Япон эмэгтэй хүүхэд, ажил хоёрын нэгийг нь сонгох
хэрэгтэй болдог
Япон эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү их сургуулийн диплом
өвөртлөх сонирхолтой байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд арван жилийн
өмнөхөөс эрс нэмэгджээ. Гэвч эхчүүд олон шалтгааны улмаас сайн ажил олж авахад
хүндрэл учирсаар байна.
Нобуко Ито бүсгүй мэргэшсэн өмгөөлөгч, англиар цэвэрхэн
ярина. Олон улсын гэрээний эрх зүйгээр нэлээд хэдэн жил ажиллажээ. Гэвч Нобуко
одоо мэргэжлээрээ ажиллахаа больсон юм. Харин үүний оронд гурван хүүхэд төрүүлэн
өсгөж байна. Японд ажил хийх, хүүхэдтэй болохыг зэрэг хийх тун хэцүү аж. “Хүүхэдтэй
болохоосоо өмнө нэг сарын турш галзуу юм шиг ажилласнаа санаж байна. Өглөө
09.00-д ажил эхлээд шөнийн 03.00-т дуусдаг байлаа. Дээр нь хагас, бүтэн сайнд
ажилладаг байлаа” хэмээн Нобуко өгүүлж байна. “Ажил хийе гэж байгаа бол
хүүхдийг мартаж, ажилдаа хамаг цаг заваа зарцуулах хэрэгтэй болно. Би үүнийг
хийж чадахгүй, боломжгүй” хэмээн тэрээр нэмж хэллээ. Япон дахь ажлын соёл,
уламжлал ямар харгис болохыг Нобукогийн жишээ харуулж байна. Япон эмэгтэйчүүдийн
70 хувь нь нэг хүүхэдтэй болов уу үгүй юу ажлаа орхидог ажээ.
Ажлаа орхих бас нэг шалтгаан нь нөхөр нь байдаг аж.
Гэрийн ажилд туслах тал дээр япон эрчүүд Европ, АНУ-ын гэрийн эздээс хол
хоцордог байна. Швед, Герман, Америкт нөхрүүд өдөрт дунджаар гурван цагийг
хүүхэд харах болон гэрийн ажилд зарцуулдаг бол, япон нөхрүүд гэрийн ажилд нэг
цаг, хүүхэд харахад 15 минутыг л зарцуулдаг аж.
Шинэхэн япон эцгүүд хүүхдээ харах цалинтай чөлөө авах
эрхтэй байдаг. Гэвч япон эцгүүдийн дөнгөж 2.6 хувь нь энэ чөлөөг авдаг болохыг
Эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны яамны тоо баримт харуулж байна. “Манай нөхөр
эцэг болсныхоо чөлөөг аваагүй. Ер нь япон эрчүүд энэ эрхийг хэрэглэхдээ их
хойрго. Гэртээ үлдэж эхнэр, хүүхэддээ туслахыг хүсдэг л байх, гэхдээ карьер
ахих, эсвэл ажлаа алдахгүйн тулд завсар зайгүй ажиллах хэрэгтэй гэсэн бодол нь
давамгайлдаг” хэмээн Нобуко Ито ярилаа. Олон япон эмэгтэй хүүхэдтэй болсныхоо
дараа ажиллахыг хүсдэг ч хүүхдийг хэн харах вэ гэдэг том ажил байдаг. Токиод
гэхэд л 20 мянган хүүхэд өдрийн цэцэрлэгт “орон тоо” гарахыг хүлээж байна.
Улсын цэцэрлэг их цөөхөн. Олдсон ч үнэтэй. “Улсын цэцэрлэгт хүүхдээ явуулахад
сард 1000 доллар төлдөг. Хувийн цэцэрлэг бол бүр 2000” хэмээн Нобуко хэлж
байна.
Япон-америк эдийн засагч эмэгтэй Кэти Мацуй “Womenomics:
Японы нууц хүч” хэмээх судалгааны ажил хийсэн юм. Япон эхчүүдийн ажлын байрыг
нь хадгалах, эсвэл тэднийг дахин ажил хийлгэх нь Японы нэн тэргүүний
зорилтуудын нэг байх ёстой хэмээн тэрээр хэлж байна. Ингэж чадвал Японы дотоодын
нийт бүтээгдэхүүн 15 хувиар өснө хэмээн үзжээ. Бас нэг гажиг байгаа нь Японд
гэрийн тэжээвэр амьтдын тоо хүүхдийн тооноос давж гарчээ. Тус улсад нэг
эмэгтэйд 1.7 төрөлт ногдож байгаа нь маш доогуур үзүүлэлт. Хүн амын өсөлт тогтвортой
байхын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой аж. Төрсөн эмэгтэйчүүдийн ажлын байрыг
хадгалснаар төрөлтийн хувь нэмэгддэгийг Европ, Америкийн жишээ харуулж байна.
Швед, Дани, Америкт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт өндөр
байдгийн хэрээр төрөлтийн хувь ч өндөр байдаг аж. Эмэгтэйчүдийн хөдөлмөр эрхлэлт
бага байдаг Итали, Өмнөд Солонгос, Японд төрөлт бага байдаг. Японд хүн ам зүйн
хямрал нүүрлэсэн нь тодорхой байна. 2006 оноос хойш тус улсын хүн амын өсөлт зогсчээ.
Өнөөгийн чиг хандлага үргэлжилсээр байвал Япон улс дараагийн хагас зуунд хүн
амынхаа гуравны нэгийг алдана.
.......... Энийг гол материалынхаа дунд цонхлоод
өгөөрэй........................
-Японд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 60 хувьтай байдаг.
Норвегид 75, АНУ-д 66, Германд 64 хувь байдаг.
-Япон эмэгтэйчүүдийн
70 хувь нь хүүхэдтэй болоод ажлаа орхидог. АНУ-д энэ үзүүлэлт 32 хувьтай байна.
-Японд зургаагаас доош
насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 34 хувь нь ажил хийдэг. Энэ үзүүлэлт Шведэд 64,
АНУ-д 61, Их Британид, 55, Шведэд 53 хувьтай байна.
No comments:
Post a Comment