Хятадын
“Секс хувьсгал” “Хүүхэд 59”-ийг... мөн 13 сая үр хөндөлтийг дагуулав
Эхийн
умайнаас унасан даруйдаа бохирын хоолой руу шидэгдсэн ч аврагдаж чадсан “Хүүхэд
59”-ийн гунигтай түүх үхэл, амьдралын хоорондох ялгаа нь заримдаа цэвэр зол,
азын асуудал байдгийг харуулсан билээ. Эх нь “00-ийн өрөөнд “хэрэгцээгээ хангаж”
байх үеэр хүүхэд нь санамсаргүй гарч бохирын хоолой руу унасан” хэмээн цагдаа
нарт мэдүүлж байгаа тул шийтгэх үндэслэл гарч ирээгүй юм. Гэвч энэхүү хувьтай
хүүхэд жил бүр Хятадад бүртгэгдэж байгаа 13 сая үр хөндөлтийн нэг нь байж болох
байлаа.
Гэр
бүл төлөвлөлтийн улсын комиссоос гаргасан албан ёсны тоо баримт ийм байгаа ч бодит
байдал дээр хавьгүй их байх талтай. Учир нь үр хөндөлтийн нэлээдгүй хэсгийг
нууц эмнэлгүүдэд хийдэг аж. Гэсэн хэдий ч нэг цагийн дотор 1500 эмэгтэй үр
хөндүүлж байгаа нь арай дэндүү. Тэдний тал хувь нь “хүүхэд 59”-ийн эх шиг 25
хүрээгүй бүсгүйчүүд байгаа юм. Бохирын хоолойноос аврагдсан хүүхдийг хүлээн авч
хүн болгосон инкубаторын дугаараар хэвлэлийнхэн түүнийг ийнхүү нэрлэсэн ажээ.
Нуугдмал
жирэмслэлт
Хэвлий
дахь хүүхдийн эцэг нь хүүхдээ харж үзэхгүй, хариуцахгүй гэсэн тул ганц бие
залуу бүсгүй хөл хүнд болсноо хүмүүсээс нууж байжээ. Эдийн засгийн гайхалтай
өсөлтийг авчирсан нийгмийн чөлөөлөлтийн улмаас уламжлал, заншил орхигдож, дээр
нь иргэдийн сексийн боловсрол ядмаг байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр
хөндөлтийг гааруулжээ.
Сексийг
нүгэл хилэнц хэмээдэг шашны нөлөөнд автаагүй хэдэн мянган сая хятад залуус шөнө
бүр баар, дискотек, караокег дүүргэж Азийн аварга улсад гарч буй гүнзгий
өөрчлөлтийг харуулсаар байна. Үүр цайтал ууж, тамхилж, бүжиглэж, дуулахын дон
туссан залуус, өсвөр үеийнхэн Хятадын “эдийн засгийн гайхамшиг”-аас үүдэлтэй “Секс
хувьсгал”-ын эрх чөлөөнд мансуурч байна. Durex бэлгэвчийг үйлдвэрлэдэг компаниас 19-24 насны 2600 хятад
залуусын дунд онлайн судалгаа явуулахад, 48 хувь нь сексийн харилцаанд орж
үзсэн, гэхдээ зөвхөн 12 хувь нь бэлгэвч хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Гэхдээ
Хятадын хуучинсаг нийгэмд одоо ч нөлөөтэй байгаа хориг, цээрээс айсандаа л
хэрэглэдэг аж.
Сексийн
боловсрол үгүй
“Их
сургуулийн минь олон найз жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл мэддэггүйн
улмаас үр хөндүүлж байсан” хэмээн Бээжингийн нийгмийн их сургуулийн оюутан асан
Хан Ин “АВС”-д ярьж байна. Сексийн боловсролын талаар эцэг эх, багш нартайгаа
ярилцаж, мэдлэг олж авалгүйгээр сексийн харилцаанд орсон охид, хүүхнүүдийн 20
хувь нь жирэмсэлж, тэдний 90 хувь нь үр хөндүүлэхээс өөр аргагүй болдог ажээ.
1970-аад
оны сүүлчээр “Нэг хүүхэд” бодлогыг сэргээснээс хойш Хятадын дэглэм үр
хөндөлтийг далдуур дэмжиж ирсэн юм. Үр хөндүүлэхэд ердөө л 600 юань (75 евро),
мөн 1998 оноос хойш гаргасан “Дараа өдрийн үрэл” жил бүр 10 саяаар зарагддаг
ажээ.
Хамгийн
их хүн амтай улс
Бээжингийн
эрх баригчид “Нэг хүүхэд” бодлогоороо хүн амаа 400 саяаар нэмэгдэхээс сэргийлж
чадсан хэмээн мэдэгддэг. Энэ бодлого хэрэгжихээс өмнө жил бүр 20 сая төрөлт
бүртгэгддэг байв. Гэвч энэхүү хяналт нь хөдөө нутагт тийм ч чанга биш. Тариачдад
эхний хүүхэд нь охин байвал дахин хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Орон нутгийн
эрх баригчид арай зөөлөн ханддаг, дээр нь нууж мэхлээд хөдөөний хүмүүс хэд
хэдэн хүүхэдтэй байх нь элбэг. Ийм олон хүүхэд хүн амын бүртгэлд ч ороогүй
байдаг аж.
Үүнээс
гадна, эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлал Хятадад хүйсийн ноцтой тэгш бус
байдлыг бий болгожээ. 20 доош насныханд эрчүүд нь 32 саяаар илүү байгаа юм.
Үндэсний хэмжээнд 117 эрэгтэйд 100 эмэгтэй ногдож байна. Зарим хотод энэ
үзүүлэлт 163-100 байна. Энэтхэг, Пакистан, Өмнөд Солонгос, Тайвань Азийн оронд
ийэрхүү хандлага байдаг ч дэлхийн дундаж нь 105-100 байдаг билээ.
Эрэгтэй
хүүхэд эрхэм
Хятад
гэр бүл эрэгтэй хүүхдийг эрхэмлэнэ. Эрэгтэй хүүхэд том болоод эцэг эхээ асрана,
эмэгтэй хүүхэд нөхрөө дагаж яваад хадмуудаа асрана гэж үздэг аж. Бохирын
хоолойд хаягдан бүтэж үхэх шахсан “Хүүхэд 59” хүү том болоод эхийгээ асран халамжлах
үүрэгтэй.
“Хүүхэд
59”-ийн хэрэг явдал шуугийн дэгдээж, дэлхийн өнцөг булан бүрээс, нийгмийн
сүлжээгээр эхийнх нь хүмүүн бус сэтгэлийг зэмлэж, Хятадын нийгэмд ёс суртахууны
үнэ цэнэ алга болж буйг сануулж байсан. Зохиолч Ляо Иву “Цогцсоор наадагч”
хэмээх номондоо олон нийтийн “00”-д ажилладаг нэгэн өвгөнөөс ярилцлага авч
оруулсан юм. Олон нийтийн жорлон нь “Үр хөндөлтийн эмнэлэг, үхсэн үр хөврөлийн
хогийн цэг” болсон, Хятадад хүний амь ямар ч үнэгүй болсон талаар тэрхүү өвгөн
өгүүлсэн байдаг аж. Аз, эзийн асуудал ч юм уу.
“АВС”
No comments:
Post a Comment