М.Жексоны продюсер
10 сая доллар нэхжээ
Америкийн
хөгжмийн зохиолч, продюсер Куинси Жонс поп хөгжмийн хаан Майк Жексоны дуу,
цомгийг борлуулах эрхийг эдэлж буй Sony болон MJJ Productions компанийг
шүүхэд өгч 10 сая доллар нэхэмжилжээ. Эдгээр компаниуд түүнд зохиогчийн шагнал
урамшуулал өгөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Куинси попын хааны Off the Wall,
Thriller, Bad цомог болон This is it кинонд хувь нэмрээ оруулсан нэгэн аж. Тэрээр өөрийн авах ёстой хувийг 10
сая доллар хэмээн үзсэн байна.
Майкл Жексоны өв
хөрөнгийг залгамжилж, захиран зарцуулж буй хүмүүс, компани энэ онд 160 сая
долларын орлого олсон юм. М.Жексоны нэрээр олж буй орлогын хамгийн их хувийг
Канадын алдарт Сirque du Soleil (Нарны цирк), The Immortal
World Tour болон One компани хүртдэг. Харин Жексоны цомгийн үйлдвэрлэл,
борлуулалтын 50 хувийг Sony, MJJ
Productions компани эзэмшдэг ажээ.
No comments:
Post a Comment