Мормонуудын тоо 15 саяд хүрлээ
Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд буюу мормон шашны
сүмийн итгэгчдийн тоо дэлхий даяар 15 саяд хүрлээ хэмээн “АР” агентлаг
мэдээлэв. Сүүлийн 30 жилд мормонуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Христос шашны
энэ урсгалын гишүүдийн тал хувь нь АНУ-аас өөр улс оронд амьдарч байна хэмээн
тус шашны тэргүүн Томас Монсон Юта мужийн Солт-Лейк хотод болсон мормонуудын
чуулган дээр мэдэгдэв.
Өнгөрсөн онд мормон шашин номлогчид 20 мянгаар нэмэгдэж,
нийт тоо нь 80 мянганд хүрчээ. Эмэгтэйчүүд мормон сүмд ямар байр суурь эзлэх
талаар хэлэлцэж буй чуулган АНУ-д үргэлжилж байна. Есүс Христийн хожмын үеийн
гэгээнтнүүдийн сүмийг Жозеф Смит 1830 онд байгуулсан юм. Мормон нь эрэгтэйчүүд
олон эхнэртэй, эмэгтэйчүүд олон нөхөртэй байхыг номлодог шашны урсгал ажээ.
Б.Асад: Турк улс террористуудыг дэмжсэний төлөөсөө амсана
Туркийн эрх баригчид террористуудыг дэмжсэнийхээ төлөө “өндөр
үнэ төлнө” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Түүний баталж
буйгаар, Анкара хэт даврагчдыг газар нутаг дээрээ орогнуулан хайцаалж байгаа
аж. “Терроризмийг халаасандаа хийж, гар доорх амьтан шиг ашиглаж болдоггүй.
Терроризм бол хамгийн анхны боломжоор эзнээ хатгаж алдаг хилэнцэт хорхойтой
адил” хэмээн Асад “Аль-Арабиа” телевизээр ярилаа. Сири, Турк хоёр харилцан бие
биенээ заналхийлээд байгаа юм.
Бээжингийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрлээ
Бээжин хот болон дагуул хотуудын агаарын бохирдол
зөвшөөрөгдсөн хэмжээнээс арав дахин ихэссэнийг Хятадын цаг уурчид анхааруулж
байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт Бээжинд аль
хэдийнэ алдагджээ. Агаарын хүчтэй бохирдол Хятадын өмнө хэсэг болон нийслэл
хотод үргэлжилсээр байх төлөвтэйг мэргэжилтнүүд сануулав. Амьсгалын замын
өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, аль болох гудамжинд гарахгүй байхыг
зөвлөж байна.
Багдадад 66 мөргөлчин амиа алдав
Өнгөрсөн амралтын өдөр Иракийн Багдад хотод шийт
мөргөлчдийн эсрэг алан хядах ажиллагаа болж 66 хүн амиа алдаад байна. Шийт
шашинтнууд ариун сүмд зөнч Мохамед аль-Жавадын мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр
явж байх үед амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Шархадсан хүний тоо хэдэн
арваар тоологдож байна.
Энэ өдөр мөн Балад хотод болсон алан хядах ажиллагааны
үеэр 12 хүний амь үрэгдэв. Шийт шашинтнууд ордог хоолны газарт нэгэн этгээд бөмбөг
дэлбэлжээ. Балад нь Багдадаас хойд зүгт 80 км-ийн зайд байдаг аж. 40 хоногийн
өмнө мөн энэ газар бөмбөг дэлбэрч арав гаруй хүний аминд хүрч байжээ.
Грозный хотын өдөр нижгэр болов
Чеченийн нийслэл Грозный хотын өдөр нижгэр болж, Орос
болон гадаадын эстрадын оддын гала-концерт, лазерийн шоугаар өндөрлөжээ. Энэ
баярыг 2007 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд Чеченийн лидер Рамзан Кадыровын
төрсөн өдөртэй давхацдаг аж. Мөн энэ өдөр улс орон даяар залуус болон багш
нарын өдрийг тэмдэглэдэг.
Сунжа голын эрэг дахь задгай театрт болсон гала-концертод
Валерий Мелазе, Викториа Дайнеко, Тимати, Лев Лещенко, Николай Басков, Зара,
Ирина Дубцова, Snap, Лу Бега, London Beat зэрэг гадаад дотоодын одод ая дуугаа
өргөв. Холливудын од Стивен Сигал хүндэт зочноор оролцжээ.
Б.Нетаньяху Ираны лидертэй утсаар ярилцахаас татгалзахгүй
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны
Ерөнхийлөгч Хасан Роханитэй утсаар ярилцахаас татгалзахгүй хэмээн мэдэгджээ. “CNN” сэтгүүлч түүнээс “Та Иранаас ирсэн дуудлагыг хүлээж авах уу” хэмээн
асуухад “Тийм ээ, хүлээж авна, харин бид эхэлж залгахгүй” хэмээн хариулсан
байна.
Иран улс яриа хэлэлцээ хийх санал гаргавал Израиль улс
Х.Роханитэй шууд бус харилцаа холбоо тогтооход бэлэн байгаа бололтой. “Би
ирануудтай уулзах юм бол “Та нар цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсооход бэлэн үү”
гэсэн ганцхан асуулт тавина” хэмээн Б.Нетаньяху ярьжээ. Тэрээр Ираны лидерийг “Хонины
арьс нөмөрсөн чоно” хэмээн нэг бус удаа нэрлэсэн билээ.
180 метр шорлог бэлтгэжээ
“Euro-Asia Expo-2013” үзэсгэлэнгийн үеэр Казань хотын
иргэд 180 метр урт шорлог бэлтгэж Гиннесийн номд бүртгүүлэх амжилтын эзэн
болоод байна. Хамгийн урт шорлогыг бэлтгэхэд 200 кг үхрийн мах, 500 кг хусны
нүүрс хэрэглэв. Аварга амжилтын номд бүртгэх урт шорлогийг хоёр зуу орчим хүн
зоогложээ. Гиннесийн номын газраас арав хоногийн дотор зохих хариуг өгөхөөр
болов. 180 метр урт шорлог хийхийн тулд 50 орчим тогооч болон 100 орчим сайн
дурынхныг дайчилсан байна.
М.Саакашвили дахин намын даргаар сонгогдлоо
No comments:
Post a Comment