Tuesday, October 11, 2016



Ш.Пенн 32 насаар дүү амрагтай болжээ

Н.МӨНХЖИН


Холливудын жүжигчин, кино найруулагч Шон Пенн шинэ амрагаа ил гаргаж олны цуу ярианд цэг тавьжээ. Тэрээр хамгийн сүүлд, жилийн өмнө Шарлиз Теронтой дотно харилцаатай байснаасаа хойш хайр сэтгэлийн тал дээр нам гүм байсан юм. Daily Mail сонин түүнийг шинэ залуу амрагтайгаа Лос-Анжелесийн урлагийн музейг үзчихээд гарч явахад нь гэрэл зургийн дурангаар олзолсон байна. Шон Пенний шинэ амрагаар Лейла Жорж хэмээх 24 настай бүсгүй тодорчээ. Лейла Холливудын ирээдүйтэй жүжигчдийн нэг бөгөөд киноны од Висент Д’Онофриогийн охин аж. Шон, Лейла хоёр гурван сарын өмнө нэгэн киноны зураг авалт дээр тааралдсанаас хойш дотносох болжээ. Пенн дуучин Мадонна, жүжигчин Робин Райт, Шарлиз Теран нартай ханилж байсан юм. Робин Райт түүний хоёр хүүхдийг төрүүлжээ. Эдүгээ 56 настай Шонн Пенн хоёр удаа Оскарын эзэн болж байсан билээ. 

No comments:

Post a Comment