Monday, October 28, 2013








Их Британийг хүчтэй шуурга дайрлаа

Английн өмнөд хэсэг болон Уэльсийн нутгийг хүчтэй далайн шуурга, аадар бороо дайрчээ. Зарим бүс нутагт шуурганы хурд 140 км/цаг хүрсэн нь сүүлийн 20 жилд тохиож байгаагүй үзэгдэл болов. Цаг агаар ийнхүү гэнэт муулсаны улмаас олон арван нислэг хойшилж, төмөр замын хөдөлгөөн хаагдаад байна. Мөн хэд хэдэн гол авто зам, гүүр хаагджээ. Зарим хот, тосгон үерт автах аюул нүүрлээд байна.

Пхукетийн өвөрмөц баяр

Тайландын Пхукет арал дээр уламжлалт нэгэн баяр болж өнгөрлөө. Энэ баярын үеэр тайландууд биедээ, нүүрэндээ янз бүрийн хутга мэс зоож, сүлбэж, гал дээгүүр нүцгэн алхаж олныг алмайруулдаг. Эдгээрээс биедээ мэс сүлбэж өөрийгөө тамлан зовоох үзүүлбэр жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг ажээ. Тэд ийнхүү бурханд үнэнчээ харуулж, “Таны өөдөөс гал, усанд ч ороход бэлэн” хэмээн баталдаг аж. Өөрсдийгөө сүлбэн тамлаж буй хүмүүс нь Тайландад суурьшсан хятад хүмүүс байдаг гэнэ. Энэ баяр хэзээ, яаж үүссэн нь тодорхойгүй. Анхандаа ногоогоор хооллогчдын уламжлалт баяр яван явсаар ийм хачин цэнгүүн болон хувирчээ. XIX зуунд Тайландад аялан тоглолтоор явж байсан дуучид хумхаа өвчнөөр өвдөж, эмчлэхийн тулд ногоогоор хооллох хатуу дэглэмд орж байсан аж. Тэд эдгэрснийхээ дараа бурханд баярлаж, өөрсдийгөө сүлбэн цусаа гаргаж бурханд үнэнчээ харуулдаг байжээ.

No comments:

Post a Comment