54 сая доллар
дээрэмдээд зугтжээ
Ливийн Сирт хотод
зэвсэгт этгээдүүд Төв банкны мөнгөний хуягт автомашин руу дайрч 54 сая доллар
дээрэмджээ. Бэлэн мөнгө ачсан автомашин Сирт хотоос нисэх буудал руу явж байх
замд дээрэмчид халдсан байна. Кассын автомашиныг хамгаалалтын ганцхан машин
дагалдаж явжээ. Тэнд 53 сая ливи динараас (42 сая доллар) гадна 12 сая ам.доллар байжээ.
Гэмт хэрэгтнүүд зугтаж алга болсон байна. Цагдаа
нар дээрэмчдийн автомашины номерийг л тогтоож амжжээ. Өнгөрсөн долдугаар сард
мөн энэ хотод хоёр банкинд халдаж, 400 мянган доллар дээрэмдээд зугтсан юм.
No comments:
Post a Comment