Шуурганы
хохирол хоёр тэрбум долларт хүрчээ
АНУ-ын
Оклахома мужийг дайрсан шуурганы хохирол хоёр тэрбум долларт хүрснийг орон
нутгийн эрх баригчид мэдэгдлээ. Байгалийн гамшгийн улмаас 13 мянган байшин нурж,
хэсэгчлэн сүйрсэн аж. 33 мянган хүн хохирол амсчээ. Хамгийн сүүлчийн
мэдээллээр, 24 хүн нас барсны 10 нь хүүхэд байна. 350 хүн гэмтэж бэртжээ. Зургаан
хүн ор сураггүй алга болоод байна. Твадугаар сарын 20-нд Оклахома мужийг 340
км/цаг хурдтай шуурга дайрсан юм. 56 мянган хүнтэй Мур хот шуурганд хамгийн их
өртжээ.
Япон
жуулчдын хөлд дарагджээ
Японд
зочилж буй жуулчид өнгөрсөн сард хамгийн их байсныг NHK телевиз
мэдээлэв. Иенийн ханш сул байгаа нь улс оронд ашигтайгаар тусч байна хэмээн
ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японд 923 мянган жуулчин хөл
тавсан нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт хэмээн Японы Аялал жуулчлалын холбооноос
мэдэгдлээ. Зүүн өмнөд Азийн жуулчид Японд хамгийн их айлчилж байгаа аж.
Японы
аялал жуулчлалын байгууллага Гадаад хэргийн яамандаа хандаж дээрх бүс нутгийн
хэд хэдэн орны иргэдэд тавих визний шаардлагыг хөнгөвчлөхийг хүсчээ. Энэ онд
Япон улс арван сая гадаадын жуулчин хүлээж авах зорилт тавьжээ.
Хятадууд
Пакистанд эрчим хүчээр туслана
Пакистанд
айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян тус улсын эрчим хүчний
архаг хомсдолыг арилгах санал дэвшүүлжээ. Хоёр улс эрчим хүчний салбарт
хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхэд хүч, анхаарлаа хандуулах ёстой хэмээн Ли
Кэцян мэдэгдэв. Хятад, Пакистан хоёр эрчим хүчний хэд хэдэн жижиг, дунд
хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд саяхан БНХАУ Пакистаны стратегийн
чухал ач холбогдолтой Гвадар боомт хотын удирдлагыг шилжүүлж авсан юм. Пакистан
улс эрчим хүчний систем дахь санхүүжилтын доголдлоос болж олон жилийн турш
эрчим хүчний хомсдолд ороод байгаа билээ.
80
настай япон эр Эверестэд гарчээ
Японы
уулчин Юичиро Миура дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд гарсан хамгийн
хөгшин хүнээр тодроод байна. Тэрээр эдүгээ 80 настай юм. Гэвч түүнийамжилтыг
эюдэхээр Балбын 81 настай уулчин Бахадур Шерчан замдаа гарчээ. Япон уулчны охин
Эмили Миура “Шерчаны авиралт эцгийн минь сэтгэлийг зовоогоогүй. Тэр өөрийнхөө
өмнө тавьсан зорилтоо биелүүлсэндээ баяртай байгаа” хэмээн ярилаа.
Юичиро
2003 онд 70 настай байхдаа Эверестийг байлдан дагуулж, дэлхийн зулайд гишгэсэн
хамгийн хөгшин уулчнаар тодорч байжээ. Тэр цагаас хойш япон эрийн рекорд олон
удаа эвдэгдсэн юм.
“Хезболла”-г
террорист байгууллагаар зарлахыг уриалав
Их
Британи, Франц улс Европын холбооны бусад улсад хандаж Ливаны өмнөд нутагт үйл
ажиллагаа явуулдаг лалын “Хезболла” бүлгийг террорист байгууллагаар зарлахыг
уриаллаа. Лондон, Парисын үзэж буйгаар, лалын шийт шашны энэхүү хөдөлгөөний
дайчид Сирид Ерөнхийлөгч Башар Асдаын талд байлдаж байгаа аж. Мөн “Хезболла”
бүлгийг Болгарт израиль жуулчдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгаж байна. Тс
бүлгийн дайчид Сирид энгийн иргэд рүү халдлага үйлдэж байгааг Францын Гадаад
хэргийн сайд Лоран Фабиус хатуу шүүмжиллээ.
Мексикт
таван мянга орчим хадны сүг зураг илрүүлжээ
Археологчид
Мексикийн зүүн өмнөд нутгаас таван мянга орчим хадны сүг зураг илрүүлэв. 11 өөр
газраас илүүлсэн хадны сүг зураг дээр улаан, шар, хар, цагаан өнгөөр хүн, янз
бүрийн амьтан, одон орны болон хийсвэр сэтгэлгээний дүрс, дүрслэлийг буулгасан
байжээ. Нэг агуйн хадан ханан дээр гэхэд л 1500 орчим зүйлийг дүрсэлсэн байв.
Өмнө энэ газрыг хүн оршин сууж байгаагүй бүс нутаг хэмээн үздэг байжээ. Гэвч
дээрх олдвор нь тэнд анчид, тариачдын хэд хэдэн бүлэг, омог амьдарч байсныг
гэрчилж байна. Харин эдгээр сүг зураг нь хэдэн жилийн настайг тогтоож чадаагүй
байна.
Турк
улс 10 сая таблет худалдаж авна
No comments:
Post a Comment