Сирийн
босогчдын лидер амиа алджээ
Сирийн лалын босогчдын
лидерүүдийн нэг Абдел Салех Туркийн эмнэлэгт шархнаасаа болж амьсгал хураалаа
хэмээн Сирийн сөрөг хүчний эх сурвалж мэдээллээ. Тэрээр Засгийн газрын
цэргүүдтэй хийсэн тулалдааны үеэр шархадсан аж. Салех босогчдын “Таухид” бүлгийг
толгойж, Алеппо орчмыг хянадаг байжээ. “Таухид” бүлэг Катараас дэмжлэг авдаг
байсан бололтой. Дамаскийн эрх баригчид Салехийн “толгой”-г 200 мянган
доллараар үнэлж байсан юм. Уржигдар болсон халдлагад Сирийн Засгийн газрын 31
цэрэг амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна. Тэдгээрийн дотор дөрвөн генерал байсан
аж. Сирийн нийслэл хотын ойролцоох цэргийн баазад хүчтэй дэлбэрэлт болсон
байна.
No comments:
Post a Comment