Мадоннагийн охин 20 хүрлээ
Попын хаан Мадоннагийн охин Лурдес Мария 20 нас хүрчээ.
Нэрт дуучин охиныхоо төрсөн өдөрт зориулж Instagram-аар илгээсэн мэндчилгээндээ
“Баяр хүргэе, бяцхан гүнж минь. Чи нэгэн од гэдгээ бүү мартаарай” гэжээ. Мадонна
охиноороо бахархдаг гэдгээ илэрхийлээд тэрхүү жаргалтай он жилүүдээд эргэн
дурсахын тулд бага насных нь зургийг тавьсан байна. Мадоннагийн том охин
багаасаа моодны ертөнцөд хөл тавьж, 13 настайдаа ээжийнхээ хамтаар Material
Girl хэмээх хувцасны брэнд гаргаж байв. Лурдес саяхан Британийн загвар зохион
бүтээгч Стелла Маккартнийн “Pop” хэмээх үнэртэй усны сурталчилгаанд тоглож жүжиглэх
авьяастай гэдгээ харуулжээ. Тэрээр хөгжим, театр, урлагийн чиглэлээр сурч
байна. Мадонна, Кубын бүжигчин Карлос Леон хоерын харилцаанаас Лурдес
мэндэлжээ. Дараа нь нэрт дуучин Британийн продюсер Гай Ричитэй гэрлэж хоёр
хүүхэдтэй болсон юм.
No comments:
Post a Comment