Wednesday, November 20, 2013

Арын нүүрт....



Тина Тернер Америкийн иргэншлээс татгалзлаа

Швейцарьт сүүлийн 20 жилийн турш нөхөр, хөгжмийн продюсер Эрвин Бахын хамт амьдарч байгаа Америкийн нэрт дуучин Тина Тернер АНУ-ын иргэншлээс татгалзжээ. Тэрээр төрөлх эх орондоо буцаж очихгүй гэж шийдсэн бололтой. “Грэмми” наадмын олон удаагийн шагналтай Тернер Берн дахь АНУ-ын Элчин сайдын яаманд АНУ-ын паспортаа буцааж өгөхөөр зэхэж байна хэмээн Washington Post сонин мэдээлэв.
Нэрт дуучин энэ оны дөрөвдүгээр сард Швейцарийн иргэншилтэй болсон юм. 73 настай Тернер, 57 настай Бах нар бараг 30 жил хамт амьдарч байгаа ч албан ёсоор гэрлээгүй байгаа. Тэд мөдхөн хуримааа хийнэ хэмээн амлажээ. “Бүх цаг үеийн шилдэг 100 дуучин”-ы жагсаалтад 17-д бичигдэж байсан Тина Тернер 250 сая долларын хөрөнгөтэй юм.

No comments:

Post a Comment