Хятадын
хөлөг онгоцууд маргаантай арал руу дахин ойртжээ
Өчигдөр
Хятадын эргүүлийн найман хөлөг онгоц Токиод Сэнкаку, Бээжинд Дяоюйдао
хэмээн нэрлэдэг маргаантай арлын бүсэд орж иржээ. Японы эргийн харуул радио
холбоогоор дохио өгч, хятадуудыг даруй буцаж гарахыг шаардсан байна. Японы
Засгийн газар эл олтригийн таван арлын гурвыг нь хувийн эзэмшигчээс нь худалдаж
авсны дараа хоёр улсын хооронд маргаан дэгдсэн юм. Бээжин уг арлыг өөрийн газар
нутаг хэмээн үздэг. Дэлхийн II дайны дараа Сенкаку-Дяоюйдао арал АНУ-ын хяналтад байж байгаад 1972 онд Японы мэдэлд
иржээ. Гэвч арлын эргэн тойрон ашигт малтмал болон далайн бүтээгдэхүүнээр
баялаг болох нь тодорхой болсны дараа Хятад, Япон хоёр манай арал хэмээн
маргалдах болсон юм.
Apple шинэ удирдагч хайж байна
Америкийн
Apple компани шинэ ерөнхий захирлын эрлээ нууцаар
эхлүүлээд байна. Уолл-Стрит дээр компанийн хувьцааны ханш унасаар байгаа нь
босс Тим Кукыг огцруулах талаар нухацтай бодоход хүргээд байна. Мэргэжилтнүүд Apple-ийн
активийг найдвартай хэмээн үзэж байгаа ч хагас жилийн дотор тус компани 290 сая
доллараа алдаад байгаа нь удирдлагуудын сэтгэлийг түгшээх болжээ. 2012 оны
есдүгээр сард тус корпорацийн нэгж хувьцаа 705 долларт хүрч рекорд тогтоож
байв. Гэвч тэр оныхоо арванхоёрдугаар сард хувьцааны үнэ огцом унасан юм. Нэг
өдрийн дотор үнэт цаасных нь үнэ зургаан хувиар унаж байв.
2013
оны дөрөвдүгээр сар гэхэд хувьцааны үнэ нь тал хувиар унаж эдүгээ 390 долларт
эргэлдэж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар, ойрын үед Apple-ийн
үнэт цаасны ханш дахиад унах бололтой. Гэвч захирал Тим Кук Apple
компани уналтын ирмэг дээр ирээд байгаа гэсэн мэдээллийг няцаажээ. Зарим
хөрөнгө оруулагч түүнийг дэмжиж байгаа аж. Одоогоор Apple
компанийн хөрөнгө 137 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хэдийгээр зах зээл iPad, iPhone-д
ханачихсан байж болох ч ямар ч үед шинэ үе, шинэ загварын бүтээгдэхүүн
гаргаж Apple-ийн хувьцаанд
итгэх итгэлийг сэргээх чадвартай аж. “Биднийг гайхуулж, цочирдуулсан шинэ бүтээгдэхүүний ачаар удаан хугацаанд унаад
байсан хувьцааны үнэ эргээд өсөх болно” хэмээн Стив Жобсын хамтаар Apple
компанийг үүсгэн байгуулж байсан Стив Возняк ярьжээ.
Тус корпорац шинэ
ерөнхий захирлыг албан ёсоор хайж эхлээгүй байна. Одоогийн тэргүүн Тим Кук
эрэлт хүсэлт, зах зээлийн асуудлыг сайн ойлгодог гарамгай менежер гэдэгтэй хэн
ч маргахгүй. Гэвч шинэ санаа, зоригтой өөрчлөлтийн тал дээр түүнийг өөд болсон
Стив Жобстой харьцуулахын аргагүй аж. Apple-ийн iPad-ийн хамгийн сүүлчийн шинэ бүтээгдэхүүн хоёр
жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сард танилцуулагдаж байжээ. Тэрнээс хойш
тус компани зах зээлд шинэ iPad гаргаагүй байгаа нь босс Тим Кукын ажлыг муугаар
үнэлэхэд хүргээд байна.
No comments:
Post a Comment