Фараоны хувийн
эмчийн шарилыг илрүүлэв
Чехийн
археологчид Каир хот орчмоос эртний Египетийн фараоны (хаан) хувийн эмчийн бунхныг илрүүлжээ. Каираас баруун өмнө зүгт байх Абусир дахь
хааны оршуулгын газраас энэ бунхнаас нэгэн занданшуулсан шарил олсон байна.
Бунхны ханан дээрх бичээсээс үзвэл энэ нь фараоны эмчийнх гэдэг нь тодорхой
болж байгаа аж. Ойр тойронд нь эмчийн хамаатнуудыг оршуулсан байж магадгүй
байна.
Эртний Египетийн
заншлаар, хаадын оршуулгын газарт зөвхөн хаанд ойр дотно ажиллаж, зүтгэж байсан
хүмүүсийг оршуулдаг аж. Абусирт Египетийн фараоны тав дахь үеийн хаадын бунхан
байдаг. Тэнд байдаг пирамидууд нь Гиза дахь дөрөвдүгээр үеийн хаадын
пирамидуудаас хавьгүй жижигхэн хэмжээтэй.
Клинт Иствудын
эхнэр салах өргөдлөө өгчээ
Америкийн алдарт
жүжигчин, ковбой дүрийн загалмайлсан эцэг Клинт Иствудын эхнэр Дина Иствуд
салах өргөдлөө өгчээ. Тэрээр 16 настай охин Морганыхаа асран хамгааллыг өөр
дээрээ авах хүсэлтээ шүүхэд гаргажээ.
“Тэд сайхан хос
байсан. Энэ бол зөвхөн гэрлэлт биш, орй дотно, бат бөх харилцаа байсан. Бүгд л
тэднийг их хайрладаг байсан” хэмээн нэрт жүжигчний найз нь ярилаа. 48 настай
телевизийн хөтлөгч, 83 настай жүжигчин нар дундаасаа ганцхан хүүхэдтэй. Тэд
сүүлийн хэдэн жил тусдаа амьдарчээ. К.Иствуд эхнэр, охин хоёртоо зургаан сая
доллар өгөх үүрэг хүлээж байгаа аж.
Хойд Солонгос
ээлжит цөмийн туршилтад бэлтгэж байна
Хойд Солонгос
ээлжит цөмийн туршилтаа хийхээр Пунгери дахь туршилтын талбайг бэлтгэж байна
хэмээн АНУ-ын хэвлэлүүд мэдээлэв. Америкийн тусгай албад сансрын хиймэл
дагуулаас авсан зургийн дагуу үүнийг тогтоосон бололтой. Пунгери талбай дээр
газар ухаж, баруун болон өмнөд хонгилд орц гаргасан байна. Үүнийг цөмийн
туршилт хийхэд зориулсан газар доогуурх харилцаа холбооны систем хэмээн үзэж
байгаа аж. АНУ Пхеньянтай харилцан үл довтлолцох гэрээ байгуулах гэж оролдсон ч
Хойд Солонгос татгалзсан билээ.
Мексикт
таргалалттай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Мексикт
таргалалттай тэмцэх улсын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ хэмээн улс орны
Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдлээ. Мексик нь таргалалт, илүүдэл жинтэй
иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж, АНУ-ыг ардаа орхидог аж. Мексик иргэдийн
32 хувь нь илүүдэл жинтэй. Хамгийн олон бүдүүн хүнтэй гэгддэг АНУ-д энэ үзүүлэлт
31.8 хувьтай байдаг аж. “Эрүүл хүн, эрүүл нийгэм эрүүл саруул улс орныг бий
болгоно” хэмээн Пенья Ньето хэлжээ.
АНУ Ангела
Меркелийн утсыг чагнаж байсан уу
АНУ-ын тагнуулын
алба Европын хэд хэдэн орны удирдагч, яам, сайд нарын утсыг чагнаж, цахим
шууданг уудалсан гэх шуугиан дэгдээд байгаа билээ. Эдгээрийн дотор Америкийн
тагнуулууд Германы канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг чагнаж, хянадаг
байсан гэх яриа ихээхэн шуугиан дэгдээгээд байна.
Саяхан АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама, Германы лидер Ангела Меркель нар яаралтай утсаар
холбогдож ярилцсан байна. Дээрх мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Цагаан ордны
тэргүүн канцлерт тайлбарлажээ. А.Меркель дээрх мэдээлэлд даруй тайлбар хийхийг
АНУ-ын талаас шаардсан аж.
АНУ-ын тагнуулын
албад Мексикийн Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нарын цахим шуудан руу нэвтэрч
мэдээлэл цуглуулдаг байсан нь ил болсон юм. Үүний дараа Испани, Франц, Герман
зэрэг орны лидерүүдийн утасны яриаг чагнадаг байсан тухай шуугиан дэгдээд байна.
Нисэгчгүй онгоцны
довтолгоог зогсоохыг шаардав
Пакистаны Ерөнхий
сайд Наваз Шариф АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа Пакистаны газар
нутаг дээр хийдэг нисэгчгүй онгоцны довтолгоог зогсоохыг шаарджээ. Тэрээр
хамтарсан хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдийн өмнө энэ шаардлагыг тавьжээ. АНУ-ын
Ерөнхийлөгч энэ мэдэгдэлд хариу тайлбар хийсэнгүй.
АНУ Пакистаны газар
нутаг дээр террористуудыг ангуучлахдаа энгийн иргэдийн амь насанд хүрч, олон
улсын хэм хэмжээг зөрчиж байна хэмээн Amnesty International байгууллагаас мэдэгдсэн юм. Харин Цагаан
ордон “АНУ ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Энгийн иргэдийн амь насанд хүрэхээс
аль болох зайлхийж байна” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.
Pinterest-ийг 3.8
тэрбум доллараар үнэлэв
No comments:
Post a Comment