Эдвард Сноуден “модоо барьжээ”
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард
Сноуден мөнгөгүй болж, дампуурчээ. Түүний өмгөөлөгч Анатолий Кучерена United
Press агентлагт ярихдаа “Түүний хадгаламж дууссан. Тэр байсан бүх мөнгөө хоол
хүнс, байрны түрээс, аюулгүй байдалдаа зарцуулаад дууссан” гэжээ. Эдүгээ
Сноуден зарим нэг байгууллага, бизнесмэн иргэдээс хамааралтай болчихоод байгаа
аж. Сноуден саяхнаас Оросын нэгэн веб сайтад ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл
байна. Тэрээр сүүлийн үед Оросыг орхин Европын аль нэг орон руу гарах
сонирхолтой байгаа ч түүнд баталгаатай орогнол олгох орон байхгүй байгаа
бололтой.
Хятадад КГБ гарч ирлээ
Хятадын эрх баригчид Улсыг аюулаас хамгаалах хороог дахин
байгуулах шийдвэр гаргажээ. Коммунист намын Төв хорооны хурал дээр ийм шийдвэр
гаргажээ. Улсын аюулаас хамгаалах хороо нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн
тогтвортой байдлыг хангах систем, стратегийг улам боловсронгуй болгоход тустай
хэмээн үзсэн байна. Аравдугаар сарын 28-нд Тяньаньмины талбай дээр амиа
золиослогч этгээд автомашинаар гүүр мөргөн дэлбэрсний дараа дээрх хороог
байгуулах талаар нухацтай ярилцсан аж.
Хавайд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрлөө
АНУ-ын Хавай мужид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар
зөвшөөрлөө. Орон нутгийн парламентад санал хураалт болоход 23 сенатч зөвшөөрч,
дөрөв нь эсэргүүцжээ. Мужийн захирагч энэ хуульд гарын үсэг зурснаар хүчин
төгөлдөр үйлчилж эхлэх юм. Ийнхүү ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн 16 дахь
муж нь Хавай болов. Үүний өмнө, энэ сарын 5-нд Иллинойс мужид ийм хуулийг
сайшаан баталсан аж. Хэдэн сарын өмнө АНУ-ын дээд шүүх ижил хүйстний гэрлэлт,
харилцааны эрхийг холбооны түвшинд хүлээн зөвшөөрсөн билээ.
Хөгжим тоглосныхоо төлөө шоронд суух уу
No comments:
Post a Comment