Tuesday, October 4, 2016



Билл Гейтс баячуудын жагсаалтыг тэргүүлэв

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс АНУ-ын баячуудын жагсаалтыг 23 дахь удаагаа тэргүүлэв. Forbes сэтгүүл 60 Гейтсийн хөрөнгийг 81 тэрбум доллараар үнэлжээ. Хоёрдугаар байранд интернэтийн хамгийн том дэлгүүр Amazon.com-ийн 52 настай эзэн Жеф Безос оржээ. Түүний хөрөнгө чинээ нэг жилийн дотор 20 тэрбумаар өсч 67 тэрбум долларт хүрсэн байна. Berkshire Hathaway компанийн тэргүүн Уоррен Баффет 65.5 тэрбум доллараар гуравт орлоо. Facebookийг үндэслэгч 32 настай Марк Цукерберг (55,5 тэрбум), Oracle компанийн эзэн 72 настай Ларри Эллисон (49,3 тэрбум) нар эхний тавд багтжээ. Харин дэлхийн хэмжээнд есдүгээр сарын 9-нээс эхлэн Испанийн иргэн Амансио Ортега дэлхийн хамгийн баян хүн болжээ. Түүний Inditex компани Zara, Pull&Bear, Massimo Dutti зэрэг брэндийг эзэмшдэг.

Хакерууд Энэтхэгийн долоон мянган сайтыг эвдэлжээ

Пакистаны хакерууд сүүлийн хэд хоногт Энэтхэгийн долоон мянга орчим веб сайт руу нэвтэрч эвдэллээ хэмээн Times of India сонин мэдээлэв. Маргаантай Кашмир мужид Энэтхэгийн арми тусгай ажиллагаа явуулсны дараа ийм ийм хэрэг дэгдээд байна. Хакерууд эвдэлж бусниулсан сайтуудын нэрийг цацаж байгаа аж. Энэтхэгийн янз бүрийн компани, байгууллагуудын веб хуудас дайралтад өртжээ. Тэдгээр сайт дээр Pakistan Haxors Crew бүлгийн таних тэмдэг харагдаж, хэсэг хугацаанд Пакистаны үндсэрхэг дуу хөгжим явж байв. Хакерууд маш чадварлаг байсан тул довтолгоог сөрөн зогсоход хэцүү байсан хэмээн Энэтхэгийн мэргэжилтнүүд хэлж байна. Энэтхэгийн хакерууд Пакистанд хариу довтолгоо хийхээр зэхэж байгаа аж. 

No comments:

Post a Comment