Билл Гейтс соёлын
ялгаа гаргав уу, үл хүндэтгэв үү
Microsoft
компанийг үндэслэгч
Билл Гейтс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хетэй гар барин
мэндлэхдээ нөгөө гараа өмднийхээ халаасанд хийсэн байсан нь шүүмжлэлийн бай
болоход хүргээд байна. Энэхүү мэндчилгээний дараагийн өдөр Өмнөд Солонгосын
зарим хэвлэл дээрх уулзалтын зургийг тэргүүн нүүртээ нийлэхдээ Ерөнхийлөгчөө
доромж байдалтай харагдуулахгүйн тулд Билл Гейтсийн “нөгөө” гарыг нь тайран
нийтэлжээ. Гэвч цөөнгүй хэвлэл Microsoft-ийг үндэслэгчийн Пак Гын Хетэй мэндчилж буй зургийг бүтнээр нь
нийтлээд зогсохгүй өмд рүү шургуулаастай гарынх нь талаар нарийн дүгнэлт хийсэн
аж.
“Билл Гейтс ингэж
мэндчилсэн нь соёлын ялгаатай байдлын илрэл үү, үл хүндэтгэсэн хэрэг үү” хэмээн
бичиж байна. Уламжлал, заншлыг ихэд хүндэтгэдэг Өмнөд Солонгост жижиг, нарийн
зүйлс хүртэл ихээхэн утга агуулгатай байдаг. Тэд ямар ч хөнгөхөн доромжлолыг
эмзэг хүлээж авдаг хүмүүс. Өмнөд Солонгосын төрийн тэргүүний албан ёсны
байгууллагууд дээрх “хэрэг явдал”-ын талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзаж
байгаа ч нийгмийн сүлжээгээр хүмүүс санаа бодлоо ил тод илэрхийлж байна. “Соёл
уламжлал нь ялгаатай байлаа ч гэсэн хүнтэй зөв харилцах ёстой. Төрийн
тэргүүнтэй гар барихдаа нөгөө гараа өмдөндөө шургуулаастай байна гэдэг байж
боломгүй доромжлол” гэсэн сэтгэгдэл давамгайлж байгаа аж. Зарим нь Microsoft-ийн эзэн рүү чиглэсэн шүүмжлэл нь утгагүй,
дэмий яриа хэмээн үзэж байна.
Б.Гейтс анх удаа төрийн
тэргүүнтэй ийнхүү үл хүндэтгэсэн маягаар мэндчилж буй нь энэ биш ажээ. Тэрээр
2008 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзахдаа мөн л нэг гараа
халаасандаа шургуулаастайгаар мэндчилж байв. Харин 2001 онд тэр үщийн лидер Ким
Дэ Жунтай мэндлэхдээ хоёр гараа сунгаж ихэд хүндэтгэлтэй хандсан аж. Билл Гейтс
шинэ үеийн цөмийн реакторыг зохион бүтээх төслийн хүрээнд Өмнөд Солонгост хүрэлцэн
ирээд байгаа юм. Түүний тэргүүлдэг TerraPower компани энэ төслийг хариуцаж байгаа билээ.
No comments:
Post a Comment