Үер
Германд 12 тэрбум еврогийн хохирол учруулав
Чансаа,
зэрэглэл тогтоодог Fitch агентлагаас гаргасан
тооцоогоор, Европыг нөмөрсөн үер Герман улсад 12 тэрбум еврогийн хохирол
учруулжээ. Германы даатгалын компаниуд гурван тэрбум еврогийн нөхөн төлбөрт
унаж байгаа аж. Үерт өртсөн бүс нутгийн иргэдийн ихэнх нь байгалийн гамшгийн
даатгалгүй байжээ. 2002 оны их үерийн дараа Германы даатгалын компаниуд 1.8 тэрбум
долларын нөхөн төлбөр олгож байсан юм. Ангела Меркелийн Засгийн газар үерийн
хохирлыг арилгахын тулд холбооны төсвөөс 100 сая евро гаргаж байна. Зургадугаар
сарын 11-ний байдлаар, Герман дахь Дунай мөрний түвшин багасч эхэлсэн ч зүүн
хойд нутгаар Эльба мөрний ус эргээ халин аюул учруулсаар байна.
Тавдугаар
сарын сүүлчээр олон хоног үргэлжлэн орсон бороо Европын олон оронд үер буулгажээ.
Чех, Австри, Герман, Унгар үерт хамгийн их өртөж, Төв Европт 18 хүн үерт амь
насаа алдаад байна. Олон арван мянган иргэн орон гэрээ орхин явахаас өөр
аргагүй болжээ.
Оросын
сөнөөгч онгоцууд Финландын хилийг зөрчив
Оросын
агаарын хүчний хоёр нисэх онгоц Финландын агаарын хилийг зөрчлөө хэмээн
Финландын телевиз мэдээлэв. Финийн булангийн бүсэд энэ хэрэг явдал болжээ.
Батлан хамгаалах яамнаас мэдэгдэж буйгаар, Финландын хилээс холгүй Оросын хоёр
сөнөөгч, хоёр бөмбөгдөгч онгоц ажиглагджээ. Тэдний хоёр нь хэсэгхэн хугацаанд Финландын
агаарын орон зайд нэвтэрсэн байна. Финландын Hornet сөнөөгч онгоцууд түгшүүр аван агаарт хөөрч хил зөрчсөн
онгоцууд нь Оросынх болохыг илрүүлсэн аж.
Грект
төрийн телевиз, радио үйл ажиллагаагаа зогсоолоо
Грекийн
төрийн радио, телевиз хаагдаж байгааг тус улсын Засгийн газраас зарлав. Төсвийн
зардлыг хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч
Симос Кеди “Төрийн телекорпорацийн 2500 ажилтан ажлаас халагдаж байна” хэмээн
зарлав. Бүх ажилтан нөхөн төлбөр авах бөгөөд цаашдаа хараат бус хэвлэл мэдээллийн
байгууллагад ажиллах хүсэлтээ гаргаж болно хэмээн Засгийн газраас мэдэгдэв.
Орос
шумуулын өдөрлөг болно
ОХУ-ын
Пермийн хязгаарын Усолье хотод орос шумуулын өдөрлөг болох гэж байна. Долдугаар
сарын 19-нд эхлэх өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх аж. Шумуулын их наадмын үеэр янз
бүрийн хачин сонин арга хэмжээ зохиогдоно. Жишээ нь, оролцогчид шумуул барих
тэмцээнд оролцож шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн хамгийн шилдэг шорлог, шилдэг
егөө дуу шалгаруулахаас гадна хамтлаг, дуучид ирж зочдыг хөгжөөх ажээ. Шумуулын
өдөрлөг нь архигүй болох бөгөөд оролцогчдыг түлээ, усаар хангахаар болжээ. “Шаргал
үстнүүдийн арми” хэмээх сайн дурын бүлгэмийнхэн үхрийн шарсан махаар зочдыг
үнэгүй дайлна хэмээн мэдэгдлээ.
Өмнөд
Солонгос пуужингаас хамгаалах системтэй болно
Өмнөд
Солонгос 2020 гэхэд Хойд Солонгосын аюул заналхийллээс хамгаалах пуужингаас
эсэргүүцэн хамгаалах системтэй болохоор төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд
Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Пуужингийн, цөмийн зэвсгийн аюул
заналхийллийг илрүүлж, хариу цохилт өгөх, устгах системийг байгуулах юм.
Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь дайсны нисэх онгоц, хөлөг онгоцны
заналхийллийг илрүүлэх тагнуулын хиймэл дагуул, нисгэгчгүй онгоцтой байх ажээ.
Үйлдвэрийн
барилга нурж хүний амь эрсдэв
Хятадын
зүүн хэсгийн Зянсу мужийн Сучжоу хотод хийн түлшний үйлдвэрийн барилгын нэг давхрын
хоолны газарт дэлбэрэлт болсны улмаас барилга нуржээ. Нуралт болох үеэр барилга
дотор 20 хүн байснаас 11 нь амиа алдсан байна. Үлдсэн есөн хүнийг амь мэнд
гаргаж эмнэлэгт хүргэжээ. Урьдчилсан шалгалтаар, хийн хоолойноос хий алдагдаж
дэлбэрэлт болсны улмаас гурван давхар үйлдвэрийн барилга нурсан аж.
Стамбулд
эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна
Турк
даяар дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй арав дахь хоногтоо үргэлжилсээр
байна. Стамбул хотын Таксим талбайд майхан барин хуарагнасан жагсагчид Ерөнхий
сайд Эрдоганыг огцрохыг шаардсаар байна. Өчигдөр цагдаа нар Таксим талбай дахь
жагсагчдыг зайлуулах гэж оролдох үеэр мөргөлдөөн гарчээ. Иргэд цагдаа нарын
эсрэг галтай лонх, чулуу шидэж байв. Эмх журам сахиулагчид усан буу, нулимс
асгаруулах, амьсгал боогдуулах хийг жагсагчдын эсрэг ашиглажээ. Хэд хэдэн хүн
гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийг хүргэж байсан Гези паркийн
хажуугийн эмнэлэгт гал гарчээ. Стамбулд хотод нөхцөл байдал түгшүүртэй хэвээр
байна.
No comments:
Post a Comment