Хятадад 46 жилийн өмнө хугацаа нь дууссан тахианы мах
зарж байжээ
Хятадын цагдаа 46 жилийн өмнө хугацаа нь дууссан тахианы мөч
зардаг сүлжээг илрүүлжээ. Улс оронд хамгийн ихээр хэрэглэгддэг тахианы мөчийг
эрүүл ахуйд тохирохгүй нөхцөлд хадгалж борлуулдаг байжээ. Тахианы зарим махны
хэрэглэх хугацаа нь аль 46 жилийн өмнө дууссан байсан нь ихээхэн шуугиан дэгдээж
байна.
Өмнөд хэсгийн Наннин хотод тусгай ажиллагаа явуулж
муудсан, хугацаа нь олон жилийн өмнө дууссан 20 тн тахианы мөчийг хурааж авчээ.
Эдгээр бүтээгдэхүүний үлэмж хэсгийг хөрш Лаос, Вьетнам
улс руу гаргаж, мөн Хяталд даяар борлуулж байсан аж. Тахианы мөчинд пероксид
хэмээх хориотой бодис цацаж хадгалах хугацааг нь уртасгаж, шинэ юм шиг
харагдуулдаг байжээ хэмээн China Daily сонин мэдээлэв.
Шотланд 2016 онд тусгаар тогтнолоо зарлана
2014 оны бүх нийтийн санал асуулгаар шотландуудын ихэнх
нь тусгаар тогтнолын төлөө санал өгвөл Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд
Их Британиас тусгаар тогтнож буйгаа зарлана хэмээн ВВС мэдээлэв. Тусгаар
тогтносон Шотландын төр улсыг байгуулах Шотландын Засгийн газрын “Цагаан ном”-д
тусгаар тогтнолыг зарлах өдрийг оруулжээ. Энэ ном арваннэгдүгээр сарын 26-нд
хэвлэгдэх юм. Тусгаар тогтносон Шотландын анхны парламентын сонгууль 2016 оны
тавдугаар сард болно хэмээн “Цагаан ном”-д заажээ.
1603 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд, Англи хоёр
хаант засаглал дор нэгдэж, 100 жилийн турш хаант улсын бүрэлдэхүүнд байна
хэмээн тохиролцлж байжээ.
Ж.Керри: Ирантай тохиролцоонд хүрснээр Израиль аюулгүй
боллоо
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ираны
цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээ үр дүнд хүрснээр Израиль улс
ойрын хагас жилдээ аюулгүй боллоо” хэмээн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар, Тегераны
зүгээс Израильд заналхийлж байсан аюул түгшүүр ойрын зургаан сард байхгүй болж
байна. Гэвч дэлхийн улс орнууд хамтын хүчээр дээрх тохиролцоог сунгаад явах
ёстой хэмээн Керри мэдэгдлээ. Зургаан талт хэлэлцээний хүрээнд Иран улс хагас
жилийн дотор уран баяжуулалтаа таван хувиас дээш гаргахгүй гэсэн амлалт авсан
билээ.
АНУ Ираны амлалтад хөөрч догдолж болохгүй хэмээн Төрийн
департаментын тэргүүн хэлжээ. НҮБ, АНУ, Европын холбоо Ираны эсрэг шинэ хориг
арга хэмжээ авах хэрэггүй хэмээн үзсэн байна.
Египетэд жагсаал цуглаан хийхийг хориглов
Египетийн эрх баригчид жагсаал цуглаантай холбоотой
хуулийг чангатгав. Түр үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Адли Мансурын баталсан
зарлигаар, зөвхөн Египетийн Дотоод хэргийн яам зөвшөөрсөн тохиолдолд
эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж болохоор болжээ. Жагсаал зохион байгуулах
хүсэлтийг Дотоод хэргийн яам хүлээж авахгйү бол яаралтай хэрийг тусгай шүүхэд
хандаж болох аж. Хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг цагдаа нар хүчээр
тарааж, зохион байгуулагчдыг нь баривчлах эрхтэй болсон байна.
Тагнуул хийхээр орж ирсэн цагаачийг шийтгэжээ
Сөүлийн шүүх дүрвэгч хэмээн орж ирсэн Хойд Солонгосын
харъяат эмэгтэйг Өмнөд Солонгосын газар нутаг дээр тагнуулын үйл ажиллагаа
явуулсан хэмээн үзэж таван жил хорих ялаар шийтгэжээ. Ли овогтой 47 настай
эмэгтэй 2011 онд Өмнөд Солонгост орж ирэхээсээ өмнө Хятад дахь өмнөд солонгос
тагнуулуудын талаар мэдээлэл цуглуулдаг байсан аж.
Тэрээр 2011 оны хоёрдугаар сард Хойд Солонгосын
дүрвэгсдийн хөтөлбөрийн дагуу өмнөдөд орж иржээ. Гэвч шинэ дүрвэгсдийг шалгах
үеэр тэрээр илчлэгдсэн байна. Гэр бүлийг нь заналхийлж байсан тул Хойд
Солонгосын тагнуулын албатай хамтран ажиллахаас аргагүй болсон хэмээн Ли
мэдүүлсэн юм.
Есөн босогчийг устгалаа
Колумбийн армийн цэргүүд “Чөлөөлөх арми” босогчдын
бүлгийн есөн гишүүнийг устгажээ. Венсуэльтэй залгаа Араука мужид цэргүүд,
босогчдын хооронд тулалдаан болсон байна. Цаашдын мөргөлдөөн, золиосоос
зайлсхийхийн тулд энхийн хэлэлцээг өргөтгөх шаардлагатай хэмээн Колумбийн
Ерөнхийлөгч Хуан Сантос мэдэгдэв.
Боготагийн эрх баригчид
Колумбийн хамгийн том зэвсэгт бүлэг FARC-тай хэлэлцээ хийж байгаа билээ. Хагас зууны
турш үргэлжилж байгаа аллага, тэмцлийг зогсоохоор энэ хэлэлцээг хийж байгаа юм.
Засгийн газар мөн босогчдын бас нэг том бүлэг ELN-тэй хэлэлцээ хийх сонирхолтой байна. Сүүлийн үед
Колумбид босогчдын довтолгоо дахин сэргэж, цагдаа, цэргүүд рүү халдах нь ихсээд
байна.
No comments:
Post a Comment