skip to main |
skip to sidebar
Бразилийн томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн
өрнөж байна
Бразилийн Сан-Паулу, Рио-де-Жанейро, Бразилиа зэрэг
томоохон хотуудад олон арван мянган хүн гудамжинд гарч ядуурал, авилгал, цагдаа
нарын дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрснийг эсэргүүцэн жагсагж байна.
Иргэд нийгмийн сүлжээгээр холбогдон нэгдэж жагсаж байгаа аж.
Рио-де-Жанейрод 100 мянга, Сан-Паулуд 65 мянган хүн
жагсчээ. Нийслэл Бразилиа хотод жагсагчид Үндэсний Конгрессын барилгыг бүсэлж,
дээвэр дээр нь гарсан байна. Засгийн газрын эсрэг жагсаал Бразилд сүүлийн хоёр
долоо хоногийн турш үргэлжилж байна. Сан-Паулу хотод нийтийн тээврийн үнийг
нэмсэн нь эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэлийг тавьжээ. Энэ жагсаалыг хүч хэрэглэн
тараасны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар өрнөх болжээ. Өчигдөр
болсон жагсаалын үеэр 30 иргэн, 20 цагдаа гэмтэж бэртсэн байна.
Аллен Айверсон хүүхэд хулгайлсан уу
НБА-гийн экс оддын нэг Аллен Айверсон өөрийн хүүхдүүдийг
хулгайлсан хэрэгт буруутгагдаад байна. Түүний экс эхнэр Таванна “Айверсон таван
хүүхдээ амралтад авч явсан. Тэр хүүхдүүдийг тавдугаар сарын 26-нд буцааж авчрах
ёстой ч тэгсэнгүй. Дараа нь зургадугаар сарын 4-нд уулзахаар тохирсон ч тэр
ирээгүй” хэмээн цагдаагийн газарт гомдол гаргажээ. Хуулийн дагуу Таванна таван
хүүхдийнхээ цорын ганц асран хамгаалагчаар зарлагдсан юм. Аллен Айверсон Жоржиа
мужийн нэгэн зочид буудалд хүүхдүүдийг нууж байна хэмээн үзэж байна. Аллен
НБА-гийн бүх оддын тоглолтод 11 удаа оролцож, 2001 оны улирлын хамгийн шилдэг
тоглогчоор шалгарч байжээ.
Башар Асадын 15 хамгаалагч урважээ
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг хамгаалдаг гвардийн
15 гишүүн урваж, босогчдын талд нийлжээ. Энэ тухай Саудын Арабын Al Watan сонин мэдээлэв. Үүний зэрэгцээ Сирийн дипломат
албанд бас нэг урвалт гарсан бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Сирийн
Гадаад хэргийн яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Сириэс зугтан гадаад руу
гарчээ.
Францын хөлбөмбөгчид шүүхийн сандалд
Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Франк
Рибери, Карим Бензема нар Парисын шүүхэд дуудагдан насанд хүрээгүй охинтой
сексийн харилцаанд орсон талаараа мэдүүлэг өгөхөөр болжээ. Мюнхений “Бавари”
багийн тоглогч Рибери энэ хэргээ хүлээн зөвшөөрсөн ч биеэ үнэлэгч Захиа Дахар
нь тэр үед 16 настай байсныг мэдээгүй хэмээн өчиж байна. Харин Мадридын “Реал”-ын
довтлогч Бензема өөрт нь тохсон бүх буруутгалыг няцааж байгаа юм. Эдүгээ 21
настай Захиа Дахар тэр үед хөлбөмбөгчдөд насаа худлаа хэлж байсан бололтой. Захиа
Францын хөлбөмбөгч Рибери, Бензема нартай секс хийсэн, тэд нар өгөөмөр загнаж
3000-4000 доллар өгсөн хэмээн хэвлэлд ярьснаар энэ хэрэг ил болсон билээ.
No comments:
Post a Comment