Зимбабвейн
Ерөнхийлөгч сонгуулийн товыг зарлахыг зөвшөөрөв
Зимбабвейн
Ерөнхийлөгч Роберт Мугабе шүүхийн шийдвэрт захирагдаж хугацаанаас өмнөх
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахыг зөвшөөрчээ. Тус улсын Үндсэн хуулийн
шүүх Ерөнхийлөгчийн сонгуулийг долдугаар сарын 31-нээс өмнө явуулах ёстйо гэсэн
шийдвэр гаргаж, Мугабег даруй тов зарлахыг шаардсан юм. 89 настай Роберт Мугабе
26 жил Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.
Зимбабвейн
шинэ Үндсэн хуулиар, Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар хоёроос илүү
сонгохгүй хэмээн зааж өгчээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөг
баталгажуулж өгсөн байна.
Алс
Дорнодод 17 түймэр асч байна
ОХУ-ын
Алс Дорнодын бүс нутагт асч байгаа 27 ойн түймрээс өчигдрийн байдлаар 10-ыг нь
унтраажээ. Одоогоор Якутын бүгд найрамдах улсад 16, Хабаровскийн хязгаарт нэг
ойн түймэр асч байна. Түймэр нийтдээ 610 га талбайг хамарч, 1400 гаруй хүн, 89
техник хэрэгсэл, найман нисдэг тэрэг түймрийг унтраахаар ажиллаж байна. Он
гарсаар ОХУ-д 646 ойн түймэр гарч, 105 га ойг утсгажээ.
Нигерийн
шоронгоос 22 хоригдол оргов
Нигерийн
нийслэл хот дахь шорон руу босогчид дайрч эмх замбараагүй байдал үүссэний дараа
22 хоригдол оргож алга болжээ. Тэдний дотор лалын бүлгийн дайчид байгаа аж.
Бососчид Ниамее хэмээх шорон руу дайрсан хэмээн “Ройтерс” мэдээлэв. Тэд
шоронгийн үүдэн дээр байсан хамгаалагчид руу гал нээж устгасны дараа шорон руу
дайрч орсон байна. Хэд хоногийн өмнө Нигери улсад “Аль-Кайда”-гийн дайчид хоёр
ч томоохон халдлага үйлджээ. Тэд цэргийн бааз болон ураны уурхай руу дайрч
ихээхэн хохирол учруулсан байна.
Эквадор
Ж.Ассанжийн хувь заяаг хэлэлцэхийг хүсч байна
Эквадорын
эрх баригчид Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийн хувь заяаны асуудлыг
хэлэлцэх хүсэлтээ Их британийн талд илгээсэн тухай “ВВС” мэдээлэв. Эквадорын
Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо энэ асуудлаар Британийн зиндаа нэгт сайд
Уильям Хейгтэй уулзах хүсэлтэй байна. Тэрээр энэ сард Лондонд айлчлах юм. Wikileaks-ийг
үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орж нуугдаад
нэг жил болж байна. Тэрээр шүүхийн бүх шатанд ялагдаж, Шведэд хүргэгдэх дээрээ
тулсны дараа Лондон дахь тус улсын элчин сайдын яаманд орж бүгсэн билээ.
Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосон ч тэрээр элчин сайдын яамыг орхин
гарч чадахгүй байна. Түүнийг гарангуут Британийн цагдаа баривчлахаар хүлээж
байгаа юм.
Европыг
үер заналхийлж байна
No comments:
Post a Comment