Арьс өнгөний үзэлтэй хатуу тэмцэх санал гаргав
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) тэргүүн Зепп Блаттер хөгжөөн дэмжигчдийн зүгээс гарч буй арьс өнгөөр
ялгаварлах үзэлтэй тэмцэх шинэ санал дэвшүүлэв. Фэнүүд нь эсрэг багийн
тоглогчдыг арьс өнгөөр доромжилвол багийг нь шийтгэх, оноог хасах арга хэмжээ
авах ёстой хэмээн Английн хөлбөмбөгийн холбооны 150 жилийн ойд оролцсон Блаттер
хэллээ. “Цэнгэлдэх дахь арьс өнгөний үзэлтэй ийм л аргаар тэмцэнэ. Үүнийг хийх
зориг гаргах хэрэгтэй” хэмээн тэрээр онцоллоо. Хамгийн сүүлд, Аваргуудын лигийн
ЦСКА – Манчестер Сити тоглолт дээр Оросын багийн хөгжөөн дэмжигчид эсрэг багийн
Яя Турег доромжилж, “сармагчин” хэмээн хашгирсан юм. Энэ асуудлыг FIFA-гийн Сахилгын хорооны хурлаар хэлэлцэхээр болжээ.
McDonald's
Heinz сүмснээс татгалзлаа
Түргэн хоолны McDonald's сүлжээ Heinz сүмсний үйлдвэртэй хамтран ажиллахаас татгалзлаа. McDonald's-ийн гол өрсөлдөгч Burger
King-ийг удирдаж байсан Бернардо Хеес Heinz компанийг толгойлох болсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Одоо
McDonald's хачиртай талхандаа ямар сүмс дагалдуулах нь тодорхойгүй байна.
McDonald's компани сүүлийн 40 жилийн турш Heinz-тай хамтран ажилласан
юм. 2013 оны эхээр дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет Heinz компанийг 28 тэрбум доллараар худалдан авсан билээ. Тэр цагаас хойш бүтэц,
боловсон хүчинд ихээхэн өөрчлөлт хийгээд байна.
Чехэд социал-демократууд ялжээ
Чехэд болсон парламентын сонгуульд Социал-демократ нам
20.4 хувийн санал авч тэргүүллээ. Андрей Бабиш тэргүүтэй олон нийтийн ANO хөдөлгөөн 18.6 хувийн санал авчээ. Коммунистууд 14.9 хувийн саналаар
гуравдугаарт оржээ. Эхний гурван нам парламентын 200 суудлын 111-ийг эзлэхээр
болж байна. Тиймээс хэн ч дангаараа Засгийн газраа байгуулах боломжгүй, эвсэл
байгуулах урт удаан хэлэлцээ хийх бололтой. Социал-демократуудын лидер Богуслав
Соботка парламентад багтсан улс төрийн бүх хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн
гэдгээ мэдэгдлээ.
Петр Нечасын Засгийн газар авлигын шуугианаас болж 2013
оны зургадугаар сард огцорсноос хойш Чехийг түр Засгийн газар удирдаж байна.
Парламент наймдугаар сарын 20-нд тараад байсан юм.
Энэтхэгт үер 45 хүний аминд хүрчээ
Энэтхэгийн зүүн нутгаар хүчтэй бороо үргэлжлэн орсны
улмаас үер бууж дор хаяж 45 хүн амь насаа алдаад байна. Байгалийн гамшигт өртсөн
бүс нутгаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сүүлийн таван өдөр
Андрха-Прадеш, Баруун Бенгал, Орисса мужид хур тунадас их буужээ. Олон гол,
мөрөн, усан сангийн далан эвдэрч, ихээхэн хэмжээний тариалан сүйрсэн байна.
Үерийн улмаас тээврийн хөдөлгөөн, харилцаа холбоо саатжээ. Цэргүүд, сайн
дурынхан, нисдэг тэрэгтэй аврагчид ослын бүсэд ажилласаар байна.
Осама бин Ладенийг барьж өгсөн эмчийн хэргийг эргэж
хянана
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф алан хядагч Осама бин
Ладенийг илрүүлж, устгахад америкуудад тусласан эмчид оноосон ялыг эргэж
харахаа амлав. АНУ-ын Конрессын гишүүд Н.Шарифтэй уулзахдаа эх орноосоо урвасан
хэргээр 33 жилийн ял авсан эмч Шакил Афридид анхаарал хандуулахыг хүсчээ. АНУ-ын
Тагнуулын төв газар Абботтабад хотын иргэдийг вакцинжуулах далд хөтөлбөр
хэрэгжүүлэхэд пакистан эмч Африди тусласан юм. АНУ дээрх “хөтөлбөр”-ийн
тусламжтайгаар Осама бин Ладений ДНК-г олж авсан байна. Улмаар америкууд түүний
оршин сууж буй газрыг тогтоож 2011 оны хавар тусгай ажиллагаа явуулж устгасан
билээ.
Mitsubishi хоёр тэрбумын хувьцаа гаргана
No comments:
Post a Comment