Шар хэвлэлд
мэдээлэл дамжуулсан цагдаа нарыг шийтгэлээ
Их Британид
цагдаагийн хоёр ажилтныг “The Sun” сонинд мэдээлэл дамжуулж шан харамж
авсных нь төлөө хорих ялаар шийтгэлээ. 40 настай Алан Тирни “Челси”-гийн
хөлбөмбөгч Жон Терригийн ээжийг баривчилсан болон Rolling Stones хамтлагийн гитарчин найз бүсгүйгээ зодож баривчлагдсан
тухай мэдээллийг сонинд дамжуулаад 1250 паунд авсан хэргээр 10 сар хоригдох ял
сонслоо. 31 настай цагдаа Ричард Транкфилд мөн “The
Sun” сонинд 1993
онд алуулсан хоёр хөвгүүний талаарх мэдээллийг дамжуулаад 3500 паунд шан харамж
болгон авчээ. Тэрээр 16 сар эрх чөлөөгөө хасуулахаар болов. Бас нэг цагдаа ийм
хэргээр хоёр жилийн ял сонсчээ. Тэд бүгд хэргээ хүлээсэн байна.
No comments:
Post a Comment