байгаа юм. Нээлттэй бодлого хэрэгтэй
байгаа тэр хүмүүстээ хүрэх ёстой. Одоогоор энэ бодлого нь ноцтой асуудлуудад
хүрч чадахгүй байна. Хүмүүс гудамжинд жижиг сажиг хоол хүнс, эд зүйл зараад өөрсдийгөө
тэжээж байгаа ч эдийн засаг ингэж хөгждөггүй. Хөрөнгө оруулалт хийж,
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн урамшууллыг бий болгох хэрэгтэй.
-Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямралт
байдал Куба дахь өөрчлөлтийг түргэсгэх болов уу?
-Cepal (НҮБ-ын дэргэдэх Латин Америк, Карибын эдийн
засгийн хороо)-ийн илтгэлээс харахад
Венесуэлийн байдал их ноцтой байна. Тэд нефтьтэй ч гадаад өр нь асар их болсон.
Куба арал ивээн тэтгэгч хайлгүйгээр өөрчлөлтөө түргэсгэх нь хамгийн ухаалаг зам
байх. Бразилтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь сайн хэрэг. АНУ-д яриа
хэлэлцээнд нааштай ханддаг, уян хатан Ерөнхийлөгч байгаа дээр харилцаагаа
хэвийн болгох хэрэгтэй байна. Куба дотроо үндэсний эвлэрлийг эрхэмлэсэн, гэрээ
хэлэлцээг хайсан секторуудыг хайх хэрэгтэй. Тэрнээс Кубын Засгийн газрын хүсэл
зоригийн тэс эсрэг өөрчлөлт гарна гэж бодохгүй байна. Ард түмний цөхрөл ийм их
байхыг би хэзээ ч хараагүй.
-Нийгмийн тэсрэлт болох юм биш биз?
-Кубад
байдал улам л дордож, итгэл найдвар алдагдсаар байна. Засгийн газар энэ аюултай
нөхцөл байдлыг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс Кубын католик сүмийн удирдлагын
гадаадын оролцоогүйгээр, куба иргэд хоорондоо ярилцаж гарц, шийдвэрт хүрэх
ёстой гэсэн уриалгыг би дэмждэг.
-Албан ёсны “Гранма” сонин, “Социалист
загварыг шинэчлэх” арга хэмжээний хамгийн хэцүү, хатуу нь одоо ирнэ гэж бичсэн.
Юуг тэгж хэлсэн юм бол?
-Засгийн
газар үүнийгээ тодруулах хэрэгтэй. Өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг олноор нь
халж “өөрсдийгөө болгох” сектор руу шилжүүлж ирсэн хөдөлмөрийн бүтцийн шинэчлэл
байж болох юм. Гэвч хангалттай ажлын байр бий болгож чадсангүй. Ашиггүй ажиллаж
байгаа үйлдвэр, аж ахуйн газруудыг хаах тухай ярьсан байж магадгүй.
-“Өөрсдийгөө болгох” секторынхон (хувийн сектор) татвар нэмэгдсэн, бөөний зах дутагдалтай
байна хэмээн гомдоллож байна..?
-Тийм
ээ, татвар үндэслэлгүй нэмэгдэж байна. Мөн ажлын багаж, тоног төхөөрөмж
дутагдаж, хянагч, шалгагчид дарамталж, түвэг учруулдаг хэмээн гомдоллож байна.
-Давхар мөнгөн тэмдэгтийн асуудлыг яаж шийдэх
вэ?
-Бүх
эдийн засгаа бүтцийнх нь хувьд шинэчлэх шаардлагатай. Бид одоо болтол үүнийг
хийсэнгүй.
No comments:
Post a Comment