Виталий Кличко: Сөрөг хүчин янз бүрийн
үзэл бодолтой байх нь энгийн зүйл
Украины
тэргүүлэх намуудын нэг УДАР-ын лидер, дэлхийн нэртэй нударгач Виталийн Кличко
Украины улс төрийн амьдрал болон Юлия Тимошенкогийн суллагдах магадлалын талаар
“Известия”-д ярьж байна.
-Та Украиныг Европын холбоонд
нэгтгэхийг идэвхтэй дэмжиж, Гаалийн холбоонд оруулахыг эсэргүүцдэг. Орос,
Украины цаашдын хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ?
-Тийм
ээ, УДАР нам аль хэдийнээс л Европын нэгдлийн төлөө явж байгаа. Бидний хувьд
энэ бол зөвхөн дэлхийн эдийн засгийн том орон зайн нэг хэсэг болж буй явдал биш
юм. Юуны түрүүнд Европын үнэ цэнэ, стандарт манайд орж ирж, улс орныг хурдан
шинэчлэх, авлигыг ялах, шүүхийн шударга системийг бий болгох зэрэг боломжийг
бий болгоно. Европын нэгдлийн ачаар шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
боломжтой болно. Оростой одоогийн гэрээ, тохиролцооны үндсэн дээр харилцаагаа
хөгжүүлээд явж болно. Эдийн засгийн чөлөөт бүсийн гэрээ бидний хөгжилд их эерэг
нөлөөтэй. Харин Гаалийн холбоо Украинд дунд хугацааны ч, урт хугацааны ирээдүйд
ч ашиг авчрахгүй.
Украин
улс Европын холбоонд нэгдсэнээр Орост ч ашигтай тусна гэж бодож байна. Орос,
Украины харилцаа хардлага, цуу яриан дээр биш, сайн хөршийн, хүндлэлийн, эдийн
засгийн харилцан ашигтай байдал дээр үндэслэх ёстой. Украин Европын холбоонд
элсвэл оросууд Европт нэг сайн найзтай боллоо гэсэн үг. Энэ муу гэж үү?
-Таны бодлоор Юлия Тимошенко ойрын үед
суллагдах болов уу. Эсвэл 2015 оны сонгуулиас өмнө ийм юм болохгүй юу. Украинд
сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг явдлаас айдаг уу?
-Мэдээж
би сайн зүйлд итгэхийг хүсэлгүй яахав. Эрх баригчид ухаантай байж, Юлия
Тимошенко мөдхөн суллагдаасай гэж хүсч байна. Гэвч энэ дэглэм муйхар, ухаалаг
бус гэдгээ нэг бус удаа батлан харуулсан. Сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг тухайд
бол, энэ явдал Украинд аль дээрээс байсаар ирсэн. Хууль хүчний, засаг
захиргааны, эрх сахиулах байгууллагуудын харгис дарамт шахалтын нөхцөлд бид
нэлээдгүй олон жил ажиллалаа. Бодит байдал ийм л байгаа.
-Украинд жагсаал, цуглаанаар эрх
мэдлийг өөрчилж болно гэдэгт та итгэдэг үү?
-Украин
дахь сөрөг хүчин чадваргүй, сул дорой гэдгийг батлахын тулд эрх баригчид
боломжтой бүхнийг хийж байна. Гэвч жагсаал, цуглаан нь энэ баталгааг худлаа
гэдгийг харуулж байгаа юм. Хүмүүс гудамжинд гарч жагссанаараа зөвхөн иргэний
байр сууриа илэрхийлээд зогсохгүй айдас хүйдэс, хайхрамжгүй байдлаа ялан дийлж
байгаа юм. Жагсаал цуглаан нэг хэсэг цөөн хүнтэй байдаг ч яваандаа томорсоор
зогсоож болшгүй үйл явц болдог. Тиймээс эрх баригчид сөрөг хүчний үйлдлээс
үхтлээ айдаг юм. Иргэд эрх баригч дэглэмээс айхаа боливол тэр дэглэмийн “өдрүүд
нь дуусч” байгааг тэд өөрсдөө мэддэг.
-Украины сөрөг хүчин эв нэгдэлгүй
гэдэг нь үнэн үү?
-Сөрөг
хүчнийг улс төрийн янз бүрийн лидерүүд, хүчнүүд бүрдүүлж байна. Бид ямар нэг
асуудлаар нэгдсэн байр суурьгүй байх нь тийм гайхалтай зүйл биш. Янз бүрийн
үзэл бодол, мөрийн хөтөлбөр байх нь энгийн зүйл. Гэвч Януковичийн дэглэмийн
эсрэг тэмцэх, улс орны эрх барих системийг шинэчлэх гэсэн гол зорилго биднийг
нэгтгэж байна. Эрх баригчид сөрөг хүчнийг хооронд нь хагаралдуулж, салгахыг
оролдож байгааг та нар анзаарсан байх. Худал хуурмаг мэдээлэл тараах, гүтгэн
доромжлох, өдөөн хатгах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бүх бохир оролдлого үр
дүнгүй хоцорно.
-Танд Ерөнхийлөгч болох сонирхол
байдаг уу. Та 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
No comments:
Post a Comment