Бага
Жорж Буш өвөө болов
АНУ-ын
Ерөнхийлөгч асан, 66 настай бага Жорж Буш өвөө болжээ. Түүний охин Женна Буш Хэйгер
дөрөвдүгээр сарын 14-нд охин төрүүллээ хэмээн The Washington
Post сонин
мэдээлэв. Женна Буш охиндоо эмээгийнх нь Маргарет Лаура хэмээх нэрийг өгчээ.
Ж.Буш охин болон ач охиноо харсан, тэдний бие сайн байна хэмээн мэдээлэв. Жорж
Буш, Лаура Буш нарын ихэр охидын нэг Женна 2008 онд Виржинийн их сургуулийн
аспирант Хенри Хэйгертэй гэрлэсэн билээ.
Испаничууд
хаант засаглалыг эсэргүүцэв
Испанийн
Мадрид хотод хаант засаглалыг эсэргүүцсэн жагсаал болж олон мянган хүн оролцлоо.
Испанийн бүгд найрамдах улсыг байгуулсны 82 жилийн ойд зориулсан жагсаалын үеэр
иргэд хаант засаглалыг халах бүх нийтийн санал асуулга явуулахыг шаарджээ. Сүүлийн
үед Испанийн хааны гэр бүлийн нэр хүнд ихээхэн унаж байгаа аж. Хааны хүргэн
Иньяки Урдангарин олон нийтийн сангийн 6.4 сая долларыг завшсан, угаасан
хэргээр шүүхэд дуудагдаад байгаа юм. Мөн Испанийн хаан Хуан Карлос эдийн
засгийн хямралын ид үед Африкт заан агнаж явсан нь ил болж нэр хүндэд нь
муугаар нөлөөлжээ. Үүний улмаас Хуан Карлос Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сангийн
Испани дахь салбарын хүндэт тэргүүний суудлаасаа огцорчээ.
Николас
Мадуро 50.76 хувиар ялалт байгуулав
Венесуэльд
болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
Николас Мадуро 50.76 хувийн саналаар ялалт байгууллаа хэмээн тус улсын
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлес
49.7 хувийн санал авчээ. Н.Мадуро 300 мянган санал илүү авчээ.
Сонгогчдын
ирц 78 хувь байжээ. Өнгөрсөн аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд
Э.Каприлес Уго Чавест 700 мянган саналаар ялагдаж байсан юм. Сонгуулийн дүн
гарахаас өмнө Э.Каприлес “Эрх баригчид сонгуулийн дүнг өөрсдийн таалалд
нийцүүлэн өөрчлөх гэж байна” хэмээн мэдэгдэж байв. Харин эрх баригчид “Сөрөг
хүчний нэр дэвшигч хариуцлагагүй мэдэгдэл хийлээ” хэмээн няцаалт өгчээ.
Террористуудын
толгойлогч тониллоо
Энэ
оны эхээр Алжирт олон зуун хүнийг барьцаанд авсан террористуудын толгойлогч
Мохтар Бельмохтарыг устгасан хэмээн Чадын Ерөнхийлөгч Идрисс Деби мэдэгдэв.
Мали дахь Францын цэргүүд орон нутгийн “Аль-Кайда”-гийн лидер Абдельхамид Абу
Зейдаг устгасныг мэдсэн Мохтар Бельмохтар өөрийгөө дэлбэлж хөнөөсөн хэмээн
И.Деби ярилаа.
Террористууд
Алжир дахь ВР компанийн үйлдвэр дээр 900 орчим иргэнийг барьцаалсан билээ.
Барьцааны хүмүүсийг суллах ажиллагааны үеэр найман орны 37 иргэн амиа алдсан
юм. 685 алжир, гадаадын 107 иргэнийг сулласан ажээ.
Дарья
Жукова, Роман Абрамович нар охинтой болжээ
Оросын
тэрбумтан Роман Абрамовичийн найз бүсгүй Дарья Жукова амаржиж охин төрүүллээ
хэмээн “Новости” агентлаг уламжлав. “Шинэ охинд Лея гэдэг нэр өгсөн. Эх, охины
бие сайн байна. Дарья өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн эмнэлэгт амаржсан”
хэмээн Р.Абрамовичийн дотны найз ярьжээ. Дарья Жукова 2009 онд орос тэрбумтанд
Аарон Александр хэмээх хүү төрүүлж өгсөн юм. А.Абрамовичийн хувьд долоо дахь
хүүхдээ өлгийдөж авчээ. Тэрээр өмнөх эхнэр Иринагаас таван хүүхэдтэй юм.
Таксины
зургаан жолоочийг хөнөөсөн оюутныг баривчилжээ
Бразилийн
Порту-Алегре хотын цагдаа таксины зургаан жолоочийг хөнөөсөн 21 настай оюутныг
баривчилжээ. Тэрээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Мань оюутан
сүүлийн хоёр долоо хоногийн дотор энэ хэргийг үйлдсэн байна. Цуврал аллагын
улмаас таксины жолооч нар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байсан юм. Байрны
мөнгөө төлж чадахаа больсон оюутан залуу таксины жолооч нарыг алж, дээрэмддэг
байснаа мэдүүлсэн байна.
Шувууны
томуугаар 13 хүн нас бараад байна
No comments:
Post a Comment