Монголчууд Колумбыг илүү сайн мэддэг боллоо
Давтагдашгүй үзэсгэлэнтэй байгаль, хосгүй баян амьтны
аймаг, нэртэй дуучин Шакира, хөлбөмбөгч Вальдеррама, Игита, Нобелийн уран
зохиолын шагналт Габриель Гарсия Маркес Колумб улсад бахархах зүйл их бий.
Латин Америк дахь Колумб улс сүүлийн үед үсрэнгүй хөгжиж тивдээ манлайлж,
дэлхийд нэр нь цуурайтаж байна. Сөүл хотноо Монгол улсыг хавсран суугаа Колумб
улсын Элчин сайд Тито Сауль Пинильягийн санаачилгаар Улаанбаатар хотод Колумбын
кино өдөрлөг боллоо. Колумб орныг монголчуудад улам сайн таниулах, хоёр улсын
харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж буй тун сонирхолтой кино өдөрлөгт монголчууд
төдийгүй Монголд амьдардаг колумб, латин иргэд оролцжээ. Колумбын гайхамшигтай
байгаль, уулс өтгөн ширэнгэ ой, ан амьтдыг харуулсан киноноос гадна
монголчуудын сайн танил, цуут Габриель Гарсия Маркесийн амьдрал, уран бүтээл,
нэртэй хүмүүсийн санал сэтгэгдлийг багтаасан “Gabo: La
Magia de lo Real” (“Габо: Бодит үнэний гайхамшиг”) баримтат киног толилуулсан юм.
Samsung-ийн ашиг 30 хувиар унажээ
Samsung компаниас хамгийн сүүлд зах зээлд гаргасан Galaxy
Note 7 ухаалаг гар утас цэнэглэлтийн явцад хэт халж шатсан тохиолдол хэд хэд
гарсны дараа Өмнөд Солонгосын компани энэ гар утсаа зах зээлээс эргүүлэн татаж,
үйлдвэрлэлийг нь зогсоосон билээ. Гуравдугаар улиралд Samsung-ийн ашиг 4.6
тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлт
юм. Сүүлийн хоёр жилд ийм бага ашигтай ажиллаж байгаагүй аж. Galaxy Note 7
өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гарч байв. Гэвч цэнэглэж байх үед шатсан
тохиолдол ахин дахин давтагдсаны дараа АНУ иргэддээ хандаж энэ утсыг
хэрэглэхгүй байхыг уриалжээ. Энэхүү таагүй шуугианы улмаас улмаас Samsung
компанийн хувьцааны үнэ унаад байна.
АНУ анх удаа түдгэлзсэн санал өгчээ
No comments:
Post a Comment