Итали дарсны үйлдвэрлэлээр Францыг ардаа орхилоо
Итали улс дарсны үйлдвэрлэлээр Францыг ардаа орхижээ. Энэ
онд италичууд 45 сая гекта литр усан үзэм хурааж авсан байна. Франц улс 44 сая
гекта литр усан үзэм хураасан хэмээн хөдөө аж ахуйн Coldiretti байгууллагаас мэдэгдлээ. Итали дарсны экспорт таван тэрбум еврод хүрчээ.
Энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Итали дарсны хамгийн том
худалдан авагч нь АНУ. Мөн Герман, Орос, Хятад нь итали дарсны томоохон
худалдан авагч ажээ. Дэлхий дээр дарсны үйлдвэрлэлээр Испани, Итали, Франц,
Австрали, Чили тэргүүлдэг байна.
Johnson & Johnson 2,2 тэрбум доллараар торгуулав
Америкийн эмийн үйлдвэрлэлийн Johnson & Johnson
компани хүүхэд, хөгшин хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэцэд хүчтэй
нөлөөлдөг эмийг эрх баригчдын зөвшөөрөлгүй сурталчилсныхаа төлөө 2.2 тэрбум
доллараар торгууллаа. Энэ хэрэг шүүх дээр 10 орчим явсны эцэст тус компани
дээрх торгуулийг төлөхийг зөвшөөрчээ. Johnson & Johnson компнийн төлөх
торгууль АНУ-ын түүхэнд томдоо орж байна. Johnson & Johnson компани
сэтгэцэд хүчтэй нөлөөлөх “Risperdal” хэмээх эмийг сурталчлахдаа эмч, эмийн санчдад ихээхэн мөнгө төлсөн хэрэгт
буруутгагдсан юм.
Сирийн хүн амын 40 хувьд тусламж хэрэгтэй байна
НҮБ-ын тооцоолсноор, Сирийн хүн амын 40 хувь нь буюу 9.3
сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна. Бараг гурван жил
үргэлжилж байгаа иргэний дайны улмаас олон сая хүний амьдрал хүнд байдалд ороод
байна.
“Сири дахь хүмүүнлэгийн
тусламж улам муудаж, дордсоор байна. 9.3 сая сири хүнд яаралтай хүмүүнлэгийн
тусламж үзүүлэхгүй бол жинхэнэ гамшиг тохиож болзошгүй боллоо” хэмээн НҮБ-ын
хүмүүнлэгийн тусламжийн агентлагийн захирал Валери Амос хэллээ. Сирид иргэний
дайн эхэлснээс хойш 6.3 сая хүн гэр орноо орхин дүрвээд байгаа юм. Хамгийн
сүүлчийн тооллогоор тус улсын хүн ам 23 саяд хүрч байжээ.
No comments:
Post a Comment