Австралиуд Афганд
үүрэг гүйцэтгэж дууслаа
Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт австрали
цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж дууссаныг зарлав. “Бид дайнд ялсангүй.
Ялагдсан ч үгүй. Манай зэвсэгт хүчин, Засгийн газар үүргээ биелүүлж дууслаа”
хэмээн Т.Эбботт ярилаа. Афганы Гадаад хэргийн сайд Омар Даудзай “Австралийн
цэрэг холбоотны хүчнээс хамгийн шилдэг нь байлаа. Тэд Афганы ард түмнийг
бүхнээс түрүүнд тавьж байсан” хэмээн талархал илэрхийлэв. Австрали цэргүүд алба
хааж байсан Орузган мужид эдүгээ 200 орчим сургууль байна. Австралиудыг ирэхээс
өмнө ердөө л 34 сургууль байжээ. Мөн тэд 200 км зам тавьсан юм.
No comments:
Post a Comment