Мэрай Кэри шинэ цомгоо
танилцуулав
Дуучин Мэрай Кэри
шинээр бичүүлсэн цомгийнхоо нүүр царайг танилцуулав. Түүний The Art Of Letting
Go цомог 14 хоногийн дараа худалдаанд гарах юм. Тэрээр энэ өдрийг хүлээж
тэвчилгүй. Facebook хуудсаараа
цомгийнхоо нүүрийг танилцуулжээ. Тэрээр усны хувцастай, дур булаам биеэ
гайхуулсан зургаа цомгийнхоо нүүрэн дээр тавьж шүтэн бишрэгчдээ “галзууруулж”
байна. Мэрай Кэри шинэ цомгийнхоо дууг ирэх сарын 11-нд олон нийтийн өмнө анх
удаа дуулах юм.
Малайзид Ke$ha-гийн концертыг хоригложээ
Америкийн поп-од
Кеши Роуз Себерт буюу Ke$ha
Малайзид концертоо толилуулахыг хүссэн ч эрх баригчдын зүгээс татгалзсан хариу
сонслоо. Түүний дуулдаг секс болон архины тухай дуунууд малайз иргэдийн
уламжлал, өв соёлд харшилна хэмээн эрхтэн дархтнууд үзжээ. Зарыг нь аль хэдийнэ
түгээж, тасалбарыг нь борлуулж байсан зохион байгуулагч компани энэ шийдвэрийн
улмаас 350 мянган долларын хохирол хүлээж байгаа аж.
Малайз улс поп оддын концертыг хориглодгоороо
алдартай. Үүнээс өмнө Lamb of God хамтлаг, Америкийн дуучин Эрика Баду, Бейонсе
нарын Малайзид төлөвлөсөн концерт цуцлагдаж байжээ. Мэрай Кэри хэтэрхий хөнгөн,
нимгэн хувцас өмсөж дуулахгүй хэмээн ам өчгөө өгч байж Малайзид концертоо тавьж
байв.
No comments:
Post a Comment