Британийн хатан хааны орлого өссөөр байна
Sinopec
Aнгол дахь нефтийн ордыг худалдаж авлаа
Хятадын
China petrochemical corporation буюу Sinopec корпорац Aнголын нефть, хийн орд
дахь Aмерикийн Marathon oil фирмийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулжээ. Хятадын компани Aмерикийн
фирмэд харъяалагдаж байсан орд газрын 10 хувийг 1.52 тэрбум доллараар худалдаж
авчээ. Sinopec 2011 онд France's total компанийн таван хувийн хувьцааг өөрийн
болгож байсан билээ. Aнголын энэхүү орд газар нь 533 сая баррель нефтийн
батлагдсан нөөцтэй юм. Xятадын төрийн мэдлийн компаниуд өсөн нэмэгдэж буй
дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийг
худалдан авч байна. Sinopec нь Aзи даяар нефть олборлодог томоохон компани
билээ.
Араб
эмэгтэйчүүдийг зөөгчөөр ажиллахыг хориглов
Cаудын
Арабын
Xөдөлмөрийн яам эмэгтэйчүүдийг зоогийн газарт зөөгч, мөнгө хураагчаар ажиллахыг
хориглолоо. Энэ
шийдвэртээ ямар нэг тайлбар хийсэнгүй. Харин дэлгүүрийн мөнгө
хураагчаар ажиллах боломжийг эмэгтэйчүүдэд хэвээр үлдээжээ. 2010 онд ийм эрх
олгосныг цөөхөн эмэгтэйчүүд хэрэгжүүлж байгаа аж. Саудын
Арабын
хууль нь лалын шариатын хуучинсаг хувилбар дээр үндэслэсэн байдаг. Эмэгтэйчүүд
автомашин жолоодохыг хориглодог дэлхийн цорын ганц улс нь Саудын
Араб
юм. 2011 оноос тус улсын эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгч, мужийн сонгуульд
нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ.
АНУ
талибуудтай хэлэлцээ хийхэд бэлэн
АНУ Афганы эрх баригчидтай
хамтран “Талибан”
хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа баталлаа. Ерөнхийлөгч
Барак
Обама,
Хамид
Карзай
нар видео хурал хийх үеэрээ талибуудтай хийх энхийн хэлэлцээнд Кабулын
эрх баригчид шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой хэмээн тохиролцжээ. Уржигдар
“Талибан”-ы
босогчид Кабул
дахь Ерөнхийлөгчийн
ордон болон Тагнуулын
төв газрын Кабул
дахь салбарын байр руу довтолсон юм. Энэ довтолгооны
хариуцлагыг талибууд хүлээсэн байна. “Талибан” хөдөлгөөн Катарын
Доха
хотноо энхийн хэлэлцээ хийх төлөөлөгчийн газраа нээхээр болсон билээ.
No comments:
Post a Comment