Sunday, November 17, 2013

Арын нүүрт...



Мистер Бин “Skoda” хөлөглөх болов

Болхи баадай Мистер Бины дүрээр дэлхий дахинд алдаршсан инээдмийн нэрт жүжигчин Рован Аткинсон нэг сая долларын үнэтэй супер автомашинаа буцааж хямдхан “Skoda” авчээ. 58 настай Аткинсон 95 сая долларын хөрөнгөтэй. Ганган төмөр хүлгийн хоббитой Мистер Бины гараашт “Jaguar-МК7”, “Aston Martin”, “Rolls Royce Phantom”, “Ford Falcon”, “BMW-328”, “Maclaren F1” зэрэг автомашин сойлттой байдаг. Тэрээр “Maclaren F1”-ээ 1997 онд нэг сая доллараар худалдан авч байжээ. Аткинсон хааяа нэг “салхи оруулдаг” байсан энэ төмөр хүлгээ заржээ. Одоо нэрт жүжигчин 30 мянган долларын “Skoda Superb” автомашинтай харагдах болжээ. 

No comments:

Post a Comment