Monday, June 3, 2013




Туркт эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр

Туркт эрх баригчдыг эрэргүүцсэн жагсаал цуглаан хүчээ авсаар байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр 22 настай нэг залуу цагдаа нарт буудуулан амь насаа алджээ. Тэрээр өмнөд хэсгийн Хатай мужид эсэргүүцлийн жагсаалд оролцож байжээ. Ийнхүү “Туркийн хавар”-т амиа алдсан хүний тоо хоёр боллоо. Өмнө нь Стамбулд жагсаж байсан хүмүүс рүү автомашин дайран орж шүргэсний улмаас нэг залуу амиа алдсан билээ.
Эрх баригчид Стамбул дахь Гези цэцэрлэгийн модыг тайрч худалдааны төв барих шийдвэр гаргасныг иргэд эсэргүүцэж байна. Зургадугаар сарын 1-нд болсон тайван жагсаал эсэргүүцдийн жагсаал болон хувирчээ. Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар өрнөж, байдал улам хурцадсаар байна.

Zynga ажилтнуудынхаа 18 хувийг цомхотгоно

Онлайн тоглоом боловсруулагч Zynga компани ажилтнуудынхаа тавны нэгийг халахаар болсноо зарлав. Цомхотголд 520 ажилтан өртөж байгаа нь нийт ажилчдын 18 хувь юм. Тус компани ийнхүү жилд 70-80 сая доллар хэмнэх тооцоо гаргажээ. FarmVille зэрэг тоглоомыг боловсруулсан Zynga компани хэдэн сарын өмнө дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Facebook-тэй гэрээ байгуулж чадаагүйн улмаас алдагдалд орж, байдал нь хүндэрчээ. Тэр цагаас хойш хөрөнгө оруулагчид Zynga-тай хамтран ажиллахаас татгалзах болжээ.

Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа

АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ. Тухайлбал, Ираны риалаар гүйлгээ хийж байгаа банкуудад энэ хориг үйлчлэх юм. Мөн Лалын бүгд найрамдах Иран улсын автомашины үйлдвэрлэлийн эсрэг дээрх арга хэмжээ чиглэж байна. Тегераны цөмийн хөтөлбөр нь цөмийн зэвсэг гаргаж авах зорилго агуулж байгаа хэмээн өрнөдийн орнууд үзсээр байгаа юм. Гэвч Иран үүнийг няцааж “Зөвхөн энхийн зорилготой” хэмээн мэдэгдэж байна.
“Дипломат  яриа хэлэлцээнд бидний хаалга нээлттэй байгаа. Иран улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, яриа хэлэлцээнд буцаж ирнэ гэдэгт итгэж байна” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ.

Wikileaks-ийн мэдээлэгч Мэннингийг шүүх хурал болж байна

Wikileaks-т төрийн нуцц мэдээлэл дамжуулж байсан цэрэг Брэдли Мэннингийг шүүх хурал эхэлжээ. “Тэр нэралдарт хүрэхийн тулд армийн албаа ашигласан” хэмээн прокурор Жо Морроу мэдэгдэв. Мэннинг өөрийг нь буруутгаж буй 22 зүйл ангийн 10-ыг нь хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч илүү хүнд ялтай зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Прокурорын газраас цэрэг Мэннингийг дайсандаа тусалсан хэмээн буруутгаж байна. Энэ нь хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр насаараа хоригдох ялтай ажээ.

 Саудын хунтайж Диснейлендэд 15 евро зарцуулжээ


Саудын Арабын хунтайж Фахд аль-Сауд Парисын Диснейлендэд 15 сая евро зарцуулсан тухай Францын хэвлэлүүд мэдээлэв. Аль-Сауд Диснейлендэд дипломны баяраа тэмдэглэхээр шийджээ. Тавдугаар сарын 22-24-нд Фахд аль-Сауд өөртөө болон 60 гаруй зочиддоо цэцэрлэгийн бүхэл бүтэн хэсгийг өдрөөр, шөнөөр захиалсан аж. Хунтайж өндөр хэмжээний зочиддоо зориулж хувцасны шоу, жүжиг, гэрэл зургийн цуглуулга сонирхуулсан байна. Фахд аль-Сауд өнгөрсөн жил Сирийн дүрвэгсдэд хандив цуглуулах кампанит ажлыг нээж хувийн зүгээс таван сая доллар хандивлаж байжээ.

НУ-ын 18 том компани офшор дансанд орлогоо нууж байна

Nike, Microsoft, Apple зэрэг АНУ-ын томоохон компаниуд орлогоо офшор дансанд нууж байна хэмээн The Huffington Post сонин “Татварын шударга ёсны төлөөх иргэд” байгууллагын судалгаанаас иш татан мэдэгджээ. Дор хаяж 18 том компани ийм замаар татвараас зайлсхийж байгаа аж. Офшор дансанд нуугдаж байгаа хөрөнгийг татвар хэлбэрээр АНУ-д буцааж авчирвал Холбооны нөөцийн сан хөмрөг 92 тэрбум доллараар нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байна. “Татвараас нуугдах хосгүй аргыг ганцхан Apple бодож олоогүй байх. Олон том компани энэ аргыг хэрэглэж байх шиг байна” хэмээн “Татварын шударга ёсны төлөөх иргэд” байгууллагын тэргүүн Мэтью Гарднер хэлжээ. Apple компани офшор дансанд орлогоо төвлөрүүлж, олон тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэгт сэрдэгдээд байгаа билээ

No comments:

Post a Comment