Нисэх онгоц
хулгайлж Кубад очсон америк баривчлагдлаа
АНУ-ын иргэн
Уильям Поттс 1984 онд нисэх онгоц хулгайлан Кубад очсон юм. Тэрээр өчигдөр Майами
хотын нисэх буудал дээр ирэхэд нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд
баривчилжээ. “Reuters” мэдээлж буйгаар,
Поттс Гавана хотоос хуваарьт бус нислэгээр АНУ-д газарджээ. Түүнийг баривчилсны
дараа шууд шүүхэд шилжүүлсэн байна. Уильям Поттс нисэх онгоц хулгайлсан хэрэгтээ
20 хүртэл жил, эсвэл насаараа хоригдох
ял авч магадгүй байна. Тэрээр Кубын шоронд 13 жил хоригдсон тул АНУ-ын эрх
баригчдаас хөнгөн ял оноохыг хүссэн байна.
Хоёр хэлээр
яривал ухаан муудахаас сэргийлнэ
Хоёр хэлээр
ярьдаг хүмүүс ухаан муудах эрсдэлд харьцангуй бага өртдөг болохыг Америкийн
эрдэмтэд тогтоогоод байна. Эрдэмтэд оюун ухаан муудах өвчинд нэрвэгдээд байгаа 650
хүн дээр судалгаа явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Төрөлх хэлээсээ өөр нэг
хэлээр ярьдаг хүмүүс ганц хэлээр ярьдаг хүмүүсээс таван жилийн хойно ухаан нь
муудаж эхэлж байгаа нь харагдсан аж. Мөн “салаа хэл”-ний чадвар нь Альцгеймер,
зөнөг, мартамхай өвчнийг ч хойшлуулж, хүлээлгэдэг болохыг тогтоогоод байна.
WikiLeaks-ийн
Сара Харрисон Берлинд иржээ
Жулиан Ассанж,
Эдвард Сноуден нарын ойрын хамтран зүтгэгч, WikiLeaks-ийн гэх тодотголтой
Британийн сэтгүүлч Сара Харрисон Берлинд иржээ. Сноуденийг Хонконгод ч, Москвад
ч дагаж явсан Харрисон эх орон руугаа буцах бодолгүй байна. “Гэртээ харихад
аюулгүй гэж өмгөөлөгч нар надад хэлсэн. Гэвч Германд хийх ажил их байна” гэж
тэрээр хэлэв. Британи бүсгүй Оросоос Германд очих хүсэлтээ илэрхийлсэн Сноуденд
оршин суух хүсэлт олж өгөхийг тулд Берлинд ирсэн бололтой. Харрисон нууц
мэдээлэл задруулсан хүмүүсийг хамгаалахыг дэлхий нийтэд уриалсан юм.
Леди Гага сансарт
концерт тоглоно
No comments:
Post a Comment