Карлос
Окариз: Н.Мадуро бол улсын мөнгөөр тэжээлгэдэг авлигач
Венесуэлийн
Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Энрике Каприлесийн
сонгуулийн штабын дарга Карлос Окариз “АВС”-д ярьж байна. “Ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч Николас Мадуро сонгуульд ялагдана, Чавесгүйгээр тэр хэн ч биш”
хэмээн Сукре мужийн захирагч К.Окариз өгүүлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч
Каприлес үлдэж буй цөөхөн хоногт (Ерөнхийлөгчийн
сонгууль дөрөвдүгээр сарын 14-нд болно) эрчимтэй
ажиллаж ялалт байгуулахад бэлэн байгаа аж.
-Байхгүй
болсон Уго Чавесийн нэрийг барьж сурталчилгаа хийж яваа нэр дэвшигчийн өөдөөс
яаж тэмцэж байна даа?
Бид
Чавесийн нэрийг барьж байгаа явдлын өмнөөс юу ч хийхгүй. Уго Чавес өөд болсон,
түүнийг тайван орхих ёстой. Харин Николас Мадуро гэгч үргэлж улсын мөнгөөр
тэжээлгэж ирсэн авлигач, эрхэлсэн нөхөртэй бол тэмцэнэ. Улс орныг сүйрүүлж,
уруудуулж, аюулгүй байдлыг нь алдагдуулсан гол буруутан бол Мадуро.
Чавесгүйгээр тэр хэн ч биш.
-Сонгуульд
хэн ялах бол. Судалгаагаар, Мадурог ялна гээд байгаа?
-Янз
бүрийн судалгаа байгаа ч хүмүүсийн санаа бодлыг тандах цаг хугацаа алга байна
шүү дээ. Тэгэхээр тэдгээр судалгааны дүн бодитой биш. Сонгуулийн кампанит ажлын
хугацаа дэндүү богино байна. Өнгөрсөн аравдугаар сарын 7-ны сонгуульд Каприлес
45 хувийн санал авсан. Бид энэ хувийг нэмэгдүүлж, сонгуульд ялалт байгуулах
зорилт тавьж байна. Мадуро ялагдашгүй хүн биш.
-Венесуэль
эдийн засгийн хямрал руу алхаж, Засгийн газар нь үүнийг нуухыг оролдож байна.
Ийм нөхцөлд Каприлес сонгуульд ялах шаардлагатай байна уу?
-Хэрвээ
Мадуро эрх мэдэлд гарч ирэх юм бол одоог хүртэл хийж ирсэн шигээ улс орныг сүйрүүлээд
дуусгана. Тиймээс улс орныг сүйрлийн замаас гаргахын тулд Каприлес сонгуульд
ялах амин чухал шаардлагатай байна.
-Гэвч
та нар ямар далайцтай хямралыг хүлээн авах гэж буйгаа мэдэж байгаа юм уу?
-Мэдээж
улс орон ямар байдалтай байгааг бид сайн мэдэж байна. Мадуро Ерөнхийлөгч болвол
сүүлийн зуун өдөр улс орныг яаж сүйтгэсэн шигээ гамшиг учруулах болно.
Венесуэль улсад хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгохын тулд Каприлес
ялах хэрэгтэй байна.
-Энрике
Каприлесийн кампанит ажлыг хэн санхүүжүүлж байгаа вэ?
-Бид
өөрсдөө. Каприлесийн нэр дээр банкинд данс нээж хандивын арга хэмжээг зохион
байгуулж байна. Бүх хөрөнгө, арга хэрэгсэл Мадуро руу явж, сонгуулийн кампани
тун шударга бус болж байна. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 35 цагаас илүү
сурталчилгаа явуулж байна. Харин Каприлест ямар ч цаг алга.
-Ийм
тэгш бус байдал, эрх баригчдын давуу талын өмнө юу хийж болох вэ?
-Нэр
төрөө хадгалж, тэмцэж, итгэж явна даа?
-Өрнөдийн
Жи Жи Рендон хэмээх сонгуулийн нэртэй стратегич та нарт зөвлөж байгаа юм уу?
-Үгүй
ээ. Бид өөрсдөө сонгуулийн кампанит ажил, стратегиа зохион байгуулж,
боловсруулж байна.
No comments:
Post a Comment