Палестин
хоригдлуудыг суллана
Израилийн Засгийн
газар хоёр талын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээний хүрээнд палестин
хоригдлуудын хоёрдугаар ээлжийг суллах болсноо зарлав. Баталсан төлөвлөгөөний
дагуу, 1993 оны Ослогийн гэрээнээс өмнө шийтгүүлсэн 26 хоригдлыг суллахаар
болжээ. Тэд Израилийн шоронд 19-28 жилийн ялыг эдлээд байгаа бөгөөд өнөөдөр
суллагдах бололтой. Эхний ээлжинд наймдугаар сарын 14-нд мөн дээрх тооны
хоригдлыг сулласан юм.
Газар нутгийн
маргааныг эцэслэн шийдэх зорилготой Израиль-Палестины энхийн хэлэлцээ 2013 оны
зургадугаар сарын эцсээр АНУ-ын зуучлалаар эхэлсэн билээ. Энэ хүртэл хоёр тал
гурван жилийн турш хэлэлцээний ширээнд суухаас татгалзсаар ирсэн ажээ.
Колумбийн
босогчид америк иргэнийг суллажээ
Колумбийн
хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) дайчид АНУ-ын иргэн Кевин Скоттыг суллажээ. Тэрээр хэдэн сарын турш босогчдын
барьцаанд байсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри барьцааны
хүнийг суллахад хүчин чармайлт гаргасан Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантост талархал илэрхийлжээ.
Тэнгисийн цэрэг
асан Кевин Скотт 2013 оны зургадугаар сард Колумбид аялж яваад босогчдод
барьцаалагдсан юм. Тэрээр эрх баригчдын сануулгыг тоолгүй босогчдын нутаг руу
орсон аж. FARC-ийн босогчид
Гавана хотноо Колумбийн эрх баригчидтэй хэлэлцээ хийж байгаа. Америкийн
иргэнийг суллахад Кубын Засгийн газар, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг
оролцсон байна.
“Мөрөөдөгч” Гүржийн
Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Гүржийн
Ерөнхийлөгчийн сонгуульд “Гүрж мөрөөдөл” улс төрийн нэгдлийн нэр дэвшигч
Георгий Маргвелашвили 63.3 хувийн санал авч тэргүүллээ. Нийт саналын 80 хувийг
боловсруулж дүнг нэгтгээд байна. “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын Давид
Бакразе 21.8 хувийн санал авч удаалав. Нино Буржаназе 10.7 хувийн санал авчээ.
Г.Маргвелашвили эхний шатанд 50-аас дээш хувийн санал авсан тул шууд
Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
АНУ нэг сарын
дотор 60 сая утасны яриаг чагнажээ
No comments:
Post a Comment