“Супермений цамхаг” эдийн засгийн
хямралд нэрвэгдэв
АНУ-ын Род-Айленд мужийн
нийслэл Провиденс хот дахь “Супермений цамхаг” хэмээн алдаршсан барилга эдийн
засгийн хямралын улмаас түрээслэх хүнгүй болж хоосрох дээрээ хүрээд байна. 1927
онд баригдсан Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг Bank of America тэр чигээр нь түрээсэлж байсан юм. Гэвч сүүлийн
үед тус барилгын нийт талбайн дөнгөж 20 хувийг ашиглаж байсан эл банк өөр
барилга руу нүүн шилжихээр болжээ. Эмпайр-стейт-билдинг
Род-Айленд барилгыг түрээслэх шинэ
эзэд олдоогүй аж.
Род-Айленд муж
ажилгүйдлээрээ АНУ-д дээгүүрт орж байна. Хоёрудгаар сард тус мужид ажилгүйдэл
9.4 хувь байв. “Супермений цамхаг”-ийг эзэмшигч High Rock Development компани уг барилгад их засвар хийж, 290
айлын орон сууц болгохоор төлөвлөсөн ч хөрөнгө мөнгөн дээр нь гацжээ.
Италийн цагдаа Сицилийн нөлөө бүхий “Коза Ностра” мафийн
эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулж 37 гишүүнийг нь баривчиллаа. Тэдний дотор
Палермо мужийн Монтелепре хотын дарга байгаа аж. Тусгай ажиллагаанд 300 орчим
цагдаа, хоёр нисдэг тэрэг оролцсон байна. Монтелепре хотын дарга Жакомо
Тинервиа авлига авсан, мөнгө угаасан хэргээр буруутгагдлаа. Тэрээр орон нутгийн мафийн толгойлогч Жузеппе Ломбардотой нягт холбоотой нэгэн байжээ.
“Коза Ностра”-гийн 37 гишүүнийг баривчилжээ
No comments:
Post a Comment