Неонацист намын
санхүүжилтыг хаав
Грекийн парламент
“Алтан үүрцайх” хэт үндсэрхэг намын төсвөөс санхүүжилт авах эрхийг нь хасах
хуулийн төслийг дэмжлээ. 300 депутатын 235 нь дээрх хуулийг дэмжин баталжээ.
Тус намаас парламентад суудаг зургаан депутат зүүний үзэлтэй хөгжмийн зохиолч
Павлос Фиссасыг хороосон хэрэгт холбоотой нь нотлогдсон тул парламентаас ийм
шийдвэр гаргажээ.
Фиссас өнгөрсөн
есдүгээр сард Афин хотноо “Алтан үүрцайх”-ын дэмжигчдийн гарт амиа алдсан юм.
Намын удирдлага энэ хэрэгт холбоогүй хэмээн мэдэгдсэн ч эрх баригчид тус намын
хэд хэдэн гишүүнийг энэ хэрэгт сэжиглэн саатуулж, лидер Никос Михалолиакосыг
баривчилж хориод байна. Фашист үзэлтэй “Алтан үүрцайх” нам нь 2012 оны
парламентын сонгуульд 7.1 хувийн санал авч, 18 гишүүн нь депутат болж Грекийн
гурав дахь улс төрийн хүчин болсон юм.
Twitter нэг
тэрбумын зээл авчээ
Twitter компани бирж
дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд нээлттэй арилжахаасаа (IPO) өмнө нэг тэрбум долларын зээл авчээ. Бирж
дээр хувьцаа гаргах зардал болон бизнесээ өргөжүүлэхэд дээрх зээлийг зарцуулах
аж. Facebook-ийн араас IPO
гаргаж байгаа Twitter нэг тэрбум долларыг 2018 он хүртэл зээлсэн
байна. Богино зурвас, “жиргээ”-ний хамгийн том олон нийтийн сүлжээ болсон Twitter-ийн хувьцааны анхны арилжаа
арваннэгдүгээр сарын 15-нд болно. Тус компани IPO гаргахдаа Нью-Йоркийн хөрөнгийн ббиржийг сонгож
авчээ.
Шариатын хууль
Брунейн эрүүгийн хуульд байраа эзлэв
Брунейн султан
Хассанал Болкиах шариатын хуульд үндэслэсэн заалт улс орны эрүүгийн хуульд орлоо
хэмээн мэдэгдэв. Тухайлбал, завхайрсан хүмүүсийг чулуугаар зодох, хулгай хийсэн
хүний гарыг тайрах, үр хөндүүлсэн, эсвэл архи ууж согтуурсан хүнийг ташуураар
ороолгох заалт орсон байна. Гэхдээ энэ заалтыг зөвхөн лал шашинтнуудад
хэрэгжүүлэх аж. Брунейн хүн амын 70 хувь нь лал шашинтай юм.
Хүний эрхийг
хамгаалагчид султаны шийдвэрийг зэмлэж байна. Бруней улс феодалын үеийн
бурангуй, балмад нийгэм рүүгээ эргэж орлоо хэмээн Human Rights Watch
байгууллагаас мэдэгдлээ.
Француудыг
тагнасан гэдгийг няцаалаа
АНУ-ын Үндэсний
тагнуулын газар франц иргэдийн утасны яриаг чагнаж тагнасан гэх мэдээлэл Le
Monde сонинд гарч томоохон шуугиан
дэгдсэн билээ. “Энэ бол үнэнд огт нийцэхгүй худал мэдээлэл” хэмээн АНУ-ын
Үндэсний тагнуулын газрын дарга Жеймс Клаппер мэдэгдлээ.
“Манай тагнуулын
албад Францын иргэдийн 70 сая утасны яриаг чагнасан гэх мэдээлэл ямар ч
үндэслэлгүй. Ийм боломж ч байхгүй” хэмээн Клаппер онцолжээ. Гэвч тэрээр
Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноудений талаар ярихаас татгалзжээ. “Түүний
тараасан мэдээлэл худал гэсэн үг үү” гэсэн суравалжлагчийн асуултад тэрээр “Сноудентэй
холбоотой асуудлаар ямар нэг тайлбар хийхгүй” гэжээ.
Walt Disney Орост
дэлгүүрээ нээнэ
No comments:
Post a Comment