84-тэй
хөгшин 270 сая доллар хожлоо
84
настай америк эмээ Глориа Маккензи одооноос эхлэн хамгийн сайхан амьдралаас
таашаал авахаар болов. Учир нь тэрээр АНУ-д явагддаг сугалаанаас нэг хүнд
тохиосон хамгийн их мөнгийг хожжээ. Глориа Флорида мужаас худалдаж авсан
тасалбараар 370 сая доллар хожсон байна. Америкийн хамгийн том сугалаа Powerball-ийн супер хонжвор сүүлийн хоёр сард
хуримтлагдсаар 590 сая доллар болоод байв. Аз нь гийвэл энэ мөнгийг хожчих
гэсэн хүмүүс сугалааг тун ч идэвхтэй худалдан авч байлаа.
Глориа
Маккензи эмээ хожсон мөнгөө жилийн дотор 30 хувааж авч болох байсан ч тэрээр
шууд нэг далайлтаар мөнгөө авах хувилбарыг сонгожээ. Тиймээс 370 сая долларын
татвар, хураамжийг хасаад азтай эмээ гар дээрээ 270 сая доллар бэлнээр авч
байгаа аж. Мөнгийг удахгүй бэлнээр олгож, хожлын эзэн гэр рүүгээ авч явах болно
хэмээн Powerball сугалааны Флорида дахь
төлөөлөгч Синтиа О’Коннел мэдэгдлээ. Глориа
Маккензи мужийн нийслэл Таллахаси хот дахь Powerball сугалааны төв дээр ирж тасалбарын дугаараа
баталгаажуулсан ч гарч ирэхдээ хэвлэлд юу ч ярьсангүй. Гэвч ихэд сэтгэл
хөдөлсөн нь илт байв.
Харин
Глориа сугалааны төлөөлөгч О’Коннелээр дамжуулан
урдуураа оруулж тасалбар авахуулсан эрэгтэйд талархаж буйгаа дамжуулсан юм.
Сугалааны машин автоматаар гаргаж өгсөн дугаарууд супер шагналын дугаартай
таарсан ажээ.
Маккензи
эмээгийн Флоридагийн төв дэх Зефирхилс хотын супермаркетаас худалдаж авсан
тасалбар 10, 13, 14, 22, 52, 11 гэсэн дугаартай байсан юм. Powerball сугалаанд үүнээс том хонжвор хуримтлагдан эзэддээ
очиж байсан ч нэгээс илүү хүмүүс хуваан хожиж байжээ. 2012 оны гуравдугаар сард
656 сая долларыг долоон хүн хуваан хожиж байсан билээ. Powerball сугалаа нь АНУ-ын 42 мужид явагддаг. Мөн
Вашингтон хотын Колумб дүүрэг болон Виржинийн аралд явагддаг ажээ. Глориа
Маккензи эмээ хожсон мөнгөөрөө юуны түрүүнд тансаг хаус худалдан авахаар
болсныг түүнд ойр эх сурвалж дамжуулав.
Маккензи
хонжвороо 54 настай хүү Скоттойгоо хуваахаар болжээ. Тэрээр сугалаа худалдаж
авахдаа энэ хүүтэйгээ явж байсан аж. Маккензи эмээ сугалааныхаа дугаарыг
баталгаажуулахаасаа өмнө хүүтэйгээ мөнгөө хувааж авах тохиролцоог хийсэн байна.
Хатагтай Маккензи хоёр хүү, хоёр охинтой, дөрвөн ач, хоёр гучтай ажээ. Тэрээр
сугалаагаар хожсон 270 сая доллараа тэд нартайгаа хуваах эсэх нь тодорхойгүй байна.
Зургийн
тайлбар:
-Глориа
Маккензи хүү Скоттын хамт...
-Хатагтай
Маккензийн амьдардаг даруухан байшин. Тэрээр их мөнгө хожсоныхоо дараа энд
амьдрахаа больжээ...
No comments:
Post a Comment