Tuesday, October 15, 2013



Алтан корпустай iPad  


Apple компани iPad 5, iPad Mini 2-ыг алтан корпус (их бие)-тай үйлдвэрлэхээр зэхэж байна. Шинэ загварын iPad-ийн албан бус зураг интернэтэд тавигджээ. iPad-ийн шинэ загварыг танилцуулах ажиллагаа энэ сарын 22-нд болох юм. Стив Жобсын үүсгэн байгуулсан Apple компани өмнө нь iPhone 5s-ийн алтан загварыг гаргасан билээ. Ийм өнгөтэй загвар эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ажээ. Мөн Samsung компани Galaxy S4 ухаалаг гар утсаа алтан корпустай гаргахаар төлөвлөж байгаа бололтой. Алтан корпуст цэвэр алт ямар нэг хэмжээгээр орох ажээ. 

No comments:

Post a Comment