М.Карлсен хоёр өрөг дараалан хожлоо
Норвегийн шатарчин Магнус Карлсен дэлхийн аваргын төлөөх
тулаанд аварга цолоо хамгаалан тоглож буй Энэтхэгийн Виши Анандыг хоёр өрөгө
дараалан буулгаж авлаа. Тэдний эхний дөрвөн өрөг тэнцээгээр өндөрлөсөн юм.
Норвеги залуу ийнхүү тав, зургаа дахь өрөгт хожил авч 4:2-оор тоглолтыг
тэргүүлж байна. Карлсен зургаа дахь өрөгт 67 нүүдлийн дараа Анандыг буулгаж
авчээ. Тэмцээний дүрмээр хоёр тамирчин 12 өрөг тоглох ёстой. Долоо дахь өрөг
өнөөдөр болно. 43 настай Ананд 2007 оноос хойш дэлхийн аварга цолоо хадгалж
байгаа билээ.
Курдын босогчдод өршөөл үзүүлэх үү
Туркийн Ерөнхий сайд Таип Эрдоган, Туркийн шоронд
хоригдож буй курд босогчдод өршөөл үзүүлж болно хэмээн мэдэгдлээ. Иракийн
курдуудын лидер Масуд Барзани Туркийн Диярбакир хотод айлчилсны дараа Эрдоган
ийнхүү мэдэгджээ. Иракийн курдуудын лидер 21 жилийн дараа ийнхүү Туркт анх
удаагаа айлчилсан юм. Анкарагийн эрх баригчид, курд босогчид зэвсгээ хураалгаж,
зэвсэгт тэмцлээс сайн дураар татгалзвал шоронд хоригдож буй курд босогчдод
өршөөл үзүүлнэ хэмээн өнгөрсөн онд мэдэгдэж байв.
Нигерид хүний наймаачдыг баривчлав
Нигерийн цагдаа цагаачдыг хил давуулан наймаалж байсан 30
орчим хүнийг баривчилжээ. Саатуулагдсан хүмүүсийн дотор Нигерийн Гадаад яам,
Батлан хамгаалах яамны ажилтнууд байгаа аж. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч
баривчлагдсан түшмэдийн нэрийг зарлаагүй ч эрх баригч хүрээний олон төлөөлөгч
хууль бус ажиллах хүчний наймаанд идэвхтэй оролцож байсан гэв. Нигерийн эрх
баригчид цагаачдыг наймаалдаг гэмт хэргийн сүлжээг устгахаар ажиллаж байна. Хэд
хоногийн өмнө Нигерийн цөлд 92 цагаач ам нь цангаж, хатаж амь насаа алдсан юм.
Италид хий нийлүүлэлтээ сэргээнэ
Ливийн эрх баригчид Меллит боомтоос босогчдыг хөөн
гаргасны дараа Италид хийн нийлүүлэлтээ сэргээхээр төлөвлөж байна. Үндэсний
нефтийн корпорацийн төлөөлөгч Мохам Харари “Мэргэжилтнүүд хий дамжуулах станцыг
шалгаж дуусаад, экспортоо сэргээхэд бэлэн боллоо” хэмээн мэдэгджээ. Итали улс
өнөөдрөөс эхлэн Ливийн хийг хүлээж авах бололтой. Меллит боомтоос Eni компани Итали руу хий дамжуулж байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт тус
боомт босогчдод эзлэгдсэний дараа хийн экспорт зогсоод байжээ. Ливийн босогчид
улс орны зүүн хэсэгт хэд хэдэн боомтыг эзлэн авсны дараа өөрсдийн нефть
экспортлох компани байгуулснаа зарласан билээ.
Хүүхдийн хөдөлмөрийн бирж нээгдэв
Украины нэгэн компанийн веб сайт дээр 12-16 насны
хүүхдүүдэд зориулсан хөдөлмөрийн бирж нээгджээ. Зарлага, хүүхэд асрагч, гэрэл
зурагчин, сэтгүүлч, промоутер, зөөгч, ачигч зэрэг ажил тэнд байна. Хүүхдүүдэд
сарын 400-3000 гривений (80-400 доллар) цалин амлаж байгаа аж. Ажлын санал дээр компьютерийн програм
дээр ажиллах, гэр цэвэрлэх, хүүхэд харж чаддаг байх, мөн спортоор хичээллэдэг,
англи хэл мэддэг байх зэрэг шаардлага тавьжээ. Украины хуулиар, 14 наснаас
эхлэн тодорхой заасан ажлыг хийж болно гэсэн байдаг. Тиймээс тус компанийн үйл
ажиллагааг цагдаагийн газраас шалгахаар болжээ.
Филиппинд 1179 хүн сураггүй болжээ
Филиппиныг далайн хүчтэй шуурга дайрсны дараа 1179 хүн ор
сураггүй болжээ. Албаны мэдээллээр, 4460 хүн шуурганд амь насаа алдаж, 12
мянган хүн бэртэж гэмтжээ. 13 сая иргэн ямар нэг хэмжээгээр хохирол амсчээ. 500
мянган хүн орох оронгүй болоод байна хэмээн НҮБ-аас мэдэгдлээ. 2.5 сая хүнд
яаралтай хүсний тусламж хэрэгтэй болоод байна.
Зүрхэн толботой гөлөг
Британийн Стоук хотод яг зүрхэн хэлбэрийн толботой ер
бусын гөлөг төржээ. Эзэд нь түүнд Валери гэдэг нэр өгч, зургийг нь авч
түгээжээ. Валери есдүгээр сарын 30-нд мэндэлсэн энэ гөлөг жек-терьер болон
чихуа-хуа үүлдрийн эрлийз гөлөг аж. Түүнйи эзэн Жоанн, Дэйв хоёр 25 нохойтой.
Британи хос “Энэ гөлгийг бурхан бидэнд илгээсэн. Тэр эзэддээ ямар их хайртайгаа
зүрхэн толбоороо харуулсан” хэмээн ярьжээ.
100 өдрийн дараа дэлхий сөнөнө хэмээн викингүүд айлджээ
No comments:
Post a Comment